Нэвтрэх
  • Эндокардит (Endocarditis)

    Дотор судлал, Кардиологи

    Сүүлийн шинэчлэл: 2025/02/21
    Бүгдийг нээхБүгдийг хаах

    Эндокардит гэдэг нь зүрхний дотоод давхарга болох эндокард болон зүрхний хавхлага халдварт өртсөн эсвэл зүрхний хавхлага дээр фибрин, тромбоцит зэрэг хуримтлагдсаны улмаас үрэвсэх өвчин юм. Ихэвчлэн бактер, зарим тохиолдолд вирус, мөөгөнцөр зэргээр үүсгэгддэг бөгөөд Staphylococcus, Streptococcus, Enterococcus төрлийн бактериуд хамгийн нийтлэг үүсгэгчид бөгөөд үүнийг халдварт эндокардит (ХЭ) гэдэг.

    Энэхүү өвчнийг зүрхний зүүн талын хавхлагын, баруун талын хавхлагын, хиймэл хавхлагатай болон гадны биеттэй холбоотой эндокардит гэх мэтээр ангилна. Халдварын бус эндокардит нь зүрхний хавхлаг дээр бактерийн бус фибрин, тромбоцит хуримтлагдан үүсдэг бөгөөд халдварт эндокардит үүсэх таатай нөхцөл үүсгэж болдог. Үүнийг мөн тромботик эндокардит гэж нэрлэх нь бий. Халдварын бус эндокардит нь ихэвчлэн механик гэмтэл, судасны өвчин, аутоиммун өвчнүүд зэргээс үүдэлтэй. Энэ нь эдгээр гэмтлүүдийн улмаас эндотель эсүүд гэмтэж, эсийн гаднах матриц задарч, бактерийн бус тромб үүсэхэд хүргэдэг. Тромбоцит, фибрин болон уургийн хуримтлал нь бактерийн үрэвсэл үүсэх нөхцөл болж, халдварт эндокардитын шалтгаан болдог. Халдварын бус эндокардитыг Либман-Сакс эндокардит эсвэл марганцын энгийн тромбын эндокардит гэх мэт тусгай төрлүүдээр нь ангилж үздэг бөгөөд энэ нь ялангуяа дархлааны системийн үйл ажиллагаа доголдсон хүмүүст илүү түгээмэл тохиолддог.

    Шалтгаан ба механизм: Зүрхний хэвийн эндотель нь бактерийн халдвараас хамгаалагдсан байдаг ч эндотелийн механик гэмтэл, судасны өвчин, хиймэл хавхлагатай холбоотой эмгэгүүд нь бактерийн суурьших нөхцөлийг бүрдүүлдэг. Энэ үед эндотель дээр фибрин, тромбоцит хуримтлагдан бактерийн бус тромб үүсэж, бактер үүнийг ашиглан үрэвсэл үүсгэдэг.

    Эмнэлзүй: Халдварт эндокардитын үед дараах эмнэлзүйн шинж тэмдгүүд илэрч болзошгүй. Үүнд: халуурах, зүрхэнд шинээр шуугиан үүсэх, үүсэл нь тодорхойгүй эмболи, арьсны тууралт, Ротын толбо, Ослерын зангилаа зэрэг багтана. Мөн сепсис, уушгины эмболи, түүнчлэн бөөр, дэлүү, тархи, нуруу зэрэг эрхтэнд үүсэл нь тодорхойгүй буглаа үүсэх эрсдэлтэй.

    Оношилгоо: Оношилгооны эхний алхам бол зүрхний эхокардиографи бөгөөд Дюкийн шалгуураар оношийг баталгаажуулна. Цусны өсгөвөр нь оношилгоонд гол үүрэг гүйцэтгэдэг боловч антибиотик эмчилгээний дараа өсгөвөр сөрөг гарах тохиолдлууд бий.

    Эмчилгээ ба хүндрэлүүд: Халдварт эндокардитын үед үүсгэгчид тохирсон антибиотик эмчилгээ хийнэ. Хүнд хэлбэрийн тохиолдолд зүрхний дутагдал болон эмболиос сэргийлэхийн тулд мэс засал хийх шаардлагатай. Халдварт эндокардитын хүндрэлд зүрхний дутагдал, бөөрний дутагдал, харвалт, үжлийн шок зэрэг багтдаг. Эдгэрэлтэнд нөлөөлөх хүчин зүйлс: Өндөр нас, хавсарсан зүрхний өвчин, хиймэл хавхлага, суурь өвчин, эмчилгээнд сайн дарагдахгүй байгаа халдвар зэрэг юм.

    • Эндокардит гэдэг нь зүрхний дотоод давхарга болох эндокард болон зүрхний хавхлагад халдвар үүссэнээс эсвэл зүрхний хавхлага дээр фибрин, тромбоцит зэрэг хуримтлагдсаны улмаас үрэвсэх өвчин юм.
    • Халдварын бус эндокардит: зүрхний хавхлаг дээр бактерийн бус фибрин, тромбоцит хуримтлагдан үүсдэг бөгөөд халдварт эндокардитын үндэс болдог нөхцөл үүсгэж болдог. Үүнийг мөн бактерийн бус тромбын эндокардит гэж нэрлэх нь бий. Халдварын бус эндокардит нь ихэвчлэн механик гэмтэл, судасны өвчин, аутоиммун өвчнүүд (жишээлбэл, системийн хураагдсан улаан эсийн эмгэгүүд) зэргээс үүдэлтэй.
    • Халдварт эндокардит: ихэвчлэн Staphylococcus, Streptococcus, Enterococcus төрлийн бактериуд болон зарим бусад бичил биетүүдийн халдвараар үүсдэг. Халдварт эндокардитын тохиолдлуудыг дараах байдлаар ангилна:
      • Зүрхний зүүн талын хавхлагын халдварт эндокардит
      • Зүүн талын хиймэл хавхлагын халдварт эндокардит
        • шинэ:мэс заслаас хойш 1 жилийн дотор
        • хожуу: мэс заслаас хойш 1 жил түүнээс хойш үүссэн халдварт эндокардит
      • Зүрхний баруун талын халдварт эндокардит
      • Зүрхэн дэхь биеттэй (pacemaker эсвэл дефибрилляторын утас) холбоотой халдварт эндокардит:
        • хавхлага хамрагдсан
        • хавхлага хамрагдаагүй
    • Хүрээлэн байгаа буюу орчин тойрноосоо авсан: Эмнэлэгт хэвтсэнээс хойш 48 цагийн дотор халдварт эндокардитын шинж тэмдэг илэрнэ.
    • Эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой үүссэн буюу эмнэлгээс авсан:
      • Эмнэлэгт хэвтсэнээс хойш 48 цагийн дараа ХЭ зовиур шинж тэмдэг гарсан
      • Гэрийн нөхцөлд судас тариа, гемодиалез, химийн судас тариа хийлгэсэнээс хойш 30 хоногийн дотор халдварт эндокардитын зовиур шинж тэмдэг илэрсэн
      • Яаралтай тусламжийн улмаас эмнэлэгт хэвтсэнээс хойш 90 хоногийн дотор халдварт эндокардитын зовиур шинж тэмдэг илэрсэн.
      • Сувилал, асрамжийн газрын удаан хугацааны эмчилгээ, асаргаанд байдаг хүмүүс
    • Цусны өсгөвөр эерэг халдварт эндокардит: Нийт тохиолдлын 85% үүнийг ихэвчлэн Staphylococcus, Streptococcus, Enterococcus-ийн төрлийн бактериуд үүсгэдэг.
    • Өмнө нь антибиотик эмчилгээ хийснээс цусны өсгөвөр сөрөг халдварт эндокардитГолдуу амны хөндийн стрептококк эсвэл Coagulase-negative Staphylococci
    • Голдуу цусны өсгөвөр сөрөг байдаг халдварт эндокардит: Өвөрмөц тэжээлт орчинд ургадаг Abiotrophia , Granulicatella, HACEK бүлгийн грам сөрөг бацилл (Haemophilus parainfluenzae, H. aphrophilus,H. paraphrophilus, H. influenzae, Actinobacillus actinomycetemcomitans, Cardiobacterium hominis, Eikenella corrodens, Kingella kingae ба K. denitrificans), бруцелла, мөөгөнцөр
    • Байнга цусны өсгөвөр сөрөг байдаг халдварт эндокардит: Coxiella burnetii,Bartonella, Chlamydia гэх мэт эс хоорондын бактериар үүсгэгддэг боловч ихэвчлэн Tropheryma whipplei-р үүсгэгдэнэ.
    • Бактерийн бус тромбын эндокардитЭндотелийн механик гэмтлийн үед эсийн гаднах уургийн матриц задарч, фибрин, тромбоцит хуралдаж үүснэ.
    • Идэвхтэй халдварт эндокардит: Байнгын халууралттай, цусны өсгөвөр эерэг-мэс заслаар идэвхтэй үрэвслийн бүтэц илэрсэн бөгөөд антибиотик эмчилгээ үргэлжилсээр байгаа мөн эмгэг гистологоор идэвхтэй үрэвсэл батлагдсан. 
    • Архаг халдварт эндокардит:
      • Дахилтат сунжирсан: Анхны тохиолдлоос хойш 6 сарын дотор ижил эмгэг төрүүлэгчээр давтан үүсгэгдсэн
      • Давтан: Өөр эмгэг төрүүлэгчээр үүсгэгдсэн эсвэл анхны тохиолдлоос хойш 6 сараас дээш хугацаанд ижил эмгэг төрүүлэгчээр үүсгэгдсэн

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Тархвар зүй
    Шалтгаан
    Эмгэг жам
    Эмнэлзүй
    Явцын болон өвөрмөц хэлбэрүүд
    Оношилгоо
    Эмгэг судлал
    Ялган оношилгоо
    Эмчилгээ
    → Халдварт эндокардийн үеийн үүсгэгчийн эсрэг эмчилгээ
    → Халдварт эндокардийн үеийн мэс засал эмчилгээ
    → Эндокардийн үеийн бүлэгнэлтийн эсрэг
    Урьдчилан сэргийлэлт
    Өвчний код (ICD-10)
    Эх сурвалж

    Хэрэглэгчийн мэдээлэл

    FAQ - Тогтмол асуугддаг асуултууд

    Анагаах ухааны нотолгоо баримтад суурилан батлагдсан болон шинэ, судлагдаж буй мэдлэг, мэдээллийг цахимаар хүргэдэг Анагаах ухааны мэдлэгийн лавлах платформ юм.

    Хэдийд ч, хаанаас ч өөрийн гар утас, таблет, компьютерыг ашиглан анагаахын мэдлэгийг хурдан хугацаанд лавлан харах боломжтой. Эрдэмед анагаах ухааны мэдлэгийн платформд хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны удирдамж зөвлөмжүүдээс гадна анатоми, физиологи зэрэг суурь мэдлэгийн контентуудыг унших боломжтой. 

    • Мэргэжлийн ном худалдан авах гэж шуудан хүлээх эсвэл дэлгүүр явах шаардлагагүй
    • Орчин үеийн E-Learning платформ нь байгальд ээлтэй суралцах аргуудын нэг
    • Олон мэргэжлийн ном худалдан авахаас зайлсхийж таны мөнгө, санхүүг хэмнэнэ

    Тийм, таны зөв. Анагаах ухаан өөрөө маш өргөн хүрээг хамарсан асар их мэдээллийн урсгал байдаг. Одоогоор та 150 гаруй контент, 600 гаруй эмийн мэдээлэл, ICD-10 өвчний олон улсын ангиллын цахим лавлах үзэх боломжтой байгаа ба сэдвийн тоо, цар хүрээ цаашид тогтмол нэмэгдэх юм. Ингэхдээ бид хамгийн түрүүнд зонхилон тохиолдох суурь мэдлэгийн сэдэв, өвчин, эмгэгийг сонгон оруулж байна. Шинээр нэмэгдсэн сэдвийн мэдээллийг бид бүхэн танд тогтмол илгээж байх болно.

    Дэлгэцийн баруун доор байрлах чатаар, info@erdemed.com цахим хаягаар болон сошиал сувгуудаар холбогдож хэрэгцээт мэдээллээ авах боломжтой.

    Манай платформ нь төлбөртэй үндсэн багцын үйлчилгээ болон үнэгүй үзэж болох контентүүдийг санал болгодог. Мөн та мэдээ уншихад ямар ч төлбөр төлөхгүй.

    Тийм. Одоогоор зөвхөн интернеттэй орчинд ашиглах боломжтой байгаа ба удахгүй Апп ашиглалтад орох үед offline горим буюу интернетгүй орчин ашиглах боломж бүрдэх юм.

    Бидэнтэй хамтран ажиллахад бидний үүд хаалга ямагт нээлттэй ба info@erdemed.com хаяг болон Fb-чат уруу холбоо барина уу !

    Бүх Web-browser дээр ашиглах боломжтой ба бид Google Chrome-г санал болгодог. Таны утас Android 5.0 болон iOS 10.01 хувилбараас дээш үйлдлийн системтэй бол ашиглаж болно.