Ашиглах заавар:
Ашиглах заавар:
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Зүрх нь хүний биеийг бүхэлд нь хэрсэн цусны судасны тусламжтайгаар цусыг баруун тосгуураас уушги руу шахан хүчилтөрөгчжүүлж улмаар зүүн ховдлоос бусад эрхтэн тогтолцоо руу буюу их бие рүү шахдаг бөгөөд энэ үйл явцыг цусны их эргэлт гэж нэрлэдэг.
Эдийн төвшиндөө цусны судас венул болон артериол болж голд нь капилляр судас байх бөгөөд энэ түвшинд хүчилтөрөгч, нүүрсхүчлийн хийн солилцоо явагдаж, зүрхний агшилт, сулралтын үр дүнд үүсч буй цусны даралтын зөрүүгээр их биеэс цусыг эргүүлэн зүрх өөр лүүгээ татаж баруун ховдолд авчирч уушги руу шахдаг бөгөөд энэ эргэлтийг цусны бага эргэлт гэж нэрлэдэг. Энэ удаа та зүрх гэж нэрлэгдэх шахуургын үүрэгтэй атгасан гарны хэмжээтэй хагас булчинлаг эрхтний анатомийн бүтэцтэй танилцах болно.
Зүрх: Цусны эргэлтийн төвд байрладаг хагас булчинлаг хөндийтэй эрхтэн. 4 камертай буюу 2 ховдол, 2 тосгуураас тогтоно.
Тосгууртаа гаднаас ирэх цусыг хүлээн авч ховдлоор дамжуулан цусны их болон бага эргэлт рүү цусыг эргүүлэн шахдаг. Цусыг их болон бага эргэлт рүү шахдаг учир цусыг хааш нь шахаж буйгаас хамааруулан баруун болон зүүн зүрх гэж албан бусаар хувааж үздэг.
Уушги, зүрх ба хэвлийн хөндийн эрхтнүүдийн байршлыг цээжинд тодорхойлохын тулд доорх шугамуудыг татдаг: Цээжний урд гадаргууд:
Дээрх шугамаар дайруулж үзэхэд зүрх нь
Зүрх нь баруун зүүн тосгуур болон ховдол гэсэн дөрвөн тасалгаанаас бүрдэнэ.
Зүрхний тосгуурууд цусны их болон бага эргэлтийн венийн судсаар цуглан ирж буй цусыг хүлээн авна. Ховдлууд нь цусыг зүрхнээс артерийн судаснууд руу шахна.
Уг таславчийн байрлалаас болж баруун тосгуур зүрхний өмнөд талд баруун хэсэгт байрладаг бол зүүн тосгуур зүрхний ар талд зүүн хэсэгт байрлана.
Баруун тосгуурын өмнөд хэсэг буюу тольт auricula dexter-ийн гадаргаас бусад хэсэг зүрхний булчинлаг давхаргын босоо багана маягийн дэл хэлбэртэй бөөгнөрөл Mm. pectinati-г үүсгэдэг бөгөөд уг бөөгнөрлийн дээд хэсгээр нь захын булчинлаг ирмэг crista terminalis байдаг. Уг тосгуур луу доод хөндийн венийн орж буй нүхний дээд захаас нь гар хадуур маягийн атираа valvula venae cavae inferioris эхэлнэ.
Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно ! Дур мэдэн хийсэн үйлдлээс гарах үр дагаврыг бид хариуцахгүй.
Бид күүки буюу үйлдлийг бүртгэх технологи ашиглан тодорхой төрлийн мэдээллийг хадгалах ба энэ нь үйлчилгээг сайжруулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилготой юм. Таны мэдээлэл бусдад дамжуулагдахгүй.
Бид үнэ цэнтэй мэдээллийг та бүхэндээ үнэгүй хүргээд даруй 3 жилийн нүүрийг үзжээ. Энэхүү хугацаанд биднээс оюуны болон санхүүгийн зардал ихээр шаардагдаж байлаа.
Өдөрт дунджаар 400-500 орчим эмч, эрүүл мэндийг салбарын мэргэжилтнүүд манай платформоор үйлчлүүлж байна. Эрүүл мэндийн салбарт бидний мэргэжлийн өндөр түвшний мэдлэг мэдээллийг тогтмол хүргэж, улам өргөжин тэлэх үйлсэд таны тусламж, хандив бидэнд хэрэгтэй байна.
Таны өгч буй хандив бидний цаашдын үйл ажиллагаанд үнэ цэнтэй ба ирээдүйнхээ төлөө хөрөнгө оруулж буй танд маш их баярлалаа !