Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Хавтгай улаан үлд (Lichen ruber planus)

    Арьс судлал, Арьсны үрэвсэлт өвчнүүд

    Сүүлийн шинэчлэл:
    Бүгдийг нээхБүгдийг хаах

    Хавтгай улаан үлд нь халдвар дамжуулахгүй, архаг дахилтат явцтай арьс болон арьсны орчмын салст бүрхэвчийн үрэвсэлт өвчин бөгөөд тууралт нь маш олон янз ба үүсэх шалтгаан нь тодорхойгүй байдаг. Арьсны тууралт нь хавтгай, ихэвчлэн олон өнцөгтэй, улайсан, тод хязгаартай, хүчтэй загатнаа бүхий гүвдрүү байх ба  өвчний эхэн үед төвдөө хонхорхойтой байдгаараа онцлогтой. Тууралтууд нь бугуйн дотор тал, нурууны доод хэсэг, өвдөгний нугалаас, шилбэ болон бэлэг эрхтэн-анусын орчим зэрэг биеийн хэсгүүдээр хамгийн түгээмэл байрласан (preferred localization) байдаг. Хэрэв салст бүрхэвч гэмтсэн тохиолдолд цайвар судал (Викхамын судал/Wickham’s striae) ажиглагддаг. Эмчилгээ нь ихэвчлэн антигистамин, хэсгийн буюу заримдаа (хүндрэлийн үед) системийн глюкокортикоид хэрэглэхэд суурилдаг. Ихэнх тохиолдолд өвчин 12 сарын дотор аяндаа эдгэрдэг боловч эдгэрэх хүртэлх хугацаанд хүчтэй загатнаа ихээхэн зовиур үүсгэн зовооно.

    Тууралт түгээмэл гардаг биеийн хэсэг/байршил (preferred localization)

    • Lichen ruber planus – Хавтгай улаан үлд хэмээн шууд утгаараа орчуулагдсан болно.
      • Хуучин грек хэлний Λειχήνα (“leichína”)-г Монгол хэлний үлд хэмээн орчуулсан байдаг.
        • Үлд (lichen) гэсэн үгээр хайрсархаг буюу хайрстай, хатуу арьсны тууралтыг илэрхийлдэг.
      • “Ruber” гэдэг нь улаан өнгөтэй гэсэн утгатай
      • “Planus” нь латин хэлнээ хавтгай, нэг түвшинд гэсэн утгатай үг болно.
    • ICD 10 ангилал дээр монгол хэлнээ хавтгай ширшил үлд хэмээн орчуулсан нь харамсалтай нь шууд утгаараа тохирохгүй дээрх өвчний үед арьс хатуурч тууралт гардагтай клиник талаасаа бас тохирч байгаа юм.
      • Ширшил (Lichenificatio) – арьс зузаарч, нягтарч, хуурай, ширүүн болж нөсөөжхийг нэрлэнэ. Нейродерматитын үед хүзүүн дээр арьсыг удаан хугацаанд байнга маажсанаас ширшил үүсдэг.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Тархвар зүй

    Шалтгаан

    Эмнэлзүй

    Явц ба өвөрмөц хэлбэрүүд

    Оношилгоо

    Ялган оношилгоо

    Эмчилгээ

    Өвчний код (ICD-10)

    Эх сурвалж

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 3077