Нэвтрэх
  • Ерөнхий эм судлал (General Pharmacology)

    Эм судлал

    Сүүлийн шинэчлэл: 2025/08/16
    Бүгдийг нээхБүгдийг хаах

    Эмийн үйлдэл нь олон хүчин зүйлээс хамаардаг бөгөөд тэдгээрийн дотор фармакокинетик болон фармакодинамик нь гол үүрэгтэй. Фармакокинетик нь эмийн бодис бие махбодод хэрхэн шимэгдэж, тархаж, хувирч, ялгардаг процессыг судалдаг бол, фармакодинамик нь тухайн эмийн биологийн үйлдэл, үйлдлийн бай, механизмийг тайлбарладаг.

    Эмийн бэлдмэлүүд метаболизмын үед ферментийн (Цитохром-P450-систем) идэвхжилд нөлөөлж, харилцан үйлчлэлийн янз бүрийн хэлбэрүүдийг үзүүлдэг. Эмнэлзүйн хувьд энэ нь эмийн хэрэглэх арга (түрхэх, уух тарих) болон хэд хэдэн эмийг нэгэн зэрэг хэрэглэх үед үйлдэл нь дэмжигдэх эсвэл сулрах зэрэгт онцгой ач холбогдолтой юм. 

    Фармакокинетик

    “LADME” гэдэг нь фармакокинетикийн үндсэн үе шатыг илэрхийлсэн товчлол юм. Үүнийг ерөнхийд нь эм бие махбодод нэвтрэх (Invasion) ба эм биеэс гадагшлах (Elimination) гэсэн хоёр томоохон хэсэгт хувааж болох ба дараах үе шатуудаас тогтоно:

    • Эм бие махбодод нэвтрэх (Invasion)
      •  Чөлөөлөгдөлт (Liberation): Эмийн идэвхтэй бодисыг эмийн хэлбэрээс ялгарах явц
      • Шимэгдэлт (Absorption): Эмийн бодис бие махбодод шимэгдэх үйл явц
      • Тархалт (Distribution): Эм цусаар дамжин эд, эрхтэнд тархах
    • Эм биеэс гадагшлах  (Elimination)
      • Метаболизм (Metabolism): Эмийн бодис элэг болон бусад эрхтэнд биохувиралд орох
      • Ялгаралт (Excretion): Эмийн бодис болон түүний метаболитууд шээс, цөс, амьсгал, бусад замаар гадагшлах
    Фармакодинамик

    Энэ хүрээнд дараах зүйлс чухал:

    • Рецепторын төрөл ба эмийн молекултой харилцан үйлчлэл
    • Тун–үйлдлийн хамаарал
    Фармакогенетик

    Бие махбодын эмийн бодист мэдрэг байх нь удам зүйн хүчин зүйлээс хэрхэн шалтгаалдаг болохыг судалдаг.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Фармакокинетик

    Фармакодинамик

    Фармакогенетик

    Эм-эмийн хоорондын харилцан үйлчлэл ба цитохром P450 фермент

    Эх сурвалж

    Хэрэглэгчийн мэдээлэл

    FAQ - Тогтмол асуугддаг асуултууд

    Анагаах ухааны нотолгоо баримтад суурилан батлагдсан болон шинэ, судлагдаж буй мэдлэг, мэдээллийг цахимаар хүргэдэг Анагаах ухааны мэдлэгийн лавлах платформ юм.

    Хэдийд ч, хаанаас ч өөрийн гар утас, таблет, компьютерыг ашиглан анагаахын мэдлэгийг хурдан хугацаанд лавлан харах боломжтой. Эрдэмед анагаах ухааны мэдлэгийн платформд хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны удирдамж зөвлөмжүүдээс гадна анатоми, физиологи зэрэг суурь мэдлэгийн контентуудыг унших боломжтой. 

    • Мэргэжлийн ном худалдан авах гэж шуудан хүлээх эсвэл дэлгүүр явах шаардлагагүй
    • Орчин үеийн E-Learning платформ нь байгальд ээлтэй суралцах аргуудын нэг
    • Олон мэргэжлийн ном худалдан авахаас зайлсхийж таны мөнгө, санхүүг хэмнэнэ

    Тийм, таны зөв. Анагаах ухаан өөрөө маш өргөн хүрээг хамарсан асар их мэдээллийн урсгал байдаг. Одоогоор та 150 гаруй контент, 600 гаруй эмийн мэдээлэл, ICD-10 өвчний олон улсын ангиллын цахим лавлах үзэх боломжтой байгаа ба сэдвийн тоо, цар хүрээ цаашид тогтмол нэмэгдэх юм. Ингэхдээ бид хамгийн түрүүнд зонхилон тохиолдох суурь мэдлэгийн сэдэв, өвчин, эмгэгийг сонгон оруулж байна. Шинээр нэмэгдсэн сэдвийн мэдээллийг бид бүхэн танд тогтмол илгээж байх болно.

    Дэлгэцийн баруун доор байрлах чатаар, info@erdemed.com цахим хаягаар болон сошиал сувгуудаар холбогдож хэрэгцээт мэдээллээ авах боломжтой.

    Манай платформ нь төлбөртэй үндсэн багцын үйлчилгээ болон үнэгүй үзэж болох контентүүдийг санал болгодог. Мөн та мэдээ уншихад ямар ч төлбөр төлөхгүй.

    Тийм. Одоогоор зөвхөн интернеттэй орчинд ашиглах боломжтой байгаа ба удахгүй Апп ашиглалтад орох үед offline горим буюу интернетгүй орчин ашиглах боломж бүрдэх юм.

    Бидэнтэй хамтран ажиллахад бидний үүд хаалга ямагт нээлттэй ба info@erdemed.com хаяг болон Fb-чат уруу холбоо барина уу !

    Бүх Web-browser дээр ашиглах боломжтой ба бид Google Chrome-г санал болгодог. Таны утас Android 5.0 болон iOS 10.01 хувилбараас дээш үйлдлийн системтэй бол ашиглаж болно.