Үхэл (Death)
Үндсэн шинж тэмдгүүд, Шинж тэмдгүүд
Тойм
Үхэл бол амьдралын төгсгөл. Гэвч үхэлд хүргэсэн шалтгаан, үйл явц үргэлж тодорхой байдаггүй. Анагаах ухаанд тархины (багана тархи, тархины бусад хэсгийн бүтэц, үйл ажиллагаа эргэшгүйгээр зогсох), зүрх-уушгины (амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа эргэшгүйгээр бүрэн зогсох) үхлийг ялган оношлох шаардлага гардаг. Үхлийг зарлах нь хүний их эмчийн үүрэг байдаг тул эмч хүн эмнэлзүйн үхэл, биологийн үхлийн үед илэрдэг шинж тэмдгүүдийг ялган оношлох чадвартай, мэддэг байх хэрэгтэй. Үхэлд хүргэсэн шалтгаан, үйл явц тодорхойгүй байгаа үед цогцост гардаг эргэх боломжгүй шинж тэмдгүүдийг мэдснээр үхлийн хэлбэр, тухайн хүн нас барснаас хойш хэдэн цаг өнгөрч буйг тогтоох боломжтой. Нас барсан хүний биед rigor mortis, livor mortis, Tardieu spots зэрэг шинжүүд илэрнэ.
Хэн нэгнийг нас барсан тухай мэдээг ойр дотны хүмүүст нь дуулгах үйл явц сэтгэлзүйн хувьд хэцүү, амаргүй мөртлөө маш чухал үйл явдал тул хүний их эмч мэргэжил эзэмшсэн хүн бүрийн зайлшгүй эзэмших ёстой ур чадваруудын нэгт энэхүү мэдээг дуулгах ур чадвар, арга барил зүй ёсоор орно. Мөн нэмэлтээр нас барсан тухай тэмдэглэл бичих, нас барсны гэрчилгээ бичих зэрэг тусгай баримт бичгийг мөн боловсруулах ёстой. Тухайн үхлийн шалтгаан тодорхойгүй, гадны нөлөөтэй эсвэл хүчирхийллийн шинж тэмдэг байгаа бол тухайн хүний нас барсан шалтгаан, цаг хугацаа, хэлбэрийг тогтоох зорилгоор мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах шаардлага тулгарч болно. Эмнэлзүйд нас барагчийн цогцост хийх эмгэг судлалын шинжилгээ нь эрүүл мэндийн оношилгоо, судалгааны зорилгоор хийдэг бол шүүх эмнэлгийн зорилгоор нас барагчийн цогцост хийж буй эмгэг судлалын шинжилгээ тухайн хүний үхлийн шалтгаан, хэлбэрийг тодорхойлох, оношийн алдаа гарсан эсэхийг тогтоох зорилгоор хийдэг.
- Амьдралын төгсгөлийн шатанд байгаа үйлчлүүлэгчид үзүүлэх тусламж үйлчилгээтэй холбоотойгоор ёсзүйн хэд, хэдэн чухал асуудал хөндөгдөж болно.
- Амьдралын төгсгөлийн шатанд байгаа хүн (амьдралынх бүх үед)-д тусламж үйлчилгээ үзүүлж буй эмч анагаах ухааны ёсзүйн үндсэн зарчмуудыг баримталж үйлчлүүлэгчийнхээ эрх ашиг, сонирхлыг нэн тэргүүнд тавьж түүний төлөө ажиллана.
- Амьдралын төгсгөлийн шатанд байгаа хүнд үзүүлэх тусламж үйлчилгээний хууль эрх зүй, ёсзүйн асуудлуудын талаар мэдлэгтэй байх нь эмч үйлчлүүлэгчийн хүсэл, шаардлагыг хүндэтгэн үзэхийн зэрэгцээ үр дүнтэй, нотолгоонд суурилсан анагаах ухааны тусламж үйлчилгээ үзүүлэх гол түлхүүр болно.
Тодорхойлолт
- Үхэл: Амьдрал төгсөх буюу амьдрал дуусах гэсэн хоёрдмол утга бүхий үг. Тухайн хүнд тархины эсвэл амьсгал зүрх судасны эрхтэн тогтолцооны үхлийн шалгуурыг хангах шинж тэмдгүүд илэрсэн үед үхлийг тодорхойлж зарлах боломжтой.
- Гүн комын байдал (Apparent death)
- Энэ үед хүний амин чухал үйл ажиллагаа
маш сул, бараг мэдэгдэхгүй хэмжээнд оршдог.
- Гаднаас ажиглахад амьгүй мэт санагдаж болох ч үнэндээ амьд байдаг. Заримдаа клиник үхэлтэй андуурагдаж эмчилгээ оройтох, эсвэл эрхтэн шилжүүлэн суулгах донор гэж эндүүрэх зэрэг ноцтой эрсдэл үүсдэг. Ялангуяа хэт хөрөлт (hypothermia), гүн шок, зарим хордлого, тархины үйл ажиллагааны гүн дарангуйлал зэрэг нөхцөлд илэрч болно.
- Энэ үед хүний амин чухал үйл ажиллагаа
- Клиник үхэл (соматик/системийн үхэл): амьсгал зүрх судасны үйл ажиллагаа зогссон нөхцөл байдал.
- Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний үр дүнд эргэж сэргэх боломжтой
- Зарим ном сурах бичигт тархины үхлийг эмнэлзүйн үхлийн нэг гэж үздэг.
- Зүрх-уушгины үхэл: зүрх судас, амьсгалын үйл ажиллагаа эргэшгүйгээр зогссон нөхцөл байдал
- Тархины үхэл: Тархины бүх үйл ажиллагаа, үүнд тархины багана (brainstem) хүртэл эргэлт буцалтгүй, бүрэн алдагдсан байдал. Зүрх, уушгины үйл ажиллагааг хиймэл амьсгал болон эмийн дэмжлэгээр хадгалж болдог. Гэсэн ч ухаан, амьсгалын өөрийн үйл ажиллагаа, бүх рефлексүүд алга болдог.
- Тархины үхлийг албан ёсоор оношлохын тулд хоёр эмчийн бие даасан баталгаа шаардлагатай гэж олон улсын удирдамжид заасан байдаг хэдий ч Монгол улсад хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулиар тархины үхэл тодорхойлох баг энэ төрлийн үхлийг тодорхойлно. Энэ нь хууль эрх зүйн хувьд биологийн үхэлтэй адилтгагддаг.
- Амьдралын завсар (Intermediary life): Энэ нь зүрх-уушгины үйл ажиллагаа эргэлт буцалтгүй зогсох (зүрх, уушгины үхэл) ба эсийн/биологийн үхэл хоёрын хоорондох богино хугацааны үе шат.
- Биологийн үхэл (молекул/эсийн үхэл)
- Эсийн бодисын солилцоо бүрэн зогсож, эргэлт буцалтгүй эсийн гэмтэл явагдсан байдал.
- Эсийн бүх үйл ажиллагаа
эргэлт буцалтгүй зогсоно. Эд эрхтэнүүдийг дахин амьдруулах боломжгүй. Ийм эд эрхтэнг шилжүүлэн суулгах зорилгоор ашиглах боломжгүй.
- Хууль зүйн үхэл (Legal death)
- Хүнийг хууль эрх зүйн хүрээнд нас барсан гэж хүлээн зөвшөөрөх байдал.
- Хоёр хэлбэрээр тогтоогддог:
- Эмнэлгийн үндэслэлээр → эмчийн дүгнэлтээр
.
- Хуулийн шийдвэрээр → хүн удаан хугацаанд сураггүй алга болж, амьдралын ямар ч шинж тэмдэггүй үед “absentia”-гаар нас барсан гэж зарлах.
- Эмнэлгийн үндэслэлээр → эмчийн дүгнэлтээр
Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !