Дотор судлал
Тохиолдол 1
67 настай өвчтөн (эм) хүлээн авахад ирэв. Гэнэт хүчтэй эхэлсэн амьсгаадалт, хуурай ханиалга, цээжээр өвдөнө гэсэн зовиуртай.
Тоотой асуулт - олон хариулт
Асуумжид:
Олон цаг автобусаар явж байхад гэнэт эхэлсэн. Архаг тамхидалтаас үүдэлтэй архаг бронхитоос өөр хууч өвчин байхгүй. Остеопороз. Яс сийрэгжилтээс сэргийлэх зорилгоор гормон эстроген бэлдмэл уудаг.
Үзлэгт:
Өндөр 165, Жин 79кг, Зүрхний цохилт 110/мин, Амьсгалын тоо 30/мин, Артерийн даралт 130/90 mmHg, Чагналтаар уушги, зүрх ямар нэгэн эмгэг өөрчлөлтгүй
Таны урьдчилсан онош ?
Мммм энэ удаад буруу хариуллаа. Ахин нэг оролдоод үзээрэй !
Зөв байна. Маш сайн !
Таны сэжиглэж буй өвчнийг бусад ямар өвчинтэй ялган оношлох вэ ? (нэг хариулттай)
Асуумж болон бодит үзлэгээс оношид ач холбогдолтойг сонгоно уу ?
Оношийг тогтооход ач холбогдолтой шинжилгээ, оношилгоонуудыг нэрлэнэ үү ? (нэг хариулттай)
Анхан шатны авах арга, хэмжээ юу вэ ?
Уушгины артерийн эмболийн гол шалтгаан болон нөлөөлөх хүчин зүйлс ? (олон хариулттай)
Your score is
Хуваалцах
Асуултыг дахин эхлүүлэх Гарах
Энэ тохиолдлыг үнэлнэ үү !
Тохиолдол 2
Өрхийн эмнэлэгт 76 настай эмэгтэй ирэв. Хэдэн долоо хоногийн өмнөөс ядарч, сульдана. Ахуйн хүрээний бүтээмж өмнөхөөсөө илт муудсан. Мөн хэл нь халуун оргино, алхахад хөлийн ул жирвэлзэнэ гэсэн зовиуртай.
Бодит үзлэг:
Өвчтөн цонхийсон, хэл гөлгөр улаан өнгөтэй. Мэдрэлийн үзлэгт чичиргээний буюу хүртэхүйн мэдрэмж буурсан.
Лаборатори:
Hb-82 g/L цус багадалт гарсан ба хэт сегментлэгдсэн нейтрофилууд илэрсэн.
Лабораторид өөр ямар өөрчлөлт тухайн өвчтөнд гарч болох вэ ?
Дараах эмчилгээний аргуудаас аль хамгийн түрүүнд хийгдэх заалттай вэ ?
Цус багадалт болон дээрх зовиурыг үүсгэж буй хүчин зүйлс өөрөөр хэлбэл шалтгаан нь юу вэ ?
Тохиолдол 3
67 настай өвчтөн ойр ойрхон дахилттай шөрмөс татна ялангуяа хөлийн булчин гэсэн зовиуртай өрхийн эмч дээр ирэв. Мөн 2 хөл болон уруулын эргэн тойрны хэсгээр арьсны хүрэлцэх мэдрэмж буурсан зовиуртай.
65 настай өвчтөн ойр ойрхон дахилттай шөрмөс татна ялангуяа хөлийн булчин гэсэн зовиуртай өрхийн эмч дээр ирэв. Мөн 2 хөл болон уруулын эргэн тойрны хэсгээр арьсны хүрэлцэх мэдрэмж буурсан зовиуртай.
Тогтмол уудаг эм:
Аспирин 100 мг, Метопролол 50мг 2 удаа, Л-тироксин 100 н.Грам.
Шөрмөсний рефлексүүд ихэссэн (Гиперрефлекси), Хүзүүнд кохорын зангилааны зүслэгтэй цэвэр эдгэсэн сорвитой. Бодит үзлэгт өөр мэдэгдэхүйц өөрчлөлт ажиглагдаагүй.
Кальци буурсан. 1.68 ммоль/л
Кальци буурах шалтгаан юу байж болох вэ ?
Шинжилгээнд Кальци буурсан нь ялган оношилгоонд өөр ямар үзүүлэлт үзэхийг шаардаж байна вэ ?
Цусанд Кальци багассан нь фосфатад хэрхэн нөлөөлөх вэ ?
Зөв тодорхойлолтыг сонгоно уу ?
тогтмол авахыг хүсвэл өөрийн мэдээллийг доор оруулаад илгээхийг дарна уу !
Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно !