Зүрхний ховдлын экстрасистол (ventricular extrasystole)
Кардиологи
Тойм
Ховдолын экстрасистолууд (цаашид ХЭС/VES) нь Гиссийн багцны салах хэсэг/өөрөөр бифуркациас доош хэсэгт эктопик сэрлийн төвөөс нэмэлт сэрэл үүссэнтэй холбоотой тохиолдох гетеротроп ЗХА-ын нэг хэлбэр юм. Энэ нь зүрхний болон зүрхний бус гаралтай үндсэн өвчнүүдээс шалтгаалах боловч зарим үед эрүүл зүрхтэй хүмүүст идиопатик хэлбэрээр мөн тохиолддог байна.
ЭКГ-д зүрхний байрлал өөрчлөгдөж, өргөн QRS бүрдэлүүд бичигддэг бөгөөд тэдгээр нь санамсаргүй байдлаар эсвэл тогтсон хэв маяг (жишээлбэл, Bigeminy, Trigeminy, Salvo)-тай байдаг.
Эмчилгээ нь үндсэн, суурь өвчнийг эмчлэхэд чиглэсэн байх боловч хэрэв зүрх гэнэт зогсох (жишээ нь зүрхний титэм судасны өвчин) эрсдэл бүхий өндөр зэргийн ХЭС-ийн үед хэм алдалтын эсрэг эмийн эмчилгээ эсвэл электрофизиологийн (абляци) аргаар эмчлэх шаардлага үүсдэг.
Шалтгаан
- Идиопатик
- Зүрхний гаралтай шалтгаанууд (ЗТСӨ, Миокардит)
- Зүрхний бус шалтгаанууд
- Электролит тэнцвэр алдагдах (ялангуяа Гиперкалиеми, Гипокалиеми)
- Эмийн гаж нөлөө (зүрхний гликозид, сэтгэл гутралын эсрэг эмүүд, шээс хөөх эм, симпатомиметик эмүүд болон коффейн гэх мэт)