Үйлчилгээний нөхцөл

www.ErdeMed.com платформд нэвтрэн, хэрэглэснээр та энэхүү үйлчилгээний нөхцөлд заагдсан бүхий л заалт нөхцлийг зөвшөөрч даган мөрдөх үүрэг хүлээнэ. Үйлчилгээний нөхцөлд тусгагдсан таны эрх үүргийг хөндөх үг өгүүлбэр бүрийг анхааралтай уншиж танилцсан байна. Хэрэв та үйлчилгээний нөхцлийг зөвшөөрөхгүй бол сайтаар үйлчлүүлэхгүй байх нь зүйтэй. Бид үйлчилгээний нөхцлийг хөгжлийн явцад өөрчлөн шинэчлэх болзошгүй тул тэр тухай бүрт үйлчилгээний нөхцөлтэй танилцаж байхыг зөвлөж байна. Сайтыг үргэлжлүүлэн ашигласнаараа та хүчин төгөлдөр мөрдөгдөж буй үйлчилгээний нөхцлийг нэмэлт өөрчлөлтүүдийн хамт хүлээн зөвшөөрсөн тооцогдоно.

ErdeMed нь үйлчилгээний нөхцөлд хэдийд ч өөрчлөлт оруулж болох бөгөөд өөрчлөлт орсон тохиолдолд өөрчлөлт орсон он сар өдрийг энэхүү нөхцөлийн доод хэсэгт тодорхой дурдана.

ErdeMed сайтад байрласан мэдлэг, мэдээллийг зөвхөн сургалтын зорилгоор ашиглах ба мэргэжлийн бус хүн дур мэдэн өөрийгөө оношлох, эмчлэхийг хориглоно. Түүнээс үүдсэн хариуцлагыг бид хүлээхгүй.

Гишүүнчлэл

Үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг

Төлбөр, тооцоо

Төлбөрийн буцаалт

Оюуны өмчийн тухайд

Платформд тавигдсан мэдээллүүд нь бүгд ErdeMed-н өмч бөгөөд ErdeMed нь бүх мэдээлэлтэй холбогдох (зохиогчийн эрх, барааны тэмдэг, патент, худалдааны нууц болон бусад оюуны өмчид хамаарах эрх) бүх эрх, захиран зарцуулах эрх, давуу эрхийг эзэмшинэ. ErdeMed-с урьдчилан олгосон зөвшөөрөлгүйгээр платформын агуулгыг хуулбарлах, хадгалах, нийтлэх, ашиглах, өөрчлөх, тараахыг хатуу хориглоно. Оюуны өмчийг зөрчсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэнэ. ErdeMed платформ дээр хэрэглэгч өөрийн нийтлэл, контентыг бүтээсэн тохиолдолд зохиогчын эрхтэй холбоотой асуудлыг хэрэглэгч өөрөө бүрэн хариуцана.

Маргаан шийдвэрлэх

Бусад

Энэхүү үйлчилгээний нөхцөлд тусгаагдаагүй бусад асуудлыг Монгол улсын холбогдох хууль, тогтоомжоор зохицуулна. Шинэчилсэн өдөр: 2020.10.01

Нууцлалын бодлого

​Энэхүү Нууцлалын бодлого нь ErdeMed цахим хуудсыг (Цаашид платформ гэнэ) хэрэглэх, мэдээлэл авахтай, хэрэглэгчээр бүртгүүлэхтэй холбогдон хувийн мэдээллийг хэрэглэгчээс авах болон ашиглахтай холбоотой мэдээлэл өгөх зорилготой юм. Бид хэрэглэгчийн хувийн мэдээллийг зөвхөн энэ хуудасны үйл ажиллагааг сайжруулах, аюулгүй, найдвартай ажиллагааг дэмжих зорилгоор ашиглана.

Хувийн мэдээлэл цуглуулах, түүнийг ашиглах тухай

Erdemed платформыг хэрэглэх, ашиглах явцад бид танд үйлчилгээ үзүүлэхийн тулд тантай хэрхэн холбогдож болох бусад мэдээллийг асуух болно. Хувийн мэдээлэл гэдэг нь таны нэр, овог, утасны дугаар, цахим шуудангийн хаяг, олон нийтийн сүлжээнд байх таны хувийн хуудас, нэр (эдгээр болон бусад) гэх мэт таныг тодорхойлох, бусад хэрэглэгчдээс ялгаж таних мэдээллийг хэлнэ.

Хэрэглэгч худалдан авсан багц үйлчилгээг буцаасан, эсвэл буруу гүйлгээ хийснээс үүдэн хэрэглэгч рүү төлбөр шилжүүлэх шаардлага гарсан тохиолдолд бид хэрэглэгчийн дансны дугаарыг асууж авч болно. Бусад тохиолдолд бид таны дансны мэдээллийг асуухгүй бөгөөд ямар ч тохиолдолд нууц үгээ задруулахыг танаас шаардахгүй. Төлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Төлбөр, тооцоо хэсгээс авна уу.

Үйлдлийн мэдээлэл

Хэрэглэгч манай системийг ашиглах үед интернэт хөтчөөс (browser) илгээдэг мэдээлэл (Үйлдлийн мэдээлэл буюу Log data)-ийг бид бусад олон вэб хуудасны адил бүртгэж авдаг. Үйлдлийн мэдээлэл гэдэгт таны компьютерийн IP хаяг, хөтчийн төрөл, таны зочилж буй хуудасны ErdeMed доторх хаяг, тэр хуудсанд өнгөрүүлсэн хугацаа зэрэг мэдээлэл ордог. Үйлдлийн мэдээлэл нь статистик судалгааны зориулалттай бөгөөд таны хувийн мэдээлэлд хамааралгүй байдаг.

Аюулгүй байдлын хяналт

Бид таны хувийн чанартай мэдээллийн аюулгүй байдлыг хангахыг эрмэлзэн ажилладаг. Хэрэв таны интернет хөтөч Secure Sockets Layer хэмээх нууцлалыг дэмждэг програм ашигладаг бол мэдээлэл тань гаднын халдлагаас сэргийлэгдэж болно. Таны хувийн мэдээллийг боловсруулахын тулд гуравдагч этгээдийг ашигласан тохиолдолд бид тэднээс аюулгүй байдлыг хангахыг шаардах болно. Бид өөрсдийн системдээ аюулгүй байдлын тохиромжтой хэмжүүрийг ашигладаг ч интернет нь өөрөө баталгаат орчин биш учир бид интернетээр дамжиж буй мэдээллийн аюулгүй байдалд баталгаа өгч чадахгүй гэдгийг анхаарна уу.

Хувийн чанартай мэдээллийг гуравдагч этгээдтэй хуваалцах тохиолдол

Бид таны хувийн мэдээллийг хэзээ ч арилжааны зорилгоор ашиглахгүй. Харин дараах байдлаар гуравдагч этгээдтэй хуваалцах боломжтой. Үүнд:

Нууцлалын бодлогыг зөрчих

Хувийн чанартай мэдээллийг буруугаар ашиглах нь энэхүү нууцлалын бодлого болон хуулийн анхааруулгыг зөрчсөн үйлдэл юм. Хэрэв та манай цахим хуудаснаас олж авах боломжтой аливаа хувийн чанартай мэдээллийг буруугаар ашиглахгүй, робот болон бусад автоматжуулсан скрипт, код, үйл ажиллагааг ашиглан олж авахгүй гэдгээ зөвшөөрөх ёстой. Хэрэв таныг энэхүү нууцлалын бодлогыг тодорхой нөхцлүүд дээр зөрчиж байна хэмээн үзэх аваас манай сайтад хандах эрхийг танд анхааралгүйгээр шууд цуцлах эрхтэй.

Журамд өөрчлөлт оруулах тухай

Бид үйлчилгээгээ илүү хүртээмжтэй, аюулгүй болгох, таны хувийн мэдээллийг нууцлах, нууцыг хадгалах зорилгоор энэ журмыг гаргасан бөгөөд байнга сайжруулж байх үүрэгтэй билээ. Бид энэ журамд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээхгүй бөгөөд өөрчлөлт оруулсан өдөр буюу системд заагдсан “Сүүлд шинэчилсэн” өдрөөс эхлэн шинэчилсэн журам мөрдөгдөнө. Энэ өдрөөс хойш та хуудсыг ашиглавал шинэчлэгдсэн журмыг хүлээн зөвшөөрсөнд тооцох юм. Иймд та журам шинэчлэгдсэн эсэхийг тогтмол шалгаж байна уу.

Нууцлалын бодлогыг зөвшөөрөх

ErdeMed-н хэрэглэгчийн системийн талбарыг ашигласнаар манай нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгоно. Хэрэв та хүлээн зөвшөөрөхгүй гэвэл талбарыг ашиглахгүй байх эрхтэй. Нөхцөл өөрчлөгдсөн огнооноос хойш хэрэглэгч талбарыг ашигласнаар нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно

Шинэчлэл өдөр: 2020.10.01

Шинэчлэл өдөр: 2021.11.04

Шинэчлэл өдөр: 2022.12.19

Шинэчлэл өдөр: 2023.10.16

FAQ - Тогтмол асуугддаг асуултууд

Анагаах ухааны нотолгоо баримтад суурилан батлагдсан болон шинэ, судлагдаж буй мэдлэг, мэдээллийг цахимаар хүргэдэг Анагаах ухааны мэдлэгийн лавлах платформ юм.

Хэдийд ч, хаанаас ч өөрийн гар утас, таблет, компьютерыг ашиглан анагаахын мэдлэгийг хурдан хугацаанд лавлан харах боломжтой. Эрдэмед анагаах ухааны мэдлэгийн платформд хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны удирдамж зөвлөмжүүдээс гадна анатоми, физиологи зэрэг суурь мэдлэгийн контентуудыг унших боломжтой. 

  • Мэргэжлийн ном худалдан авах гэж шуудан хүлээх эсвэл дэлгүүр явах шаардлагагүй
  • Орчин үеийн E-Learning платформ нь байгальд ээлтэй суралцах аргуудын нэг
  • Олон мэргэжлийн ном худалдан авахаас зайлсхийж таны мөнгө, санхүүг хэмнэнэ

Тийм, таны зөв. Анагаах ухаан өөрөө маш өргөн хүрээг хамарсан асар их мэдээллийн урсгал байдаг. Одоогоор та 150 гаруй контент, 600 гаруй эмийн мэдээлэл, ICD-10 өвчний олон улсын ангиллын цахим лавлах үзэх боломжтой байгаа ба сэдвийн тоо, цар хүрээ цаашид тогтмол нэмэгдэх юм. Ингэхдээ бид хамгийн түрүүнд зонхилон тохиолдох суурь мэдлэгийн сэдэв, өвчин, эмгэгийг сонгон оруулж байна. Шинээр нэмэгдсэн сэдвийн мэдээллийг бид бүхэн танд тогтмол илгээж байх болно.

Дэлгэцийн баруун доор байрлах чатаар, info@erdemed.com цахим хаягаар болон сошиал сувгуудаар холбогдож хэрэгцээт мэдээллээ авах боломжтой.

Манай платформ нь төлбөртэй үндсэн багцын үйлчилгээ болон үнэгүй үзэж болох контентүүдийг санал болгодог. Мөн та мэдээ уншихад ямар ч төлбөр төлөхгүй.

Тийм. Одоогоор зөвхөн интернеттэй орчинд ашиглах боломжтой байгаа ба удахгүй Апп ашиглалтад орох үед offline горим буюу интернетгүй орчин ашиглах боломж бүрдэх юм.

Бидэнтэй хамтран ажиллахад бидний үүд хаалга ямагт нээлттэй ба info@erdemed.com хаяг болон Fb-чат уруу холбоо барина уу !

Бүх Web-browser дээр ашиглах боломжтой ба бид Google Chrome-г санал болгодог. Таны утас Android 5.0 болон iOS 10.01 хувилбараас дээш үйлдлийн системтэй бол ашиглаж болно.

Хэрэглэгчийн мэдээлэл