Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Зүрхний цахилгаан бичлэг ЭКГ (Electrocardiography ECG)

    Кардиологи

    Сүүлийн шинэчлэл: 2023/11/20
    Бүгдийг нээхБүгдийг хаах

    Зүрхний үйл ажиллагаа болон эмгэгийг оношлоход хамгийн өргөн хэрэглэгддэг стандарт арга нь Зүрхний цахилгаан бичлэг буюу Электрокардиографи (ЭКГ) юм. Биед холбосон электродуудын тусламжтайгаар зүрхний цахилгаан идэвхжилийг хэмжиж цаас болон дэлгэцээр харуулж дүгнэдэг.

    Зүрхний цахилгаан бичлэгийг дүгнэхэд зүрхний хэмнэл, зүрхний цохилтын тоо, цахилгаан тэнхлэгийг тодорхойлох, давтамж, P шүдний хэмжээ, морфологи, PR интервалийн хугацаа, QRS бүрдлийн морфологи ба хугацаа, ST сегментийн морфологи, T шүдний морфологи, QT интервалийн хугацаа ба U шүдний морфологи зэрэг нь чухал ач холбогдолтой. Энэхүү бүлгээс зүрхний цахилгаан бичлэгийн онолын мэдлэгийг та олж авах боломжтой.

    ЗЦБ нь зүрхний цахилгаан идэвхжлийг электродоор дамжуулан

    ЗЦБ-ийн цаасан дээр буулгадаг оношилгооны арга юм.

    Электродууд:

    Өвчтөний цээж, мөчдөд холбож тогтоодог биеийн дамжуулагч холболтууд. Зүрхний деполяризацийн векторуудын чиглэлийг тодорхойлдог.

    Холболтууд:

    Зүрхний деполяризацийн векторуудын график дүрслэл.

    • Зүрхний цахилгаан идэвхжлийг хэвтээ хавтгайд дүрсэлдэг урд 6 холболт (V1-V6)
    • Зүрхний цахилгаан идэвхжлийг босоо хавтгайд дүрсэлдэг мөчдийн 6 холболт (I, II, III, aVL, aVF, aVR)

    ЗЦБ-ийн электродуудыг байршуулах

    • Мөчдийн 4 электрод – Электродуудыг 2 хөл болон 2 гаранд ижил түвшинд байршуулах
      • Зүүн гар (шар)
      • Баруун гар (улаан)
      • Зүүн хөл (ногоон)
      • Баруун хөл (хар – саармагжуулагч электрод)

    • Цээжний 6 электрод
      • V1 – өвчүүний баруун ирмэгээр, 4-р хавирганы завсар
      • V2 – өвчүүний зүүн ирмэгээр, 4-р хавирганы завсар
      • V3 – V2 -V4 холболтуудын дунд
      • V4 – эгэмний дунд шугамаар, 5-р хавирганы завсар
      • V5 – зүүн суганы урд шугамаар, V4 холболттой нэг түвшинд (5-р хавирганы завсар)
      • V6 – зүүн суганы дунд шугамаар, V4 холболттой нэг түвшинд (5-р хавирганы завсар)

    • Цээжний холболтууд

    Эйнтховены онол/гурвалжин

    • I холболт: зүүн гар – баруун гарын электродуудын хоорондын потенциаль ялгаа
    • II холболт: I+III холболт – зүүн хөл- баруун гарын электродуудын хоорондын потенциаль ялгаа
    • III холболт: зүүн хөл – зүүн гарын электродуудын хоорондын потенциаль ялгаа

    Холболтуудын анатомийн уялдаа холбоо

    • Мөчдийн холболтууд
      • I – зүүн ховдол, хажуугийн хана
      • II – зүүн ховдол, зүрхний доод гадаргуу
      • III – зүүн ховдол болон баруун ховдол, зүрхний доод, арын гадаргуу
      • aVL – зүүн ховдол, хажуугийн хана болон урд дээд хэсэг
      • aVR – зүрхний баруун тал, таславчийн суурь хэсэг
    • Цээжний холболтууд
      • V1, V2 – ховдол хоорондын таславч, баруун ховдол
      • V3, V4 – зүүн ховдлын урд хана
      • V5, V6 – зүүн ховдлын хажуугийн хана, зүрхний орой
      • V7-V9 – зүүн ховдлын ар хана
      • V1R-V6R – баруун ховдол

     

    Холболтуудын анатомийн уялдаа холбоо
      Мөчдийн холболтууд Цээжний холболтууд Илтгэх зүрхний бүтэц
    Доод холболтууд II, III, aVF Байхгүй
    • Зүрхний доод гадаргуу
    Хажуугийн холболтууд I, aVL V5, V6
    • Зүүн ховдол, хажуугийн хана
    Урд болон таславчийн холболтууд Байхгүй V1-V4
    • Хоёр ховдлын урд хана
    • Ховдол хоорондын таславч
    Баруун талын холболтууд Байхгүй

    V3R-V6R эсвэл

    V1R-V6R

    • Баруун ховдол
    Арын холболтууд Байхгүй V7-V9
    • Зүүн ховдлын арын хана

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    ЗЦБ-ийн түлхүүр ойлголтууд, унших дараалал

    Зүрхний хэмнэл ба зүрхний цохилтын тоог тодорхойлох нь

    Зүрхний цахилгаан тэнхлэгийг тодорхойлох

    P шүд

    PR интервал

    QRS бүрдэл

    ST сегмент

    Т шүд

    QT интервал

    U шүд

    ЗЦБ-н клиник хэрэглээ

    Хамгийн нийтлэг ЗЦБ-н хэвийн бус ололтууд

    Амь насанд халтай ЗЦБ ололтууд

    Эх сурвалж

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7374