Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Зүрхний титэм судасны өвчин (Coronary heart disease)

    Кардиологи

    Сүүлийн шинэчлэл:
    Бүгдийг нээхБүгдийг хаах

    Зүрхний титэм судасны өвчин (coronary heart disease) нь дэлхий нийтэд хамгийн өргөн тархсан өвчин бөгөөд зүрх судасны шалтгаант нас баралтын үндсэн шалтгаан болдог. Зүрхний титэм судасны өвчний үед титэм судсуудад атеросклероз үүсч улмаар стеноз буюу нарийсалд өртөнө.  Ингэснээр кардиомиоцитууд хүчилтөрөгчийн дутмагшилд орж эмнэлзүйн шинж тэмдгүүд илрэн гарч эхэлдэг. Эмнэлзүйд цээжний бах хэмээн нэрлэгдэх өвөрмөц цээжний өвдөлт илрэхээс гадна титмийн хурц хам шинж анхлан илрэх нь цөөнгүй.

    Өвчний эхэн үед шинж тэмдэг, оношилгооны үзүүлэлтүүд балархай байх тул энэ үед нь янз бүрийн нэмэлт шинжилгээ болон инвасив бус ачаалалтай сорилуудыг хийх шаардлагатай

    . Эдгээр сорил, шинжилгээнүүдэд эмгэг илэрсэн эсхүл анхан шатны тусламжийн менежмент буюу удирдамжийн дагуу эмчилгээ

    хийсэн ч цээжний бах арилахгүй тохиолдолд титэм судасны катетерт шинжилгээ ангиограф хийж, эмгэг батлагдсан тохиолдолд шууд арга хэмжээ авах боломжтой.

    • Зүрхний титэм судасны өвчин (ЗТСӨ, Eng.: coronary heart disease/CHD)
      • Тодорхойлолт:  Зүрхний титэм судас буюу титэм артерийн атеросклерозын улмаас үүссэн цусан хамгамжийн дутагдал, үүнээс улбаалах зүрхний миокард буюу зүрхний булчингийн хүчилтөрөгчийн хангамж болон хэрэгцээ хоорондох тэнцвэрт байдал алдагдах эмгэг.
      • Өөр нэршлүүд:
        • Титэм артерийн өвчин/титэм судасны эмгэг (coronary artery disease, CAD)
        • Зүрхний ишеми өвчин/зүрхний цусан хангамж хомсдох эмгэг (ischemic heart disease, IHD)
      • Ангилал
        1. Титмийн хурц хам шинж (acute coronary syndrome)
          • Тодорхойлолт: Эмнэлзүйн шинж тэмдгээр ST-өргөгдсөн болон өргөгдөөгүй зүрхний шигдээс, тогтвортгүй зүрхний бахыг ялгах боломжгүй учир дээрх гурван ойлголтыг бүгдэнг нь хамруулан энэхүү нэршилээр нэрлэдэг.
            • Тогтвортгүй цээжний бах : Зүрхний шигдээс болон архаг тогтвортой бах хоёрын хоорондох клиник үе шат. Дэлгэрэнгүйг доош Нэмэлт тодорхойлолтууд хэсгээс харна уу!
        2. Титмийн архаг хам шинж (chronic coronary syndrome)

    Архаг болон хурц аль алинг нь өөрөөр ишемийн хам шинж хэмээн нэрлэдэг.
      • Зүрхний титэм судасны өвчин түүний аль судас, салааг хамарснаар нь доорх байдлаар ангилна :
        • Нэг судасны эмгэг: Дээрх гурван судасны аль нэг эсвэл түүний салаанд дор хаяж нэг стеноз үүссэн
        • Хоёр судасны эмгэг: Дээрх гурван судасны хоёрт эсвэл тэр хоёрын салаануудад тус бүр багадаа нэг стеноз үүссэн
        • Гурван судасны эмгэг: Дээрх гурван судас тус бүрт эсхүл тэдгээрийн салаануудад тус бүр багадаа нэг нэг стеноз үүссэн
        • Зүүн титмийн бөглөрөл: Зүүн титмэн артери (A. coronaria sinistra)-ын эхлэл хэсэгт багадаа нэг стеноз үүссэн

    Нэмэлт тодорхойлолтууд

    • Цээжний бах (Angina pectoris)
      • Нэршил: Өөрөөр зүрхний бах, стеникарди хэмээн нэрлэдэг.
        • Angina pectoris (lat. angor = “давчдах; хавчиг” ба pectus = “цээж; зүрх”) – Зүрхний ишемийн улмаас үүсэх цээжний өвдөлт
      • Тодорхойлолт: Зүрхний титэм судасны өвчний эмнэлзүйн гол шинж, энэ нь зүрхний булчингийн ишемигээс үүсч буй өвөрмөц цээжний өвдөлт   
      • Ангилал (явцаар нь):
        • Тогтвортой цээжний бах/стеникарди  -шинж тэмдэг тогтвортой буюу ойролцоогоор 10 минут үргэлжлээд аяндаа эсхүл нитроглицерин өгсний дараа намддаг ЗТСӨ-ий өвөрмөц шинж тэмдгийн нэг хэлбэр.
        • Тогтворгүй цээжний бах/стеникарди  – шинж тэмдэг тогтворгүй буюу шинж тэмдэг дээрхээс удаан үргэлжилж нитроглицеринд хангалттай намдахгүй байх эсхүл огт зовиур дээрдэхгүй байж болно. Хүндэрч зүрхний шигдээс болох  аюултай ЗТСӨ-ий өвөрмөц шинж тэмдгийн нөгөө хэлбэр.

    Дэлгэрэнгүй эмнэлзүй хэсгээс харна уу!

    Зарим сурах бичиг, эх сурвалж дээр зүрхний титэм судасны өвчний хүндрэлүүдийг (тусдаа өвчин, тусдаа тохиолдох клиник ойлголтууд) түүний эмнэлзүйн хэлбэр хэмээн бичсэн байдаг нь ташаа ойлголт юм. Учир нь доор дурьдсан жишээнүүд дан ганц титэм судасны атерослкерозоос шалтгаалан үүсэхгүй. Үүнээс дурьдвал:

    ЗТСӨ-ий хүндрэл:

    • Зүрхний шигдээс
    • Зүрхний шалтгаант гэнэтийн /титэм судасны гаралтай гэнэтийн /зүрх гэнэт зогсох (Sudden cardiac death)
    • Зүрхний дутагдал (congestive heart failure, chronic heart failure (CHF))
    • Зүрхний хэм алдалт

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Тархвар зүй

    Шалтгаан

    Эмгэг жам

    Эмнэлзүй

    → Үндсэн шинж: Цээжний бах (Angina pectoris)

    → Цээжний бах (Angina pectoris)-ын эмгэг жам

    → Цээжний бах (Angina pectoris)-ын өвөрмөц хэлбэрүүд

    Оношилгоо

    Ялган оношилгоо

    Эмчилгээ

    → Зүрхний титэм судасны өвчний эсрэг антиплателет эмчилгээ

    Хүндрэл

    Тавилан

    Өвчний код (ICD-10)

    Эх сурвалж

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7374