Нэвтрэх
  • Зүрхний хэм алдалт (Arrhythmia)

    Кардиологи
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    Тойм

    Зүрхний цохилтын тоо буюу зүрхний давтамж алдагдах (хэт хурдан эсвэл хэт удаан) болон/эсхүл зүрхний цохилт буюу хэмнэл жигд бус болсон тохиолдолд зүрхний хэм алдагдалт (аритм, цаашид ЗХА) үүссэн байна гэж үзнэ. Үүнийг дотор нь зүрхний аль хэсгээс үүссэнээр нь ялган ангилж үздэг. Үүслийн төв нь ховдолд байрласан тохиолдолд ховдолын (вентикуляр) хэм алдагдал харин үүслийн төв нь ховдлоос гадуур байгаа тохиолдолд суправентикуляр (супра – дээрх, ховдол -вентикуляр) зүрхний хэм алдагдал гэж нэрлэдэг. Эдгээрийн аль аль нь  зүрхний импульс үүсэл саатах эсвэл сэрэл дамжуултанд хориг үүссэнээр, нөгөөтэйгүүр дээрх хоёр эмгэг процесс хавсарсан  байдлаар тохиолдож болно.

    ЗХА өвчний шалтгааныг идиопатик (шалтгаан/патогенез тодорхойгүй), зүрхний болон зүрхний бус гаралтай үндсэн өвчнүүдийн хэмээн ялган үздэг. Эдгээр шалтгааны үүсгэгчээс үл шалтгаалан эрүүл мэндэд хор нөлөөгүй экстрасистол, харин зарим тохиолдолд  амь насанд халтай ЗХА болох ховдлын фибрилляци эсвэл АВ зангилааны бүрэн хориг хүртэл тохиолдож болдог.

    Зүрхний хэм алдагдалын үед илрэх шинж тэмдэг, зовиур нь төдийлөн аюултай санагддаггүй. Заримдаа брадикарди бүхий ЗХА нь огт зовиургүй эсвэл толгой эргэх г.м. балархай шинж тэмдэгтэй байдаг бол тахикарди бүхий ЗХА нь ихэвчлэн зүрх дэлсэх, бачуурах зэргээр мэдрэгддэг нь олон төрлийн өвчин, энгийн физиологийн үйл ажиллагааны дүнд үүсч болдог учраас өвчнүүд тийм ноцтойгоор хүлээн авахгүй удаан хугацаагаар эмчид хандахгүй явсаар байдаг. Хэрэв ЗХА-ын үед зүрхний үйл ажиллагаа буурсан бол (жишээ нь зүрхний минутын эзлэхүүн багасах) зүрхний дутагдалын ерөнхий шинж тэмдгүүд илэрч эхлэх бөгөөд цаашлан синкопи , зүрхний гаралтай шок, эсвэл гэнэт зүрх зогсох ( Eng. sudden cardiac death) зэрэг өвчний ноцтой илрэлүүд тохиолдох боломжтой.

    Оношилгооны аргуудын хувьд ЗЦБ (тайван үеийн), ЗЦБ(ачаалалтай үеийн), ЗЦБ(урт хугацааны), ховор тохиолдолд инвазив болон зүрхний катетерт шинжилгээний аргыг ашиглах шаардлага гардаг. Зүрхний хэм алдалтын эсрэг эмийн эмчилгээнд олон төрлийн эмийн бодисуудыг багтаан хамруулж болох бөгөөд үүнийг Vaughan-Williams ангиллаар 4-н бүлэгт хуваан өргөн хэрэглэгддэг эмүүдийг бид энэхүү сэдэвт оруулсан болно. Харин эмийн бус эмчилгээний аргуудад зүрхний суулгац эмчилгээ (пейсмейкер буюу иргэдэд нэрлэгдсэнээр зүрхний аппарат/имплантат), катетерт абляци, зүрхний мэс заслын аргууд зэрэг нь багтана.

    Цусны хөдлөлзүйн өөрчлөлт бүхий тасралтгүй үргэлжилсэн зүрхний хэм алдагдалтын үед өвчтөнд яаралтай тусламжийн арга хэмжээ үзүүлэхгүй бол өвчтөн амь насаа алдах аюултай. Жишээлбэл тосгуурын фибрилляцийн үед кардиоверси (eng. Cardioversion), ховдлын фибрилляцийн үед дефибрилляци (defibrillation) яаралтай хийх зайлшгүй шаардлага гардаг.

    Нэршлийн тайлбар:

    • Фибрилляци – Зүрхний булчингийн ширхэгүүд тусдаа бие биенээсээ хамааралгүй агших-тодорхой зохицуулгагүй үзэгдэл.
    Олон ном сурах бичиг, цахим мэдээлэл дээр хэм алдагдлын олон төрлүүдийн нэршил өөр хоорондоо холилдон олон янзаар бичигдсэн тул энэхүү сэдвийн ангилал бүлэгт үүнийг цэгцлэн та бүхэнд хүргэж байна.
    Шалтгаан

    Зүрхний гаралтай шалтгаанууд

    • Титэм судасны өвчнүүд
    • Зүрхний дутагдал (Heart failure)
    • Миокардит
    • Кардиомиопати (төрөлхийн, олдмол)
    • Зүрхний хавхлагын гажигууд

    Зүрхний бус шалтгаанууд

    • Электролит тэнцвэр алдагдах, жишээлбэл:
      • Гиперкалиеми
      • Гипокалиеми
      • Гиперкальциеми
      • Гипокальциеми
      • Гипернатриеми
      • Гипонатриеми
    • Артерын даралт ихсэх өвчин
    • Гипер-/Гипотиреоз
    • Эмийн болон бусад хордлогууд (зүрхний гликозид, ЗХА эсрэг эмүүд, беттаблокер, сэтгэл гутралын эсрэг эмүүд, шээс хөөх эм, симпатомиметик эмүүд болон коффейн, архи гэх мэт)
    • Гипокси
    • Уушигны эмболи
    • Carotid sinus syndrome – Гүрээний артери синусын синдром
    • Гэмтэлийн шалтгаант
    • Цахилгаанд цохиулах
    • Сэтгэцийн шалтгаант

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Ангилал
    Эмгэг жам
    Шинж тэмдэг
    Оношилгоо
    Ялган оношилгоо
    Эмчилгээ
    Тавилан
    Өвчний код(ICD-10)
    Эх сурвалж

    FAQ - Тогтмол асуугддаг асуултууд

    Эрдэмед платформ гэж юу вэ ?

    Анагаах ухааны нотолгоо баримтад суурилан батлагдсан болон шинэ, судлагдаж буй мэдлэг, мэдээллийг цахимаар хүргэдэг Анагаах ухааны мэдлэгийн лавлах платформ юм.

    Яагаад эрх авах хэрэгтэй вэ ?

    Хэдийд ч, хаанаас ч өөрийн гар утас, таблет, компьютерыг ашиглан анагаахын мэдлэгийг хурдан хугацаанд лавлан харах боломжтой. Эрдэмед анагаах ухааны мэдлэгийн платформд хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны удирдамж зөвлөмжүүдээс гадна анатоми, физиологи зэрэг суурь мэдлэгийн контентуудыг унших боломжтой. 

    • Мэргэжлийн ном худалдан авах гэж шуудан хүлээх эсвэл дэлгүүр явах шаардлагагүй
    • Орчин үеийн E-Learning платформ нь байгальд ээлтэй суралцах аргуудын нэг
    • Олон мэргэжлийн ном худалдан авахаас зайлсхийж таны мөнгө, санхүүг хэмнэнэ
    Хайсан зарим сэдэв байхгүй байна ?

    Тийм, таны зөв. Анагаах ухаан өөрөө маш өргөн хүрээг хамарсан асар их мэдээллийн урсгал байдаг. Одоогоор та 150 гаруй контент, 600 гаруй эмийн мэдээлэл, ICD-10 өвчний олон улсын ангиллын цахим лавлах үзэх боломжтой байгаа ба сэдвийн тоо, цар хүрээ цаашид тогтмол нэмэгдэх юм. Ингэхдээ бид хамгийн түрүүнд зонхилон тохиолдох суурь мэдлэгийн сэдэв, өвчин, эмгэгийг сонгон оруулж байна. Шинээр нэмэгдсэн сэдвийн мэдээллийг бид бүхэн танд тогтмол илгээж байх болно.

    Асуулт байна. Яаж холбогдох вэ ?

    Дэлгэцийн баруун доор байрлах чатаар, info@erdemed.com цахим хаягаар болон сошиал сувгуудаар холбогдож хэрэгцээт мэдээллээ авах боломжтой.

    ErdeMed-г ашиглахад төлбөр төлөх үү?

    Манай платформ нь төлбөртэй үндсэн багцын үйлчилгээ болон үнэгүй үзэж болох контентүүдийг санал болгодог. Мөн та мэдээ уншихад ямар ч төлбөр төлөхгүй.

    Би зөвхөн интернеттэй газар татаж унших уу?

    Тийм. Одоогоор зөвхөн интернеттэй орчинд ашиглах боломжтой байгаа ба удахгүй Апп ашиглалтад орох үед offline горим буюу интернетгүй орчин ашиглах боломж бүрдэх юм.

    Хамтарч ажиллахад яаж холбогдох вэ?

    Бидэнтэй хамтран ажиллахад бидний үүд хаалга ямагт нээлттэй ба info@erdemed.com хаяг болон Fb-чат уруу холбоо барина уу !

    Ашиглахад ямар Web-browser, гар утас, таблет тохиромжтой вэ?

    Бүх Web-browser дээр ашиглах боломжтой ба бид Google Chrome-г санал болгодог. Таны утас Android 5.0 болон iOS 10.01 хувилбараас дээш үйлдлийн системтэй бол ашиглаж болно.

    Хэрэглэгчийн мэдээлэл