Зүрхний шигдээс (Myocardial infarction)
Кардиологи
Тойм
Зүрхний булчингийн нэг хэсэгт цусан хангамж бүхэлдээ тасалдсан эсвэл буурсны улмаас миокардийн эд гэмтэж, некроз үүсэхийг “миокардийн инфаркт” буюу зүрхний шигдээс (ЗШ) хэмээн нэрлэдэг. Зүрхний титэм судасны өвчин нь зүрхний шигдээс үүсэх гол шалтгаан болдог.
Зүрхний шигдээсийн үед ихэвчлэн цочмогоор цээж тасралтгүй баригдах эсвэл дарагдах мэт мэдрэмж төрөх буюу цээжээр өвдөх, энэ нь зүүн гар, хүзүү мөн/эсвэл аюулхай орчимд дамждаг. Энэхүү өвдөлт сэтгэл түгших мэдрэмж, гэнэт амьсгал давчдах, эсвэл вегетатив шинж тэмдгүүдтэй хавсарсан байж болно. Гэхдээ миокардийн инфаркт байнга ийм нийтлэг өвдөлтөөр илэрдэггүй бөгөөд “чимээгүй ЗШ” буюу шинж тэмдэггүй тохиолдох эсвэл цус хөдлөл зүйн тогтворгүй байдлыг үүсгэж гэнэтийн үхэлд ч хүргэж болзошгүй. Анамнез болон бодит үзлэгээс гадна ЭКГ, лабораторийн шинжилгээ, титэм судасны ангиограф зэрэг нь оношилгооны үндсэн хэрэглүүрүүд болдог.
Цээжний бахтай харьцуулахад NSTEMI болон STEMI нь өвдөлтийн эрчим, үргэлжлэх хугацаа, намжаах хүчин зүйлсээр бус, харин зүрхний булчингийн эдийн гэмтлээр тодорхойлогддог бөгөөд биохимийн маркерууд болох тропонин түвшин ихсэлт, креатин киназа (CK-MB) уургуудыг цусны шинжилгээгээр үзэж зүрхний эдийн гэмтсэн эсэхийг бататгана.
STEMI буюу ST cегмент өргөгдсөн зүрхний шигдээс нь анатомийн хувьд зэргэлдээ байрласан ядаж 2 ЭКГ холболтод илэрхий өргөгдсөн SТ сегментээр тодорхойлогддог. STEMI-н үед нас баралт өндөр бөгөөд явцын даамжрал хүнд тул яаралтай инвасив титэм судсан дотуурх ажилбар/ангиограф хийх шаардлагатай. Одоогоор дэлхий нийтээр баримталж буй удирдамжуудын дагуу оношийг анх тавьснаас хойш 120 минутын дотор дээрх инвасив титэм судсан дотуурх ажилбар хийх боломжгүй тохиолдолд бүлэн уусгах эмчилгээ хийхийг санал болгож байна.
NSTEMI буюу ST cегмент өргөгдөөгүй зүрхний шигдээс -ийн үед титэм судас дотуурх ажилбар эмнэл зүйн байдлаас хамааран яаралтай болон эрт-төлөвлөгөөт байдлаар (2-72 цагийн дотор) хийж болно.
Сэдэвтэй холбоотой Podcast
Титмийн хурц хам шинжийн үед хийгдэх эмчилгээ болон “зүрхний титэм судасны өвчин”-ий эмгэг жам, эмгэг судлал тусдаа багтсан болно.
Тархвар зүй
- Тохиолдол
- Насжилтын тархалт
- 40-79 насныханд 4.7%
– 7%
– 2.5%
- 40-79 насныханд 4.7%
- Нас баралт
- WHO-с гаргасан мэдээллийн дагуу зүрх судасны өвчнүүд нас баралт болон хөдөлмөрийн чадвар алдалтын тэргүүлэх шалтгаан болдог.
- Жилд: зүрх судасны өвчнүүдээр нийт ойролцоогоор 18 сая хүн нас бардаг. Энэ нь дэлхийн нийт нас баралтын шалтгааны 31 %-г эзэлдэг.
- Миокардийн шигдээсийн нийт нас баралт
- Одоогоор: Жилд ойролцоогоор 49,000 өвчтөн
- 1990-ээд онд: Жилд ойролцоогоор 85,000 өвчтөн
- STEMI-ийн улмаас эмнэлгийн нас баралт: Европын холбооны улсуудад 4-12%
- WHO-с гаргасан мэдээллийн дагуу зүрх судасны өвчнүүд нас баралт болон хөдөлмөрийн чадвар алдалтын тэргүүлэх шалтгаан болдог.
- Хүйсийн харьцаа
– жилд ойролцоогоор 60/100,000 оршин суугч
– жилд ойролцоогоор 50/100,000 оршин суугч
Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !