Полангиит бүхий грануломатоз (Granulomatosis with polyangiitis/GPA)
Өргөн бүрдэлт тахикарди (Wide complex tachycardia)
Дотор судлал, Кардиологи, Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг
Тойм
Өргөн QRS бүрдэлтэй тахикарди (Wide complex tachycardia/WCT) нь QRS комплекс өргөссөн тахикарди-г илэрхийлсэн зөвхөн ЭКГ-д суурилсан яаралтай тусламжийн анагаах ухаан-д хэрэглэгддэг онош буюу ЭКГ шилжилгээний хариу бөгөөд ихэнх тохиолдолд (>80%) энэ нь амь насанд аюултай ховдлын гаралтай зүрхний хэм алдагдал байдаг тул юун түрүүнд яаралтай тусламжийн арга хэмжээг авах шаардлагатай. Өргөн бүрдэлт тахикарди хэмээх оношийг тавьсанаар эмчид шалтгааныг тодруулах кардиологийн нарийвчилсан ялган оношлогоо хийж цаг алдалгүй эмчилгээг яаралтай эхлэх боломж бүрдэнэ.
Эмчилгээ нь өвчтөний биеийн байдлаас шалтгаалан ЗХА-ын үеийн цахилгаан эмчилгээ (кардиоверси, дефибрилляци эсвэл анти-тахикардийн хэм сэргээх өдөөлт) эсвэл антиаритмик (Зүрхний хэм алдагдалтын эсрэг эмүүд) эмийн эмчилгээ байх болно.
Тодорхойлолт
Тодорхойлолт: Өргөн QRS бүрдэлтэй тахикарди (Wide complex tachycardia/WCT)
- Доорх шалгуурыг хангасан үед яаралтай тусламжийн онош батлагдана:
- Зүрхний цохилтын давтамж >100 удаа/мин буюу тахикард
- Синусын хэм байхгүй буюу тодорхойлогдохгүй байх
- QRS-ийн үргэлжлэх хугацаа >120 мс
- Хэм алдагдлын үүсэл нь тодорхойгүй буюу тодорхойлж амжаагүй байх
Нэмэлт тодорхойлолтууд
- Тогтвортой болон тогтворгүй тахикарди (sustained tachycardia and non-sustained tachycardia): Тогтворгүй тахикардийг аюулгүй гэж үзэх тул эмчилгээ хийхгүй.
- Ховдлын тахикарди (ventricular tachycardia): Ховдлын сэрэл Гиссийн багцын дистал буюу зах хэсгээс эхэлнэ.
- Суправентрикуляр тахикарди (SVT): Ховдлын сэрэл Гиссийн багцын дээд талын бүтцээс буюу проксимал хэсгээс эхэлнэ.
- Преэксцитаци (pre-excitation): Ховдлын сэрэл нэмэлт атриовентрикуляр дамжуулах замаар дамжина (жишээ нь: WPW хам шинжийн үед).
- Аберранц (aberrant): Гисс-Тавара-Пуркинье системийн орчмоор сэрэл зарим хэсэг дамжин өнгөрдөг .
- Аберрант дамжуулалттай суправентрикуляр тахикарди (SVT-a): SVT нь багц салааны хориг (блок)-оос болж Гисс-Тавара-Пуркинье системийн системийг хэсэгчлэн тойрч дамжина. Хэвийн суправентрикуляр тахикарди харьцуулахад QRS бүрдэл агуулснаасаа шалтгаалан оношлоход төвөгтэй байдаг.
Тогтвортой тахикарди
- Тодорхойлолт: 30 болон түүнээс дээш секунд үргэлжилсэн тохиолдолд “тогтвортой тахикарди” гэж үзнэ.
- Гемодинамикийн тогтворгүй үед яаралтай эмчилгээ хийх шаардлагатай.
- Артерийн даралт буурах/гипотензи (жишээ нь: систолын даралт <90 мм м.б.), судасны лугшилт буурах буюу сулрах
- Ухаан санаа байдал өөрчлөгдөх (Толгой эргэх, ухаан санаа балартах, унтамхайрах, ухаан алдах)
- Захын цусан хангамж буурах (цианоз, хүйтэн гар хөл, арьс цайж, царай цонхийх, хуурайших г.м.)
- Диспное, уушгины хаван үүсэх (жишээ нь: уушгинд хий дүүрэх, хөхүүрт өвдөлт)
- Ховдлын гаралтай болон суправентрикуляр тахикарди байх боломжтой.
- Тогтвортой ховдлын тахикарди нь ховдлын фибрилляци болон хүндрэх аюултай.
Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !