Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Тосгуур-ховдлын хориг (Atrioventricular block)

    Кардиологи

    Сүүлийн шинэчлэл:
    Бүгдийг нээхБүгдийг хаах

    Тосгуур-ховдлын хоригт нь тосгуураас ховдол руу сэрэл дамжихад үүсэх янз бүрийн түвшний эмгэгүүдийг хамруулж үздэг. Хоригийн хэмжээ болон ЭКГ -н шинжилгээнд үндэслэн тэдгээрийг 3 зэрэгт хуваадаг. Тосгуур ховдлын хоригт энгийн дамжуулалт удаашралтаас эхлээд ховдлын орлуулах хэмнэл үүсэхэд хүргэдэг зүрхний бүрэн хоригийг хамруулж ойлгоно.

    1. Дамжуулалт удаашрах (I зэрэг )
    2. Завсарлагатай шугамын тасалдал (II зэрэг)
    3. Бүрэн хориг (III зэрэг)

    Өндөр түвшний тосгуур-ховдлын хоригийн үед гемодиманик тогтворгүй болдог учир ихэвчлэн шинж тэмдэг илэрнэ. Тиймээс шалтгааныг олж, эмчлэх зайлшгүй шаардлагатай. Эмчилгээний хувьд хоригийн хэв шинжээс хамааран богино хугацааны анхан шатны эмийн эмчилгээнээс эхлээд урт хугацааны пейсмейкер суулгах хүртэл олон янз байдаг.

    Тосгуур-ховдолын хориг нь зүрхний тосгуур ба ховдолын хоорондын дамжуулалт түр саатах эсвэл бүрэн тасалдахыг хэлнэ. Энэхүү эмгэг нь  AV зангилааны түвшинд (Supra-His-Block ), Гиссийн багц эсвэл Таварагийн багцад (Infra-His-Block ) тохиолдож болно.

    Cайн тавилантай нарийн QRS бүрдэл бүхий AV зангилааны түвшиний дамжуулалтын эмгэг, эсвэл нэлээд муу тавилантай өргөн QRS бүрдэл бүхий Гиссийн багцаас доош инфранодал эмгэг хоёрыг хооронд ялган ангилдаг. 

    PQ хугацааны хэвийн утга нь 0.12-0.2 сек байна

    Дамжуулалтын саатлын хэлбэрээс хамааран ЭКГAV хоригийн янз бүрийн зэргийг ялган таних боломжтой.

    • Нэгдүгээр зэргийн AV блок: Дамжуулалтын байнгын удаашрал.

    PQ хугацааг > 0.2 сек хүртэл уртассан, бүх P шүд бүрийг QRS бүрдэл дагалдсан.

    АВ Блок 1-р зэрэг

    • Хоёрдугаар зэргийн AV блок: 2 төрөлд ангилна.
      • 1-р төрөл (Венкебах): AV дамжуулалт эцэстээ бүрэн тасрах хүртэл PQ хугацаа нэг цохилтоос дараагийн цохилт хүртэл тасралтгүй уртасна. (PP интервалууд тогтмол байна). Түр завсарлаганы хугацаа давхардсан PP хоорондын зайнаас богино байна. Завсарласны дараах зүрхний дахин агшилтын эхний цохилтын PQ-н хугацаа богино дараагийн завсарлага хүртэлх PQ хугацаанаас хамгийн богино нь байна. Энэ үед AV зангилаан (intranodal block) дотор хориг үүснэ.
      • 2-р төрөл (Мобиц): Синусын зангилааны өдөөлт бүр ховдол руу дамжихгүй саатна, өөрөөр хэлбэл P шүд бүрийг QRS бүрдэл дагалдахгүй. PQ хугацаа тогтмол бөгөөд ихэвчлэн хэвийн байдаг.

    АV зангилааны хоригийн үед тодорхой тооны P шүд хориглогдсоны дараа сэрэл дамжин нэг QRS бүрдэл буйг 2:1, 3:1 (Р шүдний тоо : Ховдол руу дамжин сэрлийн тоо) гэж бичдэг. Хэрэв тосгуурын агшилт бүрийн зөвхөн 2 дахь агшилт нь л дамжуулалтанд оролцож байвал үүнийг 2:1 хориг гэж нэрлэдэг, хэрэв зөвхөн 3 дахь агшилт нь оролцож байвал 3:1 хориг гэх мэтээр ойлгоно.

    Харин 3:2 блокын үед бол эсрэгээр, тосгуурын агшилт бүрийн 3 дахь агшилт дамжилтанд оролцохгүй байгааг илтгэнэ. Давхардсан PP хоорондын зай бүр агшилтын түр завсарлагыг илтгэнэ. Энэ тохиолдолд блок нь Гиссийн багцад (инфранодын блок) эсвэл багцаас доор үүссэн байхаас гадна цаашлаад 3-р зэргийн AV блок руу шилжих эрсдэл өндөр байна.

    AV дамжуулалт бүрэн тасалдсан, тосгуур ба ховдол нь бие биенээсээ үл хамааран бие даасан байдлаар цохилно (AV диссоциаци). Асистолийн үе шат дууссаны дараа, ихэвчлэн брадикарди орлуулах хэмнэл үүсдэг (AV зангилааны давтамж: 40-60/мин, ховдолын давтамж: <40/мин).

    Хэрэв хориг AV зангилаанд буй бол QRS бүрдэл нарийн , харин зангилаанаас доош хориг үүссэн бол QRS өргөссөн байна. Хэрэв тосгуурын фибрилляци нэгэн зэрэг илэрвэл тогтмол орлуулах хэмнэл нь 3-р зэргийн AV блок байж болзошгүйг илтгэнэ.

    Венкебах болон Мобиц: Хэрэв ЭКГ дээр  Хоёрдугаар зэргийн AV Блокын 1-р төрөл болох “Хувьсагч Венкебах” (PQ-н хугацаа тогтмол бага багаар уртсаж байснаа гэнэт алга болох)-г  ажиглагдвал үүнийг  2-р төрлийн Блоктой андуурч болохгүй.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Шалтгаан

    Эмнэлзүй

    Оношилгоо

    Ангилал

    Ялган оношилгоо

    Эмчилгээ

    Тавилан

    Өвчний код (ICD-10)

    Эх сурвалж

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 3077

    Хэрэглэгчийн мэдээлэл

    FAQ - Тогтмол асуугддаг асуултууд

    Анагаах ухааны нотолгоо баримтад суурилан батлагдсан болон шинэ, судлагдаж буй мэдлэг, мэдээллийг цахимаар хүргэдэг Анагаах ухааны мэдлэгийн лавлах платформ юм.

    Хэдийд ч, хаанаас ч өөрийн гар утас, таблет, компьютерыг ашиглан анагаахын мэдлэгийг хурдан хугацаанд лавлан харах боломжтой. Эрдэмед анагаах ухааны мэдлэгийн платформд хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны удирдамж зөвлөмжүүдээс гадна анатоми, физиологи зэрэг суурь мэдлэгийн контентуудыг унших боломжтой. 

    • Мэргэжлийн ном худалдан авах гэж шуудан хүлээх эсвэл дэлгүүр явах шаардлагагүй
    • Орчин үеийн E-Learning платформ нь байгальд ээлтэй суралцах аргуудын нэг
    • Олон мэргэжлийн ном худалдан авахаас зайлсхийж таны мөнгө, санхүүг хэмнэнэ

    Тийм, таны зөв. Анагаах ухаан өөрөө маш өргөн хүрээг хамарсан асар их мэдээллийн урсгал байдаг. Одоогоор та 150 гаруй контент, 600 гаруй эмийн мэдээлэл, ICD-10 өвчний олон улсын ангиллын цахим лавлах үзэх боломжтой байгаа ба сэдвийн тоо, цар хүрээ цаашид тогтмол нэмэгдэх юм. Ингэхдээ бид хамгийн түрүүнд зонхилон тохиолдох суурь мэдлэгийн сэдэв, өвчин, эмгэгийг сонгон оруулж байна. Шинээр нэмэгдсэн сэдвийн мэдээллийг бид бүхэн танд тогтмол илгээж байх болно.

    Дэлгэцийн баруун доор байрлах чатаар, info@erdemed.com цахим хаягаар болон сошиал сувгуудаар холбогдож хэрэгцээт мэдээллээ авах боломжтой.

    Манай платформ нь төлбөртэй үндсэн багцын үйлчилгээ болон үнэгүй үзэж болох контентүүдийг санал болгодог. Мөн та мэдээ уншихад ямар ч төлбөр төлөхгүй.

    Тийм. Одоогоор зөвхөн интернеттэй орчинд ашиглах боломжтой байгаа ба удахгүй Апп ашиглалтад орох үед offline горим буюу интернетгүй орчин ашиглах боломж бүрдэх юм.

    Бидэнтэй хамтран ажиллахад бидний үүд хаалга ямагт нээлттэй ба info@erdemed.com хаяг болон Fb-чат уруу холбоо барина уу !

    Бүх Web-browser дээр ашиглах боломжтой ба бид Google Chrome-г санал болгодог. Таны утас Android 5.0 болон iOS 10.01 хувилбараас дээш үйлдлийн системтэй бол ашиглаж болно.