Нэвтрэх
  • Перикардит (Pericarditis)

    Дотор судлал, Кардиологи

    Сүүлийн шинэчлэл: 2025/05/25
    Бүгдийг нээхБүгдийг хаах

    Перикардит гэдэг нь үнхэлцэг хальсны үрэвсэл юм. Клиникт перикардитыг ихэвчлэн шалтгаан тодорхойгүй (идиопатик) гэж ангилдаг ч олон төрлийн шалтгаан байж болно. Үүнд, жишээлбэл, вирусийн халдвар болон зүрхний шигдээсийн дараах дархлааны хариу урвал зэрэг багтана. Хэрэв үрэвсэл нь зүрхний булчингийн ойролцоох давхаргад тархвал энэ нь миоперикардит гэж нэрлэнэ. Перикардитын хамгийн нийтлэг болоод онцлог шинж тэмдэг нь биеийн ачааллаас хамааралгүй илрэх цочмог, хатгуулсан цээжний өвдөлт юм. Чагналтаар үнхэлцгийн үрэлцэх чимээ (pericardial friction rub) сонстоно. 

    Оношилгоог эмнэлзүй, ЭКГ (тархмал ST сегмент өргөгдөл), мөн дүрс оношилгооны өөрчлөлтөөр баталж болно. Цочмог перикардит нь ихэвчлэн өөрөө аяндаа эдгэрдэг бөгөөд энэ тохиолдолд шинж тэмдгийн эмчилгээ хийхэд болно. Гэвч биеийн хөдөлгөөнийг хязгаарлан амрах нь маш чухал. Эмчилгээнд ихэвчлэн стероид бус үрэвслийн эсрэг эм (NSAID) болон колхицинийг өвдөлтийг намдаах, дахилтаас сэргийлэхэд ашигладаг.

    Перикардитын ноцтой хүндрэлд перикардын тампонад (зүрх чихэгдэх) болон архаг шахагдсан перикардит (зүрхний хальсны хатуурч агших эмгэг) багтдаг. Эдгээр нь зүрхний дутагдлын ноцтой шинжүүдийг үүсгэж болзошгүй.

    Перикардит 3 сараас дээш хугацаагаар үргэлжилсэн үед үүнийг архаг перикардит гэж үздэг. Архаг перикардит нь шахагдсан (constructive) шүүдэст-шахагдсан перикардит (effusive-constrictive) гэсэн 2 янз байдаг. Шахагдсан перикардитын үед үнхэлцэг хальс нягтран зузаарч, хөшүүн болдог бөгөөд зүрх сорвиор хүрээлэгдэж үнхэлцгийн хөндий байхгүй болж зүрхний агшилт, венийн буцалт буурдаг. Тухайн хүнд эмнэлзүйд даралт ихсэх, элэг дэлүү томрох хам шинж, псевдоцирроз, акроцианоз, нүүр хүзүү хавагнах, амьсгаадах, зүрхний цохилт олшрох, чагналтаар ховдолын даистолын дүүрэх үе гэнэт зогссоны улмаас перикардын өвөрмөц шуугиан илрэх зэрэг шинжүүд илэрнэ.

    Шүүдэст-шахагдсан перикардитын үед үнхэлцэг хальсны хөндийд их хэмжээний шүүдэс хуримтлагддаг; энэ нь чихэгдсэн зүрх үүсгэхэд хүргэдэг. Үнхэлцэгт агуулагдах шингэнээс хамаарч өвчүүний араар хүнд оргих, амьсгаадах, ханиалгах, хоолой сөөх, хүнд үед зүрх судасны хүнд хямралаас артерийн даралт багасах, ухаан алдах, элэг томрох, асцит, хоолны дуршил буурах зэрэг шинжүүд гарна.

    Вентерийн хам шинж –хэвлийн дээд хэсэг амьсгалд оролцохгүй. Эдлефийн хам шинж-өвчтөний байрлалыг өөрчлөхөд зүрхний хил өөрчлөгдөнө. Геркийн хам шинж-толгойг гэдийлгэхэд үрэлтийн шуугиан гарна. Пенийн хам шинж: уушги тэлэгдэж агаар ороход хэржигнүүр сонсогдоно. Аль ч тохиолдолд оношийг батлах зорилгоор дүрс оношилгоо хийх шаардлагатай. Архаг перикардитын үеийн эмчилгээ нь зүрхний дутагдлын эмчилгээ (жишээ нь: шээс хөөх эм), перикардиэктоми байдаг. 

    Ерөнхийдөө миокард болон перикардын үрэвсэлт өвчнүүдийг үрэвссэн хэсгийн тархалтыг хамааран ангилдаг. Перикардитыг үүнээс гадна үргэлжлэх хугацаагаар ангилна.

    Үрэвссэн хэсгээр ангилах нь:

    Анагаахын нэр томъёо нь зарчмын хувьд миокард болон перикардын үрэвсэлт өвчнүүдийн олон хэлбэрийг хооронд нь ялган ангилах боломж олгодог. Гэсэн хэдий ч эдгээр нэршлийг анагаахын зохиол, судалгаанд ихэвчлэн ижил утгатай мэтээр хэрэглэсэн, андуурсан эсвэл тодорхойгүй байдлаар ашигласан тохиолдол цөөнгүй байдаг.

    • Перикардит: Үнхэлцэг хальсны салангид үрэвсэл
      • Миоперикардит: Үнхэлцэг хальсны анхдагч үрэвсэл бөгөөд зэрэгцээ зүрхний булчигийн давхаргыг хамарсан.
    • Миокардит: Зүрхний булчингийн салангид үрэвсэл
      • Перимиокардит: Зүрхний булчингийн анхдагч үрэвсэл бөгөөд зэрэгцээ үнхэлцэг хальсны давхаргыг хамарсан.
    • Панкардит: Зүрхний хананы бүх давхаргын үрэвсэл (эндокард, миокард, эпикард, перикард)

    Хугацааны явцаар ангилах нь:

    • Цочмог перикардит: ≤ 4- 6 долоо хоног үргэлжилсэн.
    • Персистент перикардит: > 4- 6 долоо хоног, боловч < 3 сар үргэлжилсэн.
    • Рецидив перикардит: Хамгийн багадаа 4–6 долоо хоног тэмдэггүй завсрын дараах дахин сэдрэх.
    • Архаг перикардит: > 3 сар үргэлжилсэн. 

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Тархвар зүй
    Шалтгаан
    Явцын болон өвөрмөц хэлбэрүүд
    Эмнэлзүй
    Оношилгоо
    → Дүрс оношилгоо
    → Инвасив оношилгоо
    → Европын зүрхний нийгэмлэгийн оношилгооны шалгуур
    Ялган оношилгоо
    Эмчилгээ
    Хүндрэл
    Хяналт
    Тавилан
    Өвчний код (ICD-10)
    Эх сурвалж

    FAQ - Тогтмол асуугддаг асуултууд

    Анагаах ухааны нотолгоо баримтад суурилан батлагдсан болон шинэ, судлагдаж буй мэдлэг, мэдээллийг цахимаар хүргэдэг Анагаах ухааны мэдлэгийн лавлах платформ юм.

    Хэдийд ч, хаанаас ч өөрийн гар утас, таблет, компьютерыг ашиглан анагаахын мэдлэгийг хурдан хугацаанд лавлан харах боломжтой. Эрдэмед анагаах ухааны мэдлэгийн платформд хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны удирдамж зөвлөмжүүдээс гадна анатоми, физиологи зэрэг суурь мэдлэгийн контентуудыг унших боломжтой. 

    • Мэргэжлийн ном худалдан авах гэж шуудан хүлээх эсвэл дэлгүүр явах шаардлагагүй
    • Орчин үеийн E-Learning платформ нь байгальд ээлтэй суралцах аргуудын нэг
    • Олон мэргэжлийн ном худалдан авахаас зайлсхийж таны мөнгө, санхүүг хэмнэнэ

    Тийм, таны зөв. Анагаах ухаан өөрөө маш өргөн хүрээг хамарсан асар их мэдээллийн урсгал байдаг. Одоогоор та 150 гаруй контент, 600 гаруй эмийн мэдээлэл, ICD-10 өвчний олон улсын ангиллын цахим лавлах үзэх боломжтой байгаа ба сэдвийн тоо, цар хүрээ цаашид тогтмол нэмэгдэх юм. Ингэхдээ бид хамгийн түрүүнд зонхилон тохиолдох суурь мэдлэгийн сэдэв, өвчин, эмгэгийг сонгон оруулж байна. Шинээр нэмэгдсэн сэдвийн мэдээллийг бид бүхэн танд тогтмол илгээж байх болно.

    Дэлгэцийн баруун доор байрлах чатаар, info@erdemed.com цахим хаягаар болон сошиал сувгуудаар холбогдож хэрэгцээт мэдээллээ авах боломжтой.

    Манай платформ нь төлбөртэй үндсэн багцын үйлчилгээ болон үнэгүй үзэж болох контентүүдийг санал болгодог. Мөн та мэдээ уншихад ямар ч төлбөр төлөхгүй.

    Тийм. Одоогоор зөвхөн интернеттэй орчинд ашиглах боломжтой байгаа ба удахгүй Апп ашиглалтад орох үед offline горим буюу интернетгүй орчин ашиглах боломж бүрдэх юм.

    Бидэнтэй хамтран ажиллахад бидний үүд хаалга ямагт нээлттэй ба info@erdemed.com хаяг болон Fb-чат уруу холбоо барина уу !

    Бүх Web-browser дээр ашиглах боломжтой ба бид Google Chrome-г санал болгодог. Таны утас Android 5.0 болон iOS 10.01 хувилбараас дээш үйлдлийн системтэй бол ашиглаж болно.

    Хэрэглэгчийн мэдээлэл