Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Нүдний болор цайх өвчин (Cataract)

    Нүдний өвчнүүд

    Сүүлийн шинэчлэл: 2024/03/06
    Бүгдийг нээхБүгдийг хаах

    Нүдний болрын (Lens cristallina) эдэд уургийн бөөгнөрөл болон задрал үүссэнээс болор тунгалаг чанараа алдаж, өнгө нь бүүдийн цайж, улмаар түүгээр гэрэл нэвтрэхэд саадтай болсноор хараа алдагдахад хүргэж буй эмгэгийг нүдний болор цайх өвчин/катаракт (Eng. cataract) гэнэ.

    Болор цайх өвчнийг олдмол болон төрөлхийн гэж шалтгаанаар нь хоёр ангилдаг. Олдмол катаракт нь хамгийн түгээмэл тохиолдох хэлбэр бөгөөд ихэвчлэн насжилтын буюу хөгшрөлтийн шалтгаантай байдаг. Төрөлхийн катаракт нь удамшлын болон TORCH халдварын шалтгаантай үүсдэг.

    Шинэ төрсөн нярайд нүдний угийн рефлексийг шалгаснаар төрөлхийн катарактыг оношлох боломжтой бөгөөд хүүхдийн нүдний эмчид шилжүүлж оношилгоо, эмчилгээг хийлгэнэ. Насанд хүрэгчдийн хувьд харахад бэрхшээлтэй болтол оношлогдохгүй явсаар байдаг. Асуумжаас зовууриудыг тодруулж, нүдний үзлэг шинжилгээнд (биомикроскопи) үндэслэн катарактыг оношилдог. Болор цайх өвчний улмаас харахад бэрхшээлтэй байгаа хүмүүст хийгдэх үндсэн эмчилгээ нь нүдний болрыг авч хиймэл болор суулгах мэс засал эмчилгээ байдаг. Катарактыг эмчлэхгүй орхисноор хараа бүрэн алдагдахад (blindness) хүргэнэ.

    • Нүдний болор цайх өвчин/катаракт (Eng. cataract)
      • Катаракт буюу ˌгрек: kataˈʁakt – хүрхрээ, урсгал. Нүдэнд булингартай хүрхрээ харагдан гэрэл нэвтрэх боломжгүй болсноор харах чавдар дордох гэсэн утгаар хэрэглэж ирсэн.
      • Аль насанд тохиолдох байдлаар нь:
        • Хөгшрөлтийн катаракт (Cataracta senilis)
        • Хөгшрөлтийн өмнөх насанд тохиолдох катаракт (Cataracta praesenilis)
        • Төрөлхийн катаракт (Cataracta congenita) – Зурагт ургийн болрын цөм булингартсан болно.
      • Шалтгаанаар нь:
        • Диабетын катаракт (Cataracta diabetica) – Энэ үеийн болрын булингар эргэн арилах боломжтой харагдаж байна.
        • Таталтат катаракт (Cataracta tetanica)  
        • Нүдний өвчний хүндрэл хэлбэрийн катаракт (Cataracta complicata)  
        • Гэмтлийн катаракт (Cataracta traumatica) – Нүдэндээ цохиулснаар арын капсулаас цайж харагдаж эхлэсэн байна.
        • Цацрагийн шалтшаант катаракт (Cataracta radiationis)
        • Хоёрдогч катаракт 
        • Кортизон шалтгаант катаракт (steroid-induced cataract, cortisone-induced cataract)
    • Хараа бүрэн алдагдах/сохрох
      • Amaurosis – сохрох: Грек: amauros” (αμαυρός)- харанхуй”, -sis” дагавар нь үүссэн нөхцөлийг тодотгоно.
      • Англиар: blindness

    Анатоми тайлбар нэршил

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Тархвар зүй

    Шалтгаан

    Ангилал

    Эмнэлзүй

    Оношилгоо

    Ялган оношилгоо

    Эмчилгээ

    Хүндрэл

    Урьчилан сэргийлэлт

    Өвчний код (ICD-10)

    Эх сурвалж

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 2915