Нэвтрэх
  • Халдварт мононуклеоз (Infectious mononucleosis)

    Вирусийн халдварт өвчин

    Сүүлийн шинэчлэл:
    Бүгдийг нээхБүгдийг хаах

    Халдварт мононуклеоз гэж Герпесийн төрлийн вирус болох Эпштейн-Барр вирусээр үүсгэгдэх өвчнийг нэрлэх ба насанд хүрэгчдэд эмнэлзүйн гурвалсан шинжээр (symptom triad) илрэх онцлогтой байдаг. Эпштейн-Барр вирусын халдвар маш элбэг тохиолддог бөгөөд олон төрлийн өвчнүүд ч үүсгэдэг . Долоо хоногоос хэдэн долоо хоног үргэлжлэх нууц хугацааны дараагаар 1. гүйлсэн булчирхай эсхүл залгиурын үрэвсэл үүсч халуурах 2. тунгалгын булчирхай томрох/хавдах 3. лимфоцитоз + хэвшинжит бус лимфоцитууд ажиглагдах гэсэн гурвалсан шинж илрэх бөгөөд дээрх үндсэн шинжүүдээс гадна өвчний явцад эмнэлзүйд өөр ямар шинжүүд голлон тохиолдож байгаагаар нь булчирхайлаг хэлбэр, тууралтат хэлбэр гэж хоёр ялгаж үздэг. Лабораторийн шинжилгээнд лимфоцитоз, цусны түрхцэнд идэвхтэй мононуклеар лимфоцитууд (Downey’s cell, fenestrated cell хэмээн нэрлэгдэх) харагдана.

    Гүйлсэн булчирхай эсхүл залгиур үрэвсэлтэй үед хийгдэх зайлшгүй шинжилгээ нь ам, залгиураас сорьц авч бактер илрүүлэх байдаг. Халдварт мононуклеозаар анхдагчаар үрэвссэн хэсэгт бактерийн гаралтай хоёрдогч халдвар үүсэх нь цөөнгүй ба ам, залгиураас авсан сорьцонд нянгийн халдвар тодорхойлогдох үед амоксициллин юм уу ампициллин хэрэглэснээс халдварт мононуклеозаар өвчилсөн хүмүүст антибиотикын шалтгаант арьсны тууралт үүсэх нь цөөнгүй тохиолддогийг анхаарах хэрэгтэй .

    Герпесийн төрлийн вирус болох HSV-1, HSV-2, VZV, CMV зэргийн халдварын үед үүсгэгчийн эсрэг буюу вирусын эсрэг өвөрмөц эмчилгээ байдаг бол харин ЭБВ-ын халдварын үед дийлэнх вирусын эсрэг эмүүд огтхон ч нөлөө үзүүлдэггүй . Иймд ямарваа вирусын эсрэг эм хэрэглэхгүй байх хэрэгтэй бөгөөд харин бие махбодь, дархлааг хэвийн байлгахад анхаарч өвчнийг аяндаа эдгэхийг хүлээж, гагцхүү шинж тэмдэгийг дарах зорилгоор эмчилгээ хийнэ.

    Өвчний хүндрэлүүд хэдий ховор ч маш хүнд байх онцлогтой. Жишээлбэл өвчний ид үед дэлүү томорч улмаар задарч цус алдан өвчтөн амь насаа алдах аюултай учир эмнэлэгт хэвтэн эмчийн хяналтанд дор байх шаардлагатай. Мөн түүнчлэн олон төрлийн хорт хавдар, лимфомууд нь ЭБВ-ын халдвараас шалтгаалсан буюу халдварт мононуклеозын хүндрэл хэлбэрээр тохиолддог. ЭБВ-ын халдвар авсан хүнд вирус идэвхгүй хэлбэрээр насан туршид хадгалагдах боловч нэгэнт эдгэрсэн тохиолдолд өвчтөн дахин халдварт мононуклеозаар өвчлөхгүй буюу дархлаа тогтдог байна.

    • Эпштейн-Барр вирус (ЭБВ)/Epstein Barr virus (EBV) = Humanes Herpes-Virus-4 (HHV4)/human gammaherpesvirus 4
    • Халдварт мононуклеоз
      • Тодорхойлолт: Эпштейн-Барр вирусын халдварыг буюу Эпштейн-Барр вирусээр үүсгэгдэх өвчнийг халдварт мононуклеоз гэнэ.
        • Харин ЭБВ-ээр үүсгэгдэх бусад эмгэгүүдийг халдварт мононуклеозын хүндрэлүүд гэж үзнэ.
      • Хуучин тодорхойлолт: Эпштейн-Барр вирусын халдварын эмнэлзүйн нэг хэлбэрийг халдварт мононуклеоз гэнэ. Энэхүү эмнэлзүйн хэлбэр нь гурвалсан шинжээр (symptom triad) тодорхойлогдоно.
        • Энэ нь нарийвчилсан шинжилгээ хөгжихөөс өмнө хэрэглэгдэж байсан түүхэн тодорхойлолт хэмээн ойлгож болно.
        • Жишээлбэл Германы эмч Emil Pfeiffer 1889 онд хүзүүний хэсгийн тунгалгийн булчирхайнууд болон дэлүү томрох онцлогтой халууралтыг ажиглан өвчнийг анх тайлбарласантай холбон Pfeiffersches Drüsenfieber буюу Фейферын булчирхайн халууралт хэмээх нэршил үүсч, одоо ч хэрэглэгдэж байна.
        • Энэ нь цааш шинжилгээ нарийсч хожим 1920 онд цусны түрхцэнд хэвшинжит бус/өвөрмөц мононуклеар лимфоцитууд үнэмлэхүй ихэссэн дээр үндэслэн халдварт мононуклеоз хэмээн нэрлэх болсон.
      • Ижил утгатай нэршил:

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Тархвар зүй
    Шалтгаан
    Эмгэг жам
    Эмнэлзүй
    Оношилгоо
    Эмгэг судлал
    Ялган оношилгоо
    Эмчилгээ
    Хүндрэл
    Тавилан
    Урьдчилан сэргийлэлт
    Өвчний код (ICD-10)
    Эх сурвалж

    Хэрэглэгчийн мэдээлэл

    FAQ - Тогтмол асуугддаг асуултууд

    Анагаах ухааны нотолгоо баримтад суурилан батлагдсан болон шинэ, судлагдаж буй мэдлэг, мэдээллийг цахимаар хүргэдэг Анагаах ухааны мэдлэгийн лавлах платформ юм.

    Хэдийд ч, хаанаас ч өөрийн гар утас, таблет, компьютерыг ашиглан анагаахын мэдлэгийг хурдан хугацаанд лавлан харах боломжтой. Эрдэмед анагаах ухааны мэдлэгийн платформд хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны удирдамж зөвлөмжүүдээс гадна анатоми, физиологи зэрэг суурь мэдлэгийн контентуудыг унших боломжтой. 

    • Мэргэжлийн ном худалдан авах гэж шуудан хүлээх эсвэл дэлгүүр явах шаардлагагүй
    • Орчин үеийн E-Learning платформ нь байгальд ээлтэй суралцах аргуудын нэг
    • Олон мэргэжлийн ном худалдан авахаас зайлсхийж таны мөнгө, санхүүг хэмнэнэ

    Тийм, таны зөв. Анагаах ухаан өөрөө маш өргөн хүрээг хамарсан асар их мэдээллийн урсгал байдаг. Одоогоор та 150 гаруй контент, 600 гаруй эмийн мэдээлэл, ICD-10 өвчний олон улсын ангиллын цахим лавлах үзэх боломжтой байгаа ба сэдвийн тоо, цар хүрээ цаашид тогтмол нэмэгдэх юм. Ингэхдээ бид хамгийн түрүүнд зонхилон тохиолдох суурь мэдлэгийн сэдэв, өвчин, эмгэгийг сонгон оруулж байна. Шинээр нэмэгдсэн сэдвийн мэдээллийг бид бүхэн танд тогтмол илгээж байх болно.

    Дэлгэцийн баруун доор байрлах чатаар, info@erdemed.com цахим хаягаар болон сошиал сувгуудаар холбогдож хэрэгцээт мэдээллээ авах боломжтой.

    Манай платформ нь төлбөртэй үндсэн багцын үйлчилгээ болон үнэгүй үзэж болох контентүүдийг санал болгодог. Мөн та мэдээ уншихад ямар ч төлбөр төлөхгүй.

    Тийм. Одоогоор зөвхөн интернеттэй орчинд ашиглах боломжтой байгаа ба удахгүй Апп ашиглалтад орох үед offline горим буюу интернетгүй орчин ашиглах боломж бүрдэх юм.

    Бидэнтэй хамтран ажиллахад бидний үүд хаалга ямагт нээлттэй ба info@erdemed.com хаяг болон Fb-чат уруу холбоо барина уу !

    Бүх Web-browser дээр ашиглах боломжтой ба бид Google Chrome-г санал болгодог. Таны утас Android 5.0 болон iOS 10.01 хувилбараас дээш үйлдлийн системтэй бол ашиглаж болно.