Opens in a new tab
Нэвтрэх
  • Ерөнхий хавдар судлал (General oncology)

    Ерөнхий хавдар судлал

    Бүгдийг нээхБүгдийг хаах

    Онкологи буюу хавдар судлал нь хавдар () -ыг судалдаг анагаахын шинжлэх ухаан билээ. Энэхүү бүлэгт онкологийн онолын тодорхойлолтууд болон хавдрын үүсэлт, мөн хавдрын оношилгоо, эмчилгээний зарчмын талаарх онкологийн суурь ойлголтуудыг тайлбарласан учир хавдарт өвчнүүдийг судлахын өмнө заавал уншиж танилцахыг санал болгож байна.

    Гистологийн шинжилгээ нь онкологийн үндсэн шинжилгээ бөгөөд хавдарын таних тэмдэг  (Eng.: Tumor ) буюу гистологийн өөрчлөлт, хорт хавдрын эсийн ялгарлын зэргийг (Grading буюу grading) тодорхойлох боломж бүрддэг. Хавдрын тархалтыг олон улсад стандартчилсан TNM ангиллаар үнэлдэг. Ингэснээр дэлхийн даяар онкологийн судалгааг агуулгын хувьд ойртуулж олон орны судлаачид өөр хоорондоо амархан ойлголцон хурдан мэдээлэл солилцох боломж бүрдэхээс гадна, өвчний прогноз болон эмчилгээг стандартчилах боломжтой болж буй давуу талтай байдаг.

    Алсын үсэрхийллийн замыг нийтлэг тохиолдох байдлаар нь уушгинд үсэрхийлэх хөндийн венээр дамжих хэлбэр, рүү үсэрхийлэх үүдэн венээр дамжих хэлбэр хэмээн ялгаж үздэг. Гэвч практикт энэ ангилал нь хязгаарлагдмал учир метастаз биеийн хаана ч үүсэх боломжтойг санах хэрэгтэй. Хавдрыг илрүүлэх шинжилгээний (гистологийн шинжилгээнээс өмнө эсхүл балархай нөхцөлд гистологи заавал хийсэн байх) дараа хавдарт өвчнийг ангилснаар (Ж.нь: TNM-р) эмчилгээг (ихэвчлэн өвчний эрт үе шатанд) эсхүл (ихэвчлэн өвчний хожуу үе шатанд) концепт буюу чиглэлээр явуулах эсэхээ шийдэх боломж бүрдэнэ.

    Хавдрыг мэс заслын аргаар авахаас өмнө болон авсны дараа нь хими+туяа(эсхүл аль нэг нь) хийх боломжтой байдаг . Эмчилгээ амжилттай болох магадлал нь өөр хоорондоо маш их ялгаатай байдаг.

    • Tumor (lat. tumor = “хавдар”): Үндсэндээ бүх төрлийн эд хэвийн бус/гажиг (abnormal)  байдлаар хэмжээгээрээ томрохыг илэрхийлнэ. ≈ хавдах
    • Neoplasm/neoplasia (greek: neo = “шинэ”, plastein = “хэлбрүүд”): Хүний биеийн эсээс үүсэлтэй хэвийн бус/гажиг эд (tissue) шинээр үүсэх. Энэ нь эсвэл аль нь ч байж болно.

    Бидний өдөр тутмын хэллэгэнд ярьж сурснаар хавдар хэмээх ойлголт нь ихэвчлэн неоплази гэсэн утгаар хэрэглэгдэж явдаг!
    • Хавдрын үнэлгээ/дигнити (Eng.: dignity, lat.: dignus – үнэ цэнэ, үнэлгээ) – Энэхүү ойлголтод хавдрын буюу неоплазийн биологийн бие махбодид үзүүлэх шинж байдал, өөрөөр хэлбэл хэр зэрэг байгааг нь үнэлэх үнэлгээ
    • Хавдрыг үнэлгээгээр буюу түүний биологийн шинж төрхөөр нь хортой болон хоргүй хэмээн ангилахаас гадна:
        • Завсрын хавдар (Borderline tumor) – Хавдрын үнэлгээг тодорхойлох боломжгүй тухайн хавдар нь ургалт буюу ойр орчимд нэвчиж үсэрхийлдэггүй. Хамгийн элбэг тохиолддог нь өндгөвчний завсрын хавдар (borderline ovarian tumor)
        • Carcinoma in situ/CIS – хавдрын урьдал үе (obligatory precancer), өөрөөр хорт хавдрын эд нь үндсэн хавдрын гарал үүсэл болсон эдээс суурин мембранаар тусгаарлагдсанаар хорт хавдар байдлаар үсэрхийлэхгүй.
        • Хагас/хязгаарлагдсан хортой хавдар (Semi-malignant Tumor) – орчмын эдийн бүтэц хүчтэй алдагдсан, хавдрын ургалт ойр орчимдоо нэвчилт ихтэй боловч холын метастаз өгдөггүй онцлогтой. Мэс заслын эмчилгээний дараагаар олон дахин давталт өгдөг.

    Хавдрын үнэлгээ нь хавдар судлалын суурь ойлголт бөгөөд үүний талаар одоогоор монгол ном товхимол болон сурах бичигт нарийн тэмдэглэгдээгүй буюу өөр нэршилээр орчуулагдаагүй байна!

    Хавдрын үнэлгээгээр ангилах нь ()

    Хавдрын үнэлгээгээр ангилах нь (dignity)

      Хоргүй хавдар Хорт хавдар
    Орчмын эдээс ялгарсан байдал
    • Сайн ялгарсан
    • Муу ялгарсан
    Өсөлт/ургалтын онцлог байдал
    • Эсийн хуваагдлийн түвшин/хурд удаан (mitotic rate)
    • Хэсэг орчимд томорч түрсэн байх
    • Эсийн хуваагдлийн түвшин/хурд хурдан (mitotic rate)
    • Хэсэг орчимд (local) сөнөрөлт (destructive) болон нэвчин ургалттай (-infiltrating)
    Макроскопд харагдах байдал
    • Бусад эдээс сайн ялгагдан зааглагдаж харагдана.
    • Голдуу хавдрын капсел буюу бүрхүүл байхгүй
    • Цус алдалт ихтэй байх
    • “Алаг” зүслэгийн талбайтай
    • Нягт байдлын хувьд (consistency) хатуу байна.
    Микроскопд харагдах байдал
    • Эсийн бүтцийн хувьд бараг эрүүл эдээс ялгагдах ялгаагүй.
    • Эсийн эмгэг өөрчлөлт батлагдан илэрсэн байх
      • Эсийн бөөм: томорсон , олон төрлийн хэлбэр дүрстэй байх (polymorphous), ихэссэн эсхүл томорсон бөөмийн биенцэр (nucleolus): бөөмийн үйл ажиллагаа ихэссэн, полихромази (polychromasia – эсийн будагдах байдал)
      • Олон тооны митозын хувирал ажиглагдах
    Метастаз болон давталт ()
    • Метастаз үүсэхгүй
    • Давталт үүсэх нь ховор
    • Метастаз болон давталт элбэг
     
    • Хасаг хорт хавдар (semi-malignant): Хэсэгт (нэвчилтэт) ургалттай und сөнөрөлт (destructive) (хорт хавдрын адил), үсэрхийлэл үүсэхгүй (хоргүй хавдрын адил)! (жнь суурин эсийн карцином)

    Хавдарыг зөвхөн хавдрын үнэлгээгээр (dignity) ангилахаас (benign vs. Malignant хэмээн) гадна  фенотипээр (phenotype – морфологи болон физиологийн шинж төрхөөр нь) нь ангилдаг.

    Хавдрын үнэлгээ (dignity) болон фенотипээр хавдрыг ангилах нь

      Гарвал эд /Хавдар тухайн эдээс үүснэ/ Хоргүй хавдар Хорт хавдар
    Хучуур эдийн хавдар
    • Хавтгай хучуур эд (squamous epithelium)
    • Папиллом (Papilloma)
    • Хавтгай хучуур эдийн хавдар (Squamous Carcinoma)
    • Шээсний замын хучуур эд (urothelium)
    • Шээсний замын хорт хавдар (urothelial carcinoma)
    • Булчирхайлаг болон салст хучуур эд
    • Аденом (Adenoma)
    • Аденокарцином (Adenocarcinoma)
    Мезенхим эдээс  (mesenchyme) гаралтай хавдар
    • Холбогч эд: фиброцит
    • Фибром (Fibroma)
    • Фибросарком (Fibrosarcoma)
    • Өөхөн эд: адипоцит
    • Липом (Lipoma)
    • Липосарком (Liposarcoma)
    • Мөгөөрсөн эд: хондроцит
    • Хондром (Chondroma)
    • Хондросарком (Chondrosarcoma)
    • Ясны эд
      • Остеобласт
      • Остеоцит
      • Остеобластом
      • Остеом
      • Остеосарком
    • Цусны судас
    • Гемангиома (h(a)emangioma)
    • Гемангиосарком (hemangiosarcoma)
    • Тунгалгийн буюу лимфийн судас
    • Лимфангиом (Lymphangiom)
    • Лимфангиосарком (Lymphangiosarkoma= Stewart-Treves-Syndrom)
    • Булчингийн эд
      • Рабдомиоцит (rhabdomyocyte)
      • Леиомиоцит (leiomyocyte)
    • Рабдомиом (Rhabdomyomа)
    • Лейомиом (Leiomyomа)
    • Рабдомиосарком (Rhabdomyosarcoma)
    • Лейомиосарком (Leiomyosarcoma)
    • Серозон давхарга/бүрхүүл: Мезотель
    • Хоргүй мезотелиом (Benignes Mesotheliom)
    • Хортой мезотелиома (Malignant mesothelioma)
    • тархины хальс /(meninx)/
    • Менингиом (Meningeomа)
    • Хорт анапластик менингиом (Malignant anaplastic meningioma)
    Мезенхим эдээс  /(mesenchyme)/ гаралтай хавдарын өвөрмөц бүлэг
    • Ясны чөмөг
    —
    • Миелоид лейкеми  (, CML)
    • Цочмог лимфобластын лейкеми (ALL)
    • Ewing-сарком
    • Multiple myeloma буюу плазмоцитом
    • Тунгалгын эд
    —
    • Ходжкины лимфома (Hodgkin-Lymphoma)
    • (-Lymphoma)
    Нейроэктодермын хавдрууд / (neuroectoderma)/
    • Глиал (Glial )
    • Хоргүй глиома (Glioma)
    • Aстроцитом  (astrocytoma),
    • Глиобластома (Glioblastomа)
    • Меланоцит /(Melanocytes)/
    • Невус (nevus)
    • Хортой (malignant )
    Үүдэл эсийн хавдар (germ tumors)
    • Үүдэл
    • Ялгарсан тератом (Teratoma)
    • Хортой тератом (Malignant teratoma)
    • Семином (Seminoma)
     үеийн хавдрууд
    • Үр хөврөлийн эд
    —
    • Үр хөврөлийн карцином
    • Нефробластом (Nephroblastom (Wilms-Tumor))
    • Нейробластом (Neuroblastomа)
    • Ретинобластом (Retinoblastomа)
    • Гепатобластом (Hepatoblastomа)
    • Хорионы карцином (Choriocarcinoma)

    Гагцхүү гистологийн шинжилгээ хийсний дүнд оношийг батлах боломжтой! Энэхүү шинжилгээний зорилго нь дээр дурьдсан хавдрын үнэлгээ (dignity), фенотип, өвчний зэргийг тодорхойлох (Grading)  болон шаардлагтай тохиолдолд хавдрын онцлог шинж чанарыг (Эмчилгээ хийхэд нөлөөтэй онцлог чанарууд, жнь эсийн рецепторын байдал, молекул биологийн оношлогоо зэрэг) таньж мэдэхэд оршино!

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хавдарын үүсэлт/Карциногенез (Carcinogenesis, oncogenesis, tumorigenesis)

    Хавдрын үе шат (Staging)

    Хорт хавдрын эсийн ялгарлын зэрэг (Grading)

    Метастаз (Хавдрын үсэрхийлэл)

    Хавдрын эсрэг (antineoplastic) эмчилгээний зарчим

    Эмчилгээний үр дүнг тодорхойлох

    Хавдрын бүртгэл

    Биеийн үзүүлэлт (ECOG-Score/Karnofsky Performance Status)

    Эх сурвалж