Opens in a new tab
Нэвтрэх
  • Бүгдийг нээхБүгдийг хаах

    Хавдрын маркерууд нь хорт хавдарын улмаас биеийн шингэнд (цус, шээсэнд г.м.) хэвийн хэмжээнээс хэт их тодорхойлогдох биологийн субстанцууд/бодисууд бөгөөд энэхүү ихэссэн түвшин нь хавдарт өвчнийг илрүүлэх, өвчнийг хянах (эмчилгээний үр дүнг тодорхойлох) байдлаар оношлогоонд ашиглагддаг.

    Хавдарын маркерын мэдрэг чанар (Eng.: sensitivity – голчлон өвчтнүүдэд хийгдсэн тест жинхэнэ эерэг гарсан коэффициентэд үндэслэсэн процент үзүүлэлт) болон өвөрмөц чанар (Eng.: specificity – голчлон эрүүл хүмүүст хийгдсэн жинхэнэ сөрөг байгаа коэффициентэд үндэслэсэн процент үзүүлэлт) нь шалтгаалан хавдарын маркерууд ихэвчлэн өвчнийг илрүүлэх оношлогоонд хэрэглэхээс илүүтэй өвчний явцыг үнэлэхэд ашигладаг.

    Тусгай хэдэн маркерууд AFP ба β-HCG нь харьцангуй өвөрмөцөөр тодорхой малигномыг (malignom = Synonym: maligne Neoplasie = хорт ) илтгэж байдаг. Иммунгистолохимийн маркеруудыг тодорхойлоход зарим эсийн утаслагуудыг (жнь Vimentin=VIM; Desmin) илэрч гарч ирэх ба эдгээр нь ямар эдээс эх үүсвэр буюу гарвалтай (жнь гөлгөр булчин, хавтгай хучуур эд)  вэ гэдгийг илэрхийлж байдаг. Үүгээр хавдруудыг өөр хооронд нь ялган салгах боломжтой.

    • Хорт хавдрын оношийг баталгаажуулахад
    • Хорт хавдрын тавиланг тодорхойлох
    • Хавдрыг мэс заслаар авсны дараа болон хими туяа эмчилгээний дараах хавдрын хяналтад

    Зарим цөөн тохиолдолд урьдчилан сэргийлэх үзлэгээр хавдрын маркер үзэх нь ач холбогдолтой байж болно. Ж.нь., нь харьцангуй мэдрэг болон өвөрмөц чанар өндөртэй тул урьдчилан сэргийлэх үзлэгт хийхийг зөвлөдөг.

    Ихэнх хавдрын маркерууд нь зөвхөн нэг тодорхой төрлийн байгааг илтгэх бус хэд хэдэн хавдрыг илтгэж болно. Хавдрын маркерууд нь өөр хоорондоо мэдрэг чанарын хувьд маш ялгаатай. Мөн хавдрын маркерын концентраци болон хавдрын хэмжээнд хамаарал бараг байдаггүй. Тиймээс хавдрыг оношлоход зөвхөн хавдрын маркер дээр суурилахгүй бусад оношилгооны аргуудтай хослуулна.

    Хавдрын маркер “эерэг” гарах нь байгааг шууд илтгэхгүй. Өөр шалтгаанаар ихсэж болно. Ж.нь., тамхи татдаг хүнд эерэг гарах, нь холестаз болон үед огцом нэмэгддэг.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Ерөнхий үзүүлэлтүүд

    Иммунгистохимийн маркерууд

    Эх сурвалж