Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Сүүлийн шинэчлэл:
    Бүгдийг нээхБүгдийг хаах

    Гематологи нь цус болон түүнийг эмгэгийн тухай судладаг анагаахын шинжлэх ухааны салбар юм. Цус нь эс ба сийвэн гэсэн хоёр хэсгээс тогтдог.

    • Цус маш олон тооны үүрэгтэй, эдгээрт
      • хүчилтөрөгч болон шим тэжээлийн бодисыг эдүүдэд зөөвөрлөх,
      • бодисын солилцооны дүнд үүссэн хорт болон хэрэггүй нэгдлүүдийг тээвэрлэх ,
      • биеийн температурын зохицуулгад оролцох,
      • цус бүлэгнэлт болон дархлааны хариу урвалд оролцдог эсүүд цусны бүрэлдэхүүн хэсэгт ордог тул дээрх үйл ажиллагаанд мөн оролцдог.
    • Цусны бүх эс ясны чөмгөнд голчлон байрлах хематопоэтик буюу цусны үүдэл эсээс үүснэ.
    • Цусны эсүүдийг гурав хуваадаг,  
      • Цусны улаан эс (эритроцит, RBCs),
        • Эритроцит нь гемоглобин агуулж хүчилтөрөгчийг тээвэрлэнэ.
      • Цусны цагаан эс (WBCS, лейкоцитүүд) Хоёр төрлийн цусны цагаан эс байна: гранулоцит болон лимфоцит.
        • Гранулоцитүүд нь төрөлхийн дархлаа тогтолцооны бүрэлдэхүүн тул бактери, , паразитын эсрэг өрнөдөг дархлааны хариу урвалын гол түлхүүр нь болдог.
        • Лимфоцитүүдэд төрөлхийн болон өвөрмөц дархлааны эсүүд орно. Т болон В эсийн гол онцлог нь антиген илчлэгч эсүүдийн боловсруулан илчилж өгсөн антигений эсрэг дархлааны хариу урвалыг өрнүүлдэг.
      • Ялтас эс (тромбоцитүүд)
        • Ялтас эс миелопоэзийн урьдал эсээс үүсдэг мегакариоцит эсээс тасрах замаар үүсдэг гемостазийн үйл ажиллагааны орлуулах боломжгүй эс.

    Цусны үйл ажиллагаа

    • Тээвэрлэх:
      • Хүчилтөрөгч, хоол шим тэжээлийн зүйлс, болон гормонуудыг эдэд хүргэнэ 
      • Нүүрсхүчлийн давхар ислийг уушгиар дамжуулан гадагшлуулах
      • Бодисын солилцооны дүнд үүссэн хорт болон хэрэггүй нэгдлүүдийг элэг болон бөөрөөр дамжуулан гадагшлуулах
    • Эмгэг төрүүлэгчдээс хамгаалах
    • Гемостаз
    • Биеийн температурын зохицуулга, дохио дамжуулах, хүчил-шүлтийн тэнцвэрийг хадгалах

    Цусны эзлэхүүн

    • Дунджаар цус нь насанд хүрсэн хүний биеийн нийт жингийн ∼ 7%-г эзэлдэг .
    • Нийт цусны тодорхой хувь нь эргэлтэнд байх бөгөөд энэ нь тухайн хүний нас, биеийн жин, өндөр зэргээс хамаардаг. 
    • ≥ 35 кг жинтэй хүүхэд, өсвөр насныхан, насанд хүрэгчдэд цусны нийт хэмжээг Надлерийн тэгшитгэлээр тооцоолж болно.
      • Эрэгтэй: BV = (0.3669 × H3) + (0.03219 × W) + 0.6041
      • Эмэгтэй: BV = (0.3561 × H3) + (0.03308 × W) + 0.1833
        • BV: нэг литр дэх цусны эзэлхүүн
        • H: биеийн өндөр метрээр 
        • W: биеийн жин килограммаар
    • Дөнгөж төрсөн нярай, нялхас 14 хүртэлх насны хүүхдэд дараах лавламж утгыг ашиглана:
    Янз бүрийн насны нялхсын цусны эзэлхүүн
    Нас Цусны эзэлхүүн (мЛ/кг)
    0–30 өдөр 80–85
    1–12 сар 75–80
    13–24 сар 85
    2–3 нас 80
    4–6 нас 76–77
    7–14 нас 70–75

    Цусны бүрэлдэхүүн хэсэг 

    • Сийвэн: ∼ 55%
      • Цусны шингэн хэсэг
      • Ус, плазмын уургууд , электролитүүд, гормонууд болон бусад биоидэвхи бүхий нэгдлүүдээс тогтоно. 
    • Цусны эс: ∼ 45%
    Цусны эсийн төрлүүд

    Эс

     

    Шинж чанар

    Үйл ажиллагаа

    RBC

    (эритроцит)

     
    • Амьдралын хугацаа: 120 өдөр
    • Бөөм болон эсийн органел байхгүй
    • 2 талаасаа хотгор зээрэнцэг хэлбэртэй
    • Гликолиз болон гексоз монофосфатын шунтыг ашиглан энерги нийлэгжүүлдэг
    • Гемоглобин агуулна
    • O2 -г тээвэрлэн эдэд хүргэх  
    • CO2 -г тээвэрлэн уушгинд хүргэх  
    • Хүчил-суурийн тэнцвэрт буфферийн үүрэг гүйцэтгэнэ.

    WBC

    (лейкоцит)

    Нейтрофиль

    • Нийт цагаан эсийн 60%-г эзэлнэ 
    • Олон тооны бөөмтэй
    • LAP болон коллагеназа, лактоферин, лизоцим агуулсан өвөрмөц мөхлөгтэй
    • Азурофиль мөхлөг миелопероксидаза, протейназа, хүчиллэг фосфатаза, β-глукуронидазе агуулна
    • Хурц үрэвслийн хариу урвалыг хариуцна 
    • Фагоцитоз хийнэ  
    Эозинофиль
    • Нийт цагаан эсийн 1–3% эзэлнэ
    • Тасархай бөөмтэй
    • Том хэмжээний мөхлөг агуулна
    • Шимэгчийн  эсрэг дархлааны хариу урвалыг нөхцөлдүүлнэ.   ялгаруулдаг. 
    • Гистаминаза, эозинофилийн катионы уургууд, эозинофилийн пероксидаза болон эозинофилийн гаралтай нейротоксин зэрэг бусад фермент болон уургийг нийлэгжүүлнэ.
    • Антиген-эсрэг биеийн бүрдлийг фагоцитоз хийнэ

    Базофиль

    • Нийт цагаан эсийн 0–0.75% эзэлнэ
    • Базофилийн мөхлөгт: гепарин, гистамин
    • Харшлын урвалыг зуучлана 
    • Лейкотриенүүд нийлэгжүүлж ялгаруулна

    Моноцит

    • Нийт цагаан эсийн 3– 7% эзэлнэ
    • Нэг бөөмтэй эс
    • Лейкоцитийн хамгийн том хэлбэр
    • Бөөр хэлбэрийн бөөмтэй
    • Том мөхлөггүй нунтагласан шил шиг харагддаг цитоплазмтай
    • Макрофаг болон ялгаран хөгжинө 
    • Фагоцитоз хийнэ

    Лимфоцит

    • Нийт цагаан эсийн 25–33% эзэлнэ
    • Нэг бөөмтэй эс
    • Бөөрөнхий, нягт тод будагддаг бөөм
    • Бага хэмжээтэй, цайвар өнгөтэй цитоплазм
    • Үүний ∼ 80% Т эс, ∼15% В эсүүд, үлдсэн хувь нь байгалийн хөнөөгч (NK) эс
    • Т эсүүд: өвөрмөц (эсийн)
      • Цааш ялгаран хөгжинө
        • Эс хордуулагч Т эсүүд 
        • Helper T эсүүд 
        • Зохицуулагч Т эсүүд
    • В эсүүд: өвөрмөц (шингэний) дархлааны урвал
      • Плазмын эсүүд болон ялгаран хөгжинө→ эсрэг бие нийлэгжүүлнэ
      • Антиген илчлэгч эсийн үүрэг гүйцэтгэнэ
    • NK эсүүд: төрөлхийн дархлааны хариу урвалд оролцоно 

    Тромбоцит

     
    • Амьдралын хугацаа: 8–10 өдөр
    • Мегакариоцитуудаас үүсдэг бөөмгүй цитоплазмын диск
    • Агуулна
      • Өтгөн мөхлөгтэй: ADP, Ca2+
      • Мөхлөгт нь: vWF, фибриноген, фибронектин
    • Ойролцоогоор. ⅓ дэлүүнд хадгалагдана. 
    • Анхдагч гемостаз 

    Эдэд байрлах цусны эсүүд 

    Макрофаг

     
    • Янз бүрийн эдэд байрлана 
    • γ-интерфероныг идэвхжүүлнэ
    • Бактери, хөгширсөн эритроцит, эсийн үлдэгдлийг фагоцитоз хийнэ.  
    • Антиген илчилнэ (MHC II)

    Шигүү мөхлөгт эс 

     
    • Базофил эсийн гаралтай
    • Базофилийн мөхлөг: гепарин, гистамин
    • Харшлын урвалыг зуучилна 
    • IgE-ийн Fc хэсгийг мембрантай холбоно  → шигүү мөхлөгт эсийн мөхлөг задарна → гистамин, гепарин, триптаза болон эозинофилийн хемотактикийн фактор ялгарна

    Сэртэнт эс

     
    • Миелоид эсвэл лимфоид эгнээний үүдэл эсээс үүсдэг [6]
    • MHC II ангийн молекул болон Fc рецепторыг хийнэ
    • Арьсанд байрласан сэртэнт эсийг Лангергансын эс гэж нэрлэдэг.
    • Фагоцитоз 
    • Антиген илчлэгч эс (APC)
    • Төрөлхийн болон өвөрмөц дархлааны хариу урвалыг холбоно

    Плазмын эс

     
    • В лимфоцит эсийн гаралтай 
    • Ер бусын бөөмтэй
    • Цаг шиг харагддаг хроматинтэй
    • Их хэмжээний барзгар эндоплазмын тортой
    • Гольджийн аппарат маш сайн хөгжсөн
    • Захын цусны урсгалд байдаггүй
    • Тодорхой нэг антигений эсрэг өвөрмөц эсрэг бие үүсгэнэ.

     

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Ясны чөмөг

    Улаан эсийн шугам: эритроцит

    Цагаан эсийн шугам: лейкоцитүүд

    Лимфоид эсийн шугам

    Ялтас эс

    Гемостаз

    Анхдагч гемостаз

    Хоёрдогч гемостаз

    Гемостазыг дарангуйлах & Фибринолиз

    Мэдээллийн эх сурвалж

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7368