Ашиглах заавар:
Ашиглах заавар:
Нойр булчирхайн цочмог үрэвсэл нь ихэвчлэн цөсний хүүдийн чулуу болон архины шалтгаанаар үүсгэгддэг, хэвлийн өвдөлт ба сийвэн дэх нойр булчирхайн ферментүүдийн ихсэлтээр илэрдэг үрэвсэлт өвчин юм. Нойр булчирхайн шүүрэлд агуулагдах хоол боловсруулах протеолитик ферментүүд нь нойр булчирхайн гэмтлийн гол шалтгаан болдог.
Дараах 3 шалгуураас 2 нь илэрсэн тохиолдолд оношийг тавина:
Шингэн сэлбэх, өвдөлт намдаах болон бусад шинж тэмдгийн эмчилгээг хийж, өвчтөний гемодинамикийг тогтмол хянана. Өвдөлт, үрэвслийн үзүүлэлтүүд буурч эхэлвэл амаар хооллолтыг эхлүүлнэ. Цөсний хүүдийн чулууны шалтгаант үрэвслийн үед цөс нойр булчирхайн сувгийг сэтгүүрдэх (ЦНСС, ERCP) эсвэл холецистэктоми хийх зэрэг шалтгааны эсрэг дурангийн болон мэс заслын эмчилгээ хийнэ. Нойр булчирхайн цочмог үрэвслийн үед нойр булчирхайн үхжил, псевдоцист, буглаа зэрэг хэсэг газрын хүндрэл үүснэ. Үжил, амьсгалын цочмог дистресс хам шинж, эрхтэн тогтолцооны дутагдал, шок зэрэг системийн хүндрэл үүсэх нь нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.
Хүн амын дунд таргалалт, цөсний хүүдийн чулуу нэмэгдэж буйтай холбоотойгоор өвчлөл тасралтгүй нэмэгдэж байна.
Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно ! Дур мэдэн хийсэн үйлдлээс гарах үр дагаврыг бид хариуцахгүй.
Бид күүки буюу үйлдлийг бүртгэх технологи ашиглан тодорхой төрлийн мэдээллийг хадгалах ба энэ нь үйлчилгээг сайжруулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилготой юм. Таны мэдээлэл бусдад дамжуулагдахгүй.
Бид үнэ цэнтэй мэдээллийг та бүхэндээ үнэгүй хүргээд даруй 3 жилийн нүүрийг үзжээ. Энэхүү хугацаанд биднээс оюуны болон санхүүгийн зардал ихээр шаардагдаж байлаа.
Өдөрт дунджаар 400-500 орчим эмч, эрүүл мэндийг салбарын мэргэжилтнүүд манай платформоор үйлчлүүлж байна. Эрүүл мэндийн салбарт бидний мэргэжлийн өндөр түвшний мэдлэг мэдээллийг тогтмол хүргэж, улам өргөжин тэлэх үйлсэд таны тусламж, хандив бидэнд хэрэгтэй байна.
Таны өгч буй хандив бидний цаашдын үйл ажиллагаанд үнэ цэнтэй ба ирээдүйнхээ төлөө хөрөнгө оруулж буй танд маш их баярлалаа !