Ашиглах заавар:
Ашиглах заавар:
Хэвлийн цочмог өвдөлт гэдэг нь хэдэн цагаас хэдэн өдөр хүртэл үргэлжлэх хэвлий орчмын хүчтэй өвдөлтийг хэлнэ. Хэвлийн өвдөлтийн суурь шалтгаан нь хэвлийн хөндий, цээж эсвэл эрхтэн тогтолцооны гаралтай байж болох ба зарим тохиолдолд яаралтай мэс заслын эмчилгээ хийх шаардлагатай болдог. Хэвлийн цочмог өвдөлтийн үед авах эхний арга хэмжээ бол амин үзүүлэлтүүдийг үзэж, түргэн шуурхай бодит үзлэг хийж, зохих тохирсон оношилгоо шинжилгээнүүдийг (ж/нь, хэвлийн хөндийн хэт авиа, рентген) цаг алдалгүй хийх замаар амь насанд аюултай шалтгаануудыг нэн даруй үнэлэх явдал юм.
Яаралтай авах арга хэмжээ нь өвчтөний хурц байдал, хэвлийн хөндийн зарим цочмог эмгэгийн өндөр эрсдэлтэй хүн ам зүйн байдал зэргээс хамаарна. Хүнд өвчтэй өвчтөнүүдийг тогтворжуулж байгаад зэрэгцүүлэн үнэлэх шаардлагатай.
Эхэн үеийн менежмент
Хэвлийн өвдөлтийн ноцтой шинжүүд
Дараах ноцтой бүхий шинжүүд нь хэвлийн өвдөлттэй өвчтөнүүдийн амь насанд аюул учруулах эсвэл буруу оношлогдох зэрэг үр дагаварт хүргэж болзошгүй юм.
Түргэн хугацаанд амь насанд халтай өвчнүүд
Өвчтөнийг яаралтай үнэлсний дараа авах арга хэмжээ
Оношилгоог эмнэлзүйн шинж тэмдгүүд ба урьдчилсан оношинд тулгуурлан хийнэ. Дараах жагсаалтад хэвлийн цочмог өвдөлттэй өвчтөнд тохиолдох эмгэгийг оношлох эсвэл үгүйсгэхэд тусалдаг зарим түгээмэл хэрэглэгддэг оношилгоо, шинжилгээний аргуудыг дурдсан болно.
Лабораторийн шинжилгээ
Дүрс оношилгооны шинжилгээ
Эхэн үеийн дүрс оношилгооны шинжилгээг өвчтөний түүх, амин үзүүлэлтүүд, бодит үзлэгт үндэслэн хийнэ. Дараах зөвлөмжүүд нь жирэмсэн биш насанд хүрэгчдэд хамаарна. Хэвлийн цочмог өвдөлттэй жирэмсэн эмэгтэйчүүдэд тодосгогч бодисгүй хэвлийн эсвэл аарцгийн хэт авиан ба MRI шинжилгээний аргыг хэрэглэвэл зүйтэй.
Сэжиглэж буй оношоор нь: Өвдөлтийн байршлаар нь: эсвэл Хэвлийн зүүн доод хэсгийн өвдөлт (LLQ)
Сэжиглэж буй онош
Дүрс оношилгооны арга
Титэм судасны цочмог хам шинж
Цус алдалтын шок
Гэдэсний цооролт
Нарийн гэдэсний түгжрэл
Хэвлийн доторх буглаа
Цочмог дивертикулит
Мухар олгойн цочмог үрэвсэл
Чацархайн цочмог ишеми
Нойр булчирхайн цочмог үрэвсэл
Бөөрний чулуу
Цочмог хүндрэлтэй пиелонефрит
Гемодинамикийн хувьд тогтвортой өвчтөнд хэвлийн гол судасны цүлхэн сэжиглэгдсэн бол
Өвдөлтийн байршил
Шинжилгээний эхний сонголт
Өөр сонголтууд
Хэвлийн баруун дээд хэсгийн өвдөлт (RUQ)
Хэвлийн баруун доод хэсгийн өвдөлт (RLQ)
Хэвлийн зүүн дээд хэсгийн өвдөлт (LUQ)
Умдагны дээд хэсгийн өвдөлт (Suprapubic)
Аарцагны өвдөлт
Тодорхой байршилгүй өвдөлт
Зураг А.
Зураг Б.
Бодит үзлэг ба дүрс оношилгооны шинжилгээ бүрэн хийсний дараа онош нь тодорхойгүй хэвээр байгаа гемодинамикийн хувьд тогтвортой өвчтөнүүдэд оношлогооны лапароскопи хийхийг бодолцож үзэх. Гемодинамикийн хувьд тогтворгүй эсвэл хүнд хэлбэрийн хэвлийн цанхайлттай өвчтөнүүдэд оношилгооны лапаротомийг хийнэ.
Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно ! Дур мэдэн хийсэн үйлдлээс гарах үр дагаврыг бид хариуцахгүй.
Бид күүки буюу үйлдлийг бүртгэх технологи ашиглан тодорхой төрлийн мэдээллийг хадгалах ба энэ нь үйлчилгээг сайжруулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилготой юм. Таны мэдээлэл бусдад дамжуулагдахгүй.
Бид үнэ цэнтэй мэдээллийг та бүхэндээ үнэгүй хүргээд даруй 3 жилийн нүүрийг үзжээ. Энэхүү хугацаанд биднээс оюуны болон санхүүгийн зардал ихээр шаардагдаж байлаа.
Өдөрт дунджаар 400-500 орчим эмч, эрүүл мэндийг салбарын мэргэжилтнүүд манай платформоор үйлчлүүлж байна. Эрүүл мэндийн салбарт бидний мэргэжлийн өндөр түвшний мэдлэг мэдээллийг тогтмол хүргэж, улам өргөжин тэлэх үйлсэд таны тусламж, хандив бидэнд хэрэгтэй байна.
Таны өгч буй хандив бидний цаашдын үйл ажиллагаанд үнэ цэнтэй ба ирээдүйнхээ төлөө хөрөнгө оруулж буй танд маш их баярлалаа !