Ашиглах заавар:
Ашиглах заавар:
Хоол боловсруулах замын цооролт гэдэг нь гэдэсний хананы бүрэн бүтэн байдал алдагдаж улмаар перитонит үүсэхийг хэлдэг. Арван хоёр хуруу гэдэсний шархлаа цоорох нь цооролтын улмаас үүсэх перитонитийн хамгийн түгээмэл шалтгаан болдог.
Өвчтөнүүдэд ихэвчлэн дотор муухайрах, бөөлжих, халуурах зэрэгтэй холбоотой хэвлийн цочмог хүчтэй өвдөлтийн шинж тэмдэг илэрдэг. Бодит үзлэгээр гялтан цочролын шинж тэмдэг илрэх бөгөөд гэдэсний чимээ багасч, хэвлийн хөндийн тархмал эсвэл хэсэгчилчэн булчингийн чангарал илэрдэг.
Судсаар хийх тодосгогчтой хэвлийн КТГ нь хэвлийн хөндийд чөлөөт хий байгаа эсэхийг баталгаажуулах, цоорсон эрхтэнийг тогтооход чухал үүрэгтэй багажийн шинжилгээний арга юм. Ихэнх өвчтөнд яаралтай лапаротоми хийх шаардлагатай байдаг.
Хязгаарлагдсан цооролт болон сепсисийн шинж тэмдэг илрээгүй өвчтөнүүдэд мэс заслын бус эмчилгээ, антибиотик эмчилгээ, гэдэс амраах, амин үзүүлэлтүүдийг сайтар хянах, хэвлийн бодит үзлэг хийж болно. Тавилан нь шалтгаан, хэвлийн хөндийн бохирдлын зэрэг болон бусад хавсарсан өвчнүүдээс хамаарна.
Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно ! Дур мэдэн хийсэн үйлдлээс гарах үр дагаврыг бид хариуцахгүй.
Бид күүки буюу үйлдлийг бүртгэх технологи ашиглан тодорхой төрлийн мэдээллийг хадгалах ба энэ нь үйлчилгээг сайжруулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилготой юм. Таны мэдээлэл бусдад дамжуулагдахгүй.
Бид үнэ цэнтэй мэдээллийг та бүхэндээ үнэгүй хүргээд даруй 3 жилийн нүүрийг үзжээ. Энэхүү хугацаанд биднээс оюуны болон санхүүгийн зардал ихээр шаардагдаж байлаа.
Өдөрт дунджаар 400-500 орчим эмч, эрүүл мэндийг салбарын мэргэжилтнүүд манай платформоор үйлчлүүлж байна. Эрүүл мэндийн салбарт бидний мэргэжлийн өндөр түвшний мэдлэг мэдээллийг тогтмол хүргэж, улам өргөжин тэлэх үйлсэд таны тусламж, хандив бидэнд хэрэгтэй байна.
Таны өгч буй хандив бидний цаашдын үйл ажиллагаанд үнэ цэнтэй ба ирээдүйнхээ төлөө хөрөнгө оруулж буй танд маш их баярлалаа !