Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Ходоодны архаг үрэвсэл (Chronic gastritis)

    Гастроэнтерологи

    Сүүлийн шинэчлэл:
    Бүгдийг нээхБүгдийг хаах

    Архаг гастрит нь аажим явцтай ходоодны салст бүрхүүлийн , шалтгаанаас нь хамаарч А-хэлбэр, B-хэлбэр, С-хэлбэр гэж 3 хуваана. Оношийг гистологын шинжилгээний үндсэн дээр тодорхойлдог. Эмнэлзүйд ихэвчлэн аюулхай орчим өвдөх, цанхайх, ходоод гэдэсний бижийн шинж илрэх боловч ихэнх тохиолдолд шинж тэмдэг бүдэг байдаг. Хамгийн элбэг тохиолддог архаг ходоодны нь Helicobacter pylori(HP)-р үүсгэгдсэн В-хэлбэрийн гастрит буюу ходоодны архаг юм.

    Ходоодны дурангаар биопси авах нь гол оношилгооны аргуудын нэг. Зарим тохиолдолд цусны дэлгэрэнгүй шинжилгээнд макроцитэр А-хэлбэрийн үед, ходоодны үрэвслийн шалтгаант архаг цус алдалтын үед микроцитик цус багадалт илрэх нь бий. Эмчилгээний хувьд шалтгааны эсрэг Антибиотик эмчилгээ, Ходоодны хүчил ялгаралтыг дарангуйлах(В,С-хэлбэрийн үед), Витамин В-12 нөхөх(А-хэлбэрийн үед) хийгддэг. Оношлогдоод зохих эмчилгээ хийгээгүй удсан тохиолдолд ходоодны шарх, хорт хавдар болон MALT-Lymphom болох зэрэг хүндрэлүүд тохиолдож болно.

    Өндөр хөгжилтэй орнуудын хөдөлмөрийн насны хүмүүсийн 50% орчим нь архаг гастриттай. Өндөр хөгжилтэй орнуудын хүн амын 30 орчим хувьд, хөгжиж буй орнуудын хүн амын 70 орчим хувь , ойролцоогоор дэлхийн хүн амын 50% нь H.Pylori-ийн халдвараар халдварлагдсан байна.

    • А-Хэлбэр: Нийт архаг гастриттай өвчтөнүүдийн 5% орчим
    • B-Хэлбэр: Нийт архаг гастриттай өвчтөнүүдийн 60% орчим
      • Тархалт нь наслалтаас хамаарч өсдөг
      • Монголд насанд хүрэгчдийн 69%
      • Өсвөр насны хүмүүс 64%
      • Ходоодны шархтай өвчтөнүүдийн дунд 65.7% H.Pylori тархалттай гэсэн судалгаа байдаг
    • C-Хэлбэр: Нийт архаг гастриттай өвчтөнүүдийн 30% орчим

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Шалтгаан

    Ангилал

    Эмгэг жам

    Эмнэл зүй

    Оношилгоо

    Эмгэг судлал

    Эмчилгээ

    Хүндрэл

    Тавилан

    Өвчний код (ICD-10)

    Эх сурвалж

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7374