Ашиглах заавар:
Ашиглах заавар:
Шархлаат колит гэдэг нь шулуун гэдэс, мухар гэдэс, бүдүүн гэдэсний салст бүрхүүлийн архаг үрэвсэлээр илэрдэг гэдэсний үрэвсэлт өвчин юм. Цустай суулгах, хэвлийгээр өвдөх, гэнэт хүндээр бие засах мэдрэмж төрөх зэрэг нийтлэг шинж тэмдгүүд илэрдэг. Лабораторийн шинжилгээнд үрэвслийн маркерууд болон өтгөний калпротектин ихэссэн байдаг.
Өвчний оношилгоонд шаардлагатай биш ч гэсэн pANCA байх нь шархлаат колит өвчнийг илтгэнэ. Оношийг баталгаажуулахын тулд дурангийн шинжилгээ хийх шаардлагатай бөгөөд шинжилгээгээр салст бүрхүүлийн эрози эсвэл шархлаа зэрэг өөрчлөлтүүд илэрдэг. 5-Аминосалицилийн хүчил нь хөнгөн, дунд зэргийн өвчнийг эмчлэх үндсэн арга юм.
Хүнд зэргийн өвчнийг намжмал байдалд оруулахын тулд ихэвчлэн кортикостероидууд эсвэл бусад дархлаа дарангуйлагч эмүүдийг хэрэглэх шаардлагатай байдаг. Дистал колитийн үед эмүүдийг шулуун гэдсээр хэрэглэж болно, харин проксимал үрэвсэлийн үед нь амаар уух шаардлагатай байдаг. Хүндрэлтэй шархлаат колит эсвэл дисплази бүхий өвчтөнүүдэд проктоколэктоми хийх заалттай байдаг. Шархлаат колитиай өвчтөнүүд бүдүүн гэдэсний хорт хавдраар өвчлөх эрсдэл өндөр байдаг тул дурангийн шинжилгээгээр тогтмол хянах шаардлагатай.
Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно ! Дур мэдэн хийсэн үйлдлээс гарах үр дагаврыг бид хариуцахгүй.
Бид күүки буюу үйлдлийг бүртгэх технологи ашиглан тодорхой төрлийн мэдээллийг хадгалах ба энэ нь үйлчилгээг сайжруулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилготой юм. Таны мэдээлэл бусдад дамжуулагдахгүй.
Бид үнэ цэнтэй мэдээллийг та бүхэндээ үнэгүй хүргээд даруй 3 жилийн нүүрийг үзжээ. Энэхүү хугацаанд биднээс оюуны болон санхүүгийн зардал ихээр шаардагдаж байлаа.
Өдөрт дунджаар 400-500 орчим эмч, эрүүл мэндийг салбарын мэргэжилтнүүд манай платформоор үйлчлүүлж байна. Эрүүл мэндийн салбарт бидний мэргэжлийн өндөр түвшний мэдлэг мэдээллийг тогтмол хүргэж, улам өргөжин тэлэх үйлсэд таны тусламж, хандив бидэнд хэрэгтэй байна.
Таны өгч буй хандив бидний цаашдын үйл ажиллагаанд үнэ цэнтэй ба ирээдүйнхээ төлөө хөрөнгө оруулж буй танд маш их баярлалаа !