Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Сүүлийн шинэчлэл: 2025/06/06
    Бүгдийг нээхБүгдийг хаах

    Целиаки буюу глютенд мэдрэг энтеропати нь улаан буудайн цавуулаг үүсгэдэг глютен гэх үр тарианы уургийг үл тэвчих аутоиммун эмгэг юм. Энэхүү өвчний үүсэх генетикийн суурь нь тодорхой шинж чанартай холбоотой байдаг тул 1-р хэлбэрийн чихрийн шижин зэрэг хэд хэдэн аутоиммун эмгэгтэй хамааралтай байдаг. Мөн IgA дутагдал целиакийн үед тодорхой давтамжтай тохиолддог. Глютений эсрэг дархлааны хэт мэдрэг урвал үүсч, нарийн гэдэсний салст бүрхэвч үрэвсэхийн зэрэгцээ өөрийн эдийн эсрэг, тухайлбал эдийн трансглютаминазын эсрэг эсрэгбие үүсдэг.

    Эмнэлзүйн хувьд илрэх шинж тэмдэг янз бүр бөгөөд зөвхөн өтгөний өөрчлөлт, анхаарал сулрал, малабсорбци гэх мэт шинжээр хязгаарлагдахгүй. Хоол боловсруулах замын зовиураас гадна олон бусад шинж тэмдэгүүд илэрдэг тул целиаки өвчнийг оношлоход хүндрэлтэй байдаг.

    Оношилгоо ихэвчлэн цусны шинжилгээгээр (Anti-Transglutaminase-IgA) болон нарийн гэдэсний эдийн шинжилгээгээр (цэлмэнгийн атрофи болон криптийн гиперплази) хийгддэг. Өдөр бүр глютен агуулааггүй хоолны дэглэм баримталсан тохиолдолд өвчний тавилан сайн бөгөөд гэдэсний хорт хавдрын эрсдэл ч мөн буурдаг.

    • Тодорхойлолт: Глютений (Үр тарианы цавуулаг) глиадин уургийн насан туршийн үл тэвчилтэй холбоотой дархлааны эмгэг урвалаас үүсдэг, нарийн гэдэсний салстыг гэмтээж, үүсгэдэг архаг явцтай аутоиммун өвчин.
    • Нэр томъёо: Глютенд мэдрэг энтеропати гэсэн ерөнхий нэршлийн хамт, “целиаки” гэсэн нэрийг хүүхэд, насанд хүрэгчдэд аль алинд нь ашиглаж байна.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Тархвар зүй

    Шалтгаан

    Эмгэг жам

    Эмнэлзүй

    → Дагалдах өвчнүүд

    Целиакийн хэлбэрүүд (Ослогийн ангилал, 2012)

    Оношилгоо

    Эмгэг судлал

    Ялган оношилгоо

    Эмчилгээ

    Хяналт ба ажиглалт

    Хүндрэл

    Өвчний код (ICD-10)

    Эх сурвалж

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7374