Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Сүүлийн шинэчлэл: 2023/04/06
    Бүгдийг нээхБүгдийг хаах

    Элэгний С вирусийн халдвараар үүссэн элэгний үрэвслийг гепатит С гэдэг. Элэгний С вирус нь элэгний эсүүдийг гэмтээж цочмог болон архаг үрэвсэл үүсэх шалтгаан болдог. Гепатит С нь цусаар дамжин халдварладаг. Эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээнд бохир зүү, тариурт хатгуулах, хүн амын дунд сэтгэц нөлөөт мансууруулах бүлгийн эмүүдийг судсаар тарьж хэрэглэгчид зүү, тариурыг дундаа хуваан хэрэглэснээр уг вирусийн халдварыг авдаг.

    Гепатит С халдварын үед ихэнх тохиолдолд эмнэлзүйд шинж тэмдэг илэрдэггүй эсвэл хөнгөн явцтай байдаг тул тэр бүр мэдэгддэггүй. Иймд эрт илрүүлэхийн гол зорилго нь далд халдварыг илрүүлэхэд чиглэгддэг. Халдварыг эрт илрүүлээгүй, эмчилгээ хийгээгүй тохиолдолд нийт халдварын тохиолдлын 85% нь архаг хэлбэрт шилжих, Элэгний хатуурал (Liver Cirrhosis) үүсэх, Элэгний хорт хавдар (Hepatocellular carcinoma) үүсэх зэргээр хүндэрч ихэвчлэн үхлээр төгсдөг. Элэгний С вирусийн эсрэг үүссэн эсрэг бие эсвэл вирусийн РНХ тодорхойлох замаар оношийг баталдаг. Вирусийн халдварыг вируст шууд чиглэсэн эмчилгээ хийсэн тохиолдолд 95% хүртэл аюулгүй, үр дүнтэйгээр эмчилж болно.

    All-Hepatitis

    • Элэгний С вирусын цочмог халдвар:
      • Элэгний С вирусын халдвар авснаас хойш 6 сарын дотор үүсч буй гепатит 
      • Цочмог гепатит С: Элэгний С вирусийн цочмог халдвар + элэгний үйл ажиллагааны алдагдал
    • Элэгний С вирусын архаг халдвар:
      • Элэгний С вирусын халдвар авснаас хойш 6 сараас дээш хугацаанд үргэлжилж буй халдвар.
      • Давтамж: Элэгний С вирусийн халдвар авсан хүмүүсийн 60-85% архаг гепатит С-д шилждэг.
      • Архаг гепатит С: Элэгний С вирусийн архаг халдвар + элэгний үйл ажиллагааны алдагдал + элэгнээс гаднах илрэл

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Тархвар зүй

    Шалтгаан

    Эмнэлзүй

    Илрүүлэг

    Оношилгоо

    Ялган оношилгоо

    Эмгэг судлал

    Эмчилгээ

    Хүндрэл

    Тавилан

    Урьдчилан сэргийлэх

    Тусгай бүлэг хүн ам

    Өвчний код (ICD-10)

    Эх сурвалж

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 3077