Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Херпес симплекс вирусийн халдвар (Herpes simplex virus infections)

    Вирусийн халдварт өвчин, Халдварт өвчин

    Сүүлийн шинэчлэл: 2023/12/05
    Бүгдийг нээхБүгдийг хаах

    Херпес симплекс вирусийн 2 төрлийн генотип херпес симплекс вирус хэв шинж 1 (HSV-1), хэв шинж 2 (HSV-2) хүнд халдварладаг. Дэлхий дахинд серо тархалт өндөр, нийт популяцийн 90%~д нь эсрэг бие илэрдэг. Нийт тохиолдлын 60% нь HSV-1 ийн халдвар буюу уруулын херпес эзэлдэг.

    Эмнэлзүйд насанд хүрэгчдийн дунд өвдөлт бүхий шархлаа байдлаар уруулын, бэлэг эрхтэний херпесийн халдвар түгээмэл тохиолддог бол хүүхдүүдийн дунд герпетик гингивостоматит (herpetic gingivostomatitis) ба гөгий (herpetic whitlow) түгээмэл байдаг. Вирусийн халдварыг тухайн шархнаас дээж авч ПГУ-р вирусийн ДНХ-г тодорхойлох эсвэл наац бэлтгэж Cowdry A үлдэгдэл бие илрүүлнэ. 

    Хүний херпес вирусууд нь ДНХ вирусын том төлөөлөгч. Herpesviridae-ийн овогт хамаарах эдгээр вирусууд хүнд халдварладаг. Хүний херпес вирусийг дараах 3 дэд бүлэгт ангилдаг:

    • Альфа херпес вирусууд- Альфа херпес вирус 
      • Үүнд
      • Репликацийн цикл харьцангуй хурдан явагддаг, олон төрлийн эзэн эстэй.
      • Нейротропик вирус буюу эзэн биеийнхээ мэдрэлийн зангилаанд насан туршид нь хадгалагдана.
    • Бета херпес вирусууд- Бета херпес вирус
      • Үүнд
        • Цитомегаловирус (Cytomegalovirus)
        • Хүний херпес вирус-6
        • Хүний херпес вирус-7
      • Репликацийн цикл удаан явагдана, цөөн төрлийн эзэн эстэй
      • Гранулоцит, лимфоцитуудад халдварлаж хадгалагдана.
    • Гамма херпес вирусууд- Гамма херпес вирус
      • Үүнд
        • Эпштейн-Баррийн вирус (Epstein-Barr virus )
        • Хүний херпес вирус-8 буюу Капошийн саркоматай хамааралт вирус
      • Репликацийн цикл удаан явагдана, маш цөөхөн эзэн эстэй
      • В-лимфоцитуудад халдварлаж хадгалагдана.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Тархвар зүй

    Шалтгаан

    Эмгэг жам

    Уруулын херпес (herpes labialis)

    Бэлгийн херпес (herpes genitalis)

    Херпес вируст гингивостоматит (herpetic gingivostomatitis)

    Eczema herpeticum

    Гөгий Herpetic whitlow

    Roseola infantum

    Херпес вирусийн үүсгэх бусад халдвар

    Оношилгоо

    Эмчилгээ

    Урьдчилан сэргийлэх

    Эх сурвалж

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 2915