Нэвтрэх
  • Гельминтийн халдвар (Helminthiasis, Worm infections)

    Паразитын халдварт өвчин, Халварт өвчнүүд

    Сүүлийн шинэчлэл: 2025/08/05
    Бүгдийг нээхБүгдийг хаах

    Шимэгч хорхой (helminths) буюу шимэгч хорхойн халдвар үүсгэдэг макро шимэгчид дотор олон төрөл зүйлийн шимэгч хорхой багтдаг. Хүний биед үндсэн гурван замаар халдварладаг. Үүнд: бохирдсон хоол хүнс, устай хамт эсвэл өтгөн мөрний замаар шимэгчийн өндөг эсвэл авгалдайг залгих; арьсаар шууд нэвтрэх; мөн зарим төрлийн ялаа, шумуул зэрэг дундын буюу завсарын зөөгч эзэн биед хазуулснаар халдвар дамжина. Шимэгч хорхойнуудыг гадаад морфологийн онцлогоос нь хамааран нематод, цистод, трематод гэж ангилдаг. Нематодын төрөлд Toxocara, Enterobius, Trichuris, Ascaris, Trichinella, Strongyloides, Ancylostoma, Necator зэрэг багтдаг бол цистодод Taenia, Diphyllobothrium, Echinococcus, харин трематодод Schistosoma, Metorchis, Fasciola зэрэг төрлүүд багтана.

    Ихэнх шимэгч хорхойн төрөл хүний хоол боловсруулах замд суурьшиж эмнэлзүйд хэвлийгээр өвдөх, дотор муухайрах, суулгах зэрэг хоол боловсруулах тогтолцооны шинж тэмдгүүдийг үүсгэдэг. Зарим шимэгч хорхойн авгалдай тухайлбал Ascaris болон Ancylostoma төрлийн шимэгчид хоол боловсруулах замаар дамжиж үүдэн венд ороод эндээс цааш уушгинд шилжиж эмнэлзүйд хуурай ханиалгах, амьсгаадах зэрэг астма төст шинж тэмдгүүдийг үүсгэдэг. Мөн зарим төрөл, тухайлбал Taenia solium хүний тархи эсвэл элэг зэрэг хоол боловсруулах замаас гадна өөр эрхтэнүүдэд шимэгчлэн амьдрах чадвартай бөгөөд энэ нь амь насанд аюултай хүндрэл, тухайлбал нейроцистицеркоз үүсгэх эрсдэлтэй.

    Шимэгч хорхойн халдварыг оношлохын тулд ихэвчлэн цусанд эозинофил эсийн тоо нэмэгдсэн эсэхийг үзэх ба өтгөнд шимэгч хорхой, түүний өндөг, авгалдайг шууд илрүүлэх шинжилгээ хийнэ. Мөн ихэнх тохиолдолд ийлдсийн IgE түвшин өндөр байдаг.

    Эмчилгээний хувьд альбендазол, празиквантел зэрэг шимэгчийн эсрэг эмүүдийг хэрэглэдэг. Харин шимэгч хорхойн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд хоол, усны ариун цэвэр, аюулгүй байдлыг хангах нь чухал. Echinococcosis болон schistosomiasis өвчний талаар тусгай өгүүллүүдэд дэлгэрэнгүй тайлбарласан.

    Нематод (дугуй хорхой)

    Өвчин 

    Эмгэг төрүүлэгч

    Халдвар дамжих зам 

    Эмнэлзүйн шинж тэмдэг

    Оношилгоо

    Эмчилгээ 

    Ascariasis

    • Ascaris lumbricoides
    • Өтгөн мөрний зам
    • Уушгины халдварын үед илрэх шинж тэмдэг:
      • Хуурай ханиалга
      • Амьсгаадах
      • Лоеффлерын хам шинж
    • Хоол боловсруулах замын шинж тэмдэг
      • Хэвлийн хөндий эмзэглэлтэй болох
      • Дотор муухайрах
      • Нарийн гэдэс эсвэл цөсний суваг бөглөрөх
    • Өтгөний түрхэц бэлтгэн микроскопоор харах үед зууван хэлбэртэй өндөг харагдана.
    • Эозинофили 
    • Бендазол 

    Enterobiasis (pinworm)

    • Enterobius vermicularis
     
    • Ануснаас наац бэлтгэх 
    • Пирантел помаода ЭСВЭЛ Бендазол 

    Trichuriasis (whipworm)

    • Trichuris trichiura
     
    • Хүүхдэд шулуун гэдэсний пролапс 
    • Өтгөнд шимэгчийн өндөг илрүүлэх
    • Бендазол 

    Toxocariasis

    • Toxocara canis
    • Toxocara cati

     

     
    • Авгалдай дотор эрхтэнд нүүнэ
      • Халууралт
      • Тууралт
      • Эрхтэн өвөрмөц шинж тэмдэгүүд
    • Нүдний токсокариаз
      • Нэг талын нүдний хараа муудах
      • Хялар
      • Нүдний алимны хатингар 
    • ELISA: Toxocara-ийн эсрэг үүссэн IgG-г илрүүлнэ.
    • Эозинофили 
    • Бендазол 

    Trichinellosis

    • Trichinella spiralis
    • Гахайн махыг дутуу болгож шүүрхийгээр идэх
    • Өтгөн мөрний зам (ховор)
    • Хоол боловсруулах замын үе
      • Хэвлийгээр өвдөнө
      • Суулгана
      • Дотор муухайрах, бөөлжих
    • Булчингийн үе
      • Булчингийн үрэвсэл
      • Нүдний доод зовхины хаван 
    • Серологи: Trichinella-ийн эсрэг үүссэн IgG-г тодорхойлно.
    • Эозинофили 
    • Бендазол 

    Hookworm (ancylostomiasis, necatoriasis)

    • Ancylostoma duodenale
    • Necator americanus

     

    • Авгалдай арьсанд нэвтэрнэ 
    • Арьсны шинж тэмдэг
    • Уушгины халдварын үед илрэх шинж тэмдэг
      • Хуурай ханиалгах
      • Амьсгаадах
      • Лоеффлерын хам шинж
    • Хоол боловсруулах замын шинж тэмдэг
    • Цус багадалт 
    • Шимэгчийн өндгийг өтгөнд илрүүлэх
    • Эозинофили 
    • Пирантел помаода ЭСВЭЛ Бендазол 

    Strongyloidiasis

    • Strongyloides stercoralis
     
    • Арьсны шинж тэмдэг
    • Уушгины халдварын үед илрэх шинж тэмдэг
      • Хуурай ханиалга
      • Амьсгаадах
      • Цустай ханиалгах
      • Лоеффлерын хам шинж
    • Хоол боловсруулах замын шинж тэмдэг
    • Өтгөнд хөдөлгөөнт авгалдайг илрүүлнэ.
    • Эозинофили 
    • Ивермектин  ЭСВЭЛ Бендазол 

    Filariasis

    • Loiasis
    • Loa loa
    • Мангоны ялаа, морин ялаа, deer ялаа 
    • Ихэвчлэн шинж тэмдэггүй
    • Нүдний доод зовхины хаван
    • Нүдний шинж тэмдэг
    • Цусны түрхэц
    • Эозинофили 

    • Диэтилкарбамазин

    • Onchocerciasis
    • Onchocerca volvulus
    • Эм хар ялаанд хазуулах 
    • Нүдний шинж тэмдэг
      • Нүдний цөцгийн судаслаг хальсны үрэвсэл
      • Кератит
      • Оптикийн атрофи
      • Нүдний харалган 
    • Арьсны шинж тэмдэг 
    • Эрхтэн тогтолцооны шинж тэмдэг 
    • Арьсны зүслэг хийх
    • Mazotti тест
    • Slit-lamp үзлэг
    • Серологи 
    • Ивермектин 
    • Lymphatic filariasis
    • Wuchereria bancrofti
    • Эм шумууланд хазуулах 
    • Лимфаденопати
    • Доод мөчдийн хаван
    • Төмсөг унжих 
    • Цусны түрхэц
    • Серологи 
    • Диэтилкарбамазин
    • Ивермектин 

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Аскаридиаз

    Энтеробиоз

    Трихуроз

    Токсокароз

    Трихинеллёз

    Hookworm infections (анкилостомоз; некатороз)

    Стронгилоидоз

    Лоиасис

    Онхоцеркоз

    Лимфийн филяриаз

    Цистод (туузан хорхой)

    Тениаз

    Дифиллоботриоз (Diphyllobothrium latum)

    Гименолепидоз

    Трематод (flukes)

    Клонорхис & парагонимоз

    Фасциолёз

    Эх сурвалж

    Хэрэглэгчийн мэдээлэл

    FAQ - Тогтмол асуугддаг асуултууд

    Анагаах ухааны нотолгоо баримтад суурилан батлагдсан болон шинэ, судлагдаж буй мэдлэг, мэдээллийг цахимаар хүргэдэг Анагаах ухааны мэдлэгийн лавлах платформ юм.

    Хэдийд ч, хаанаас ч өөрийн гар утас, таблет, компьютерыг ашиглан анагаахын мэдлэгийг хурдан хугацаанд лавлан харах боломжтой. Эрдэмед анагаах ухааны мэдлэгийн платформд хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны удирдамж зөвлөмжүүдээс гадна анатоми, физиологи зэрэг суурь мэдлэгийн контентуудыг унших боломжтой. 

    • Мэргэжлийн ном худалдан авах гэж шуудан хүлээх эсвэл дэлгүүр явах шаардлагагүй
    • Орчин үеийн E-Learning платформ нь байгальд ээлтэй суралцах аргуудын нэг
    • Олон мэргэжлийн ном худалдан авахаас зайлсхийж таны мөнгө, санхүүг хэмнэнэ

    Тийм, таны зөв. Анагаах ухаан өөрөө маш өргөн хүрээг хамарсан асар их мэдээллийн урсгал байдаг. Одоогоор та 150 гаруй контент, 600 гаруй эмийн мэдээлэл, ICD-10 өвчний олон улсын ангиллын цахим лавлах үзэх боломжтой байгаа ба сэдвийн тоо, цар хүрээ цаашид тогтмол нэмэгдэх юм. Ингэхдээ бид хамгийн түрүүнд зонхилон тохиолдох суурь мэдлэгийн сэдэв, өвчин, эмгэгийг сонгон оруулж байна. Шинээр нэмэгдсэн сэдвийн мэдээллийг бид бүхэн танд тогтмол илгээж байх болно.

    Дэлгэцийн баруун доор байрлах чатаар, info@erdemed.com цахим хаягаар болон сошиал сувгуудаар холбогдож хэрэгцээт мэдээллээ авах боломжтой.

    Манай платформ нь төлбөртэй үндсэн багцын үйлчилгээ болон үнэгүй үзэж болох контентүүдийг санал болгодог. Мөн та мэдээ уншихад ямар ч төлбөр төлөхгүй.

    Тийм. Одоогоор зөвхөн интернеттэй орчинд ашиглах боломжтой байгаа ба удахгүй Апп ашиглалтад орох үед offline горим буюу интернетгүй орчин ашиглах боломж бүрдэх юм.

    Бидэнтэй хамтран ажиллахад бидний үүд хаалга ямагт нээлттэй ба info@erdemed.com хаяг болон Fb-чат уруу холбоо барина уу !

    Бүх Web-browser дээр ашиглах боломжтой ба бид Google Chrome-г санал болгодог. Таны утас Android 5.0 болон iOS 10.01 хувилбараас дээш үйлдлийн системтэй бол ашиглаж болно.