Ашиглах заавар:
Ашиглах заавар:
Олон янзын шалтгааны улмаас элэгний цуллаг болон судасны тогтолцоо түгмэлээр гэмтэн, үйл ажиллагаа бүхий эсийн тоо эрс цөөрч, элэгний хэвийн бүтэц, агууламж эвдрэн, холбогч эдийн хатуурал, зангилаат бүрдэл үүсч, элэгний дутмагшил, үүдэн венийн даралтын ихсэлтэнд хүргэдэг архаг даамжрах явцтай эмгэгийг элэгний хатуурал буюу цирроз гэнэ. Элэгний хатуурал нь ихэвчлэн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, архины бус шалтгаант элэгний өөхжилт, хепатит С зэргээс үүдэлтэй элэгний архаг өвчин юм.
Бусад шалтгаанд нь анхдагч цөсөн цирроз, гемохроматоз зэрэг үрэвсэлт болон бодисын солилцооны өвчнүүд ордог. Элэгний хатуурал нь элэгний паренхимийн үхжил ба суурь шалтгааны эсрэг үрэвслийн хариу урвалаар тодорхойлогддог. Удаа дараагийн элэгний төлжилтийн механизмууд нь фиброз болон хэвийн бус эдийн бүтцийг бий болгож, элэгний үйл ажиллагааг алдагдуулдаг.
Өвчтөнүүдэд асцит, хепатоспленомегали болон шарлалт, арьсны телеангиэктази, алганы улайлт зэрэг элэгний хатуурлын арьсны илрэлүүд илэрч болно. Эрэгтэйчүүдэд мөн эмших шинж тэмдгүүд илэрч болно . Хүнд тохиолдлуудад, хорт метаболит хуримтлагдах эсвэл бусад эрхтнүүдийг хамарснаас болж элэгний энцефалопати, элэг бөөрний хам шинж зэрэг хүндрэлүүд илэрдэг.
Лабораторийн шинжилгээгээр элэгний эсийн гэмтэл ба элэгний нийлэгжүүлэх үйл ажиллагаа алдагдах
зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Хэвлийн хэт авиан шинжилгээнд ихэвчлэн нэг төрлийн бус, жижгэрсэн зангилаа бүхий элэгний паренхим тодорхойлогддог.
Биопси нь оношийг батлах шинжилгээ бөгөөд бусад оношилгооны аргуудын үр дүн тодорхойгүй тохиолдолд л хийгддэг. Эмчилгээ нь үндсэн өвчнийг эмчлэх , хангалттай шим тэжээл хэрэглэх, хүндрэлийг эмчлэх
зэргээс бүрдэнэ. Ээнэгшилгүй элэгний хатуурлын үед шинж тэмдгийг арилгах
эсвэл элэг шилжүүлэн суулгах боломжтой болтол нь интервенцийн аргуудыг хэрэглэж болно.
Зураг 1. 2019 оны байдлаар 100,000 хүн амд ногдох архины хамааралтай элэгний хатуурлын нас баралтын стандартчилсан түвшин
Гол агуулгыг (ангилал, оношилгоо, эмчилгээ, тавилан г.м) цааш уншихын тулд та гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та хүчинтэй гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !
Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно ! Дур мэдэн хийсэн үйлдлээс гарах үр дагаврыг бид хариуцахгүй.
Бид күүки буюу үйлдлийг бүртгэх технологи ашиглан тодорхой төрлийн мэдээллийг хадгалах ба энэ нь үйлчилгээг сайжруулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилготой юм. Таны мэдээлэл бусдад дамжуулагдахгүй.