Opens in a new tab
Нэвтрэх
  • Бүгдийг нээхБүгдийг хаах

    Элэгний эсийн карцином нь насанд хүрэгчдэд хамгийн түгээмэл тохиолдох элэгний анхдагч хорт бөгөөд дэлхий даяар хорт хавдраас үүдэлтэй нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг юм. Энэ нь ихэвчлэн элэгний суурь өвчтэй хүмүүст тохиолддог.

    Элэгний эсийн карцином нь эрт үедээ ихэвчлэн шинж тэмдэггүй байдаг бөгөөд өвчтөнүүдэд ихэнхдээ элэгний суурь өвчний шинж тэмдгүүд илэрдэг . Хожуу үе шатанд , биеийн жин буурах, хоолны дуршилгүй болох зэрэг өвөрмөц бус шинж тэмдгүүд илэрдэг.

    Элэгний эсийн карцином үүсэх эрсдэлтэй хүмүүст цусны сийвэнгийн AFP-ийн түвшин ба хэвлийн хөндийн хэт авиан шинжилгээг тогтмол хийхийг зөвлөдөг. Хэрэв эрт илрүүлгээр элэгний эсийн карцином сэжиглэгдвэл оношийг багажийн шинжилгээ, шаардлагатай бол элэгний биопси хийх замаар баталгаажуулна.

    Эмчилгээ нь хавдрын хэмжээ, өвчтөний биеийн байдал, элэгний үйл ажиллагааны алдагдал зэргээс хамаардаг. Эмчилгээний сонголтуудад хавдрыг тайрах, шилжүүлэн суулгах, түлэх эмчилгээ, өндөр давтамжит радио долгионоор түлэх эмчилгээ  зэргүүд орно. Хожуу үе шатанд орсон хавдартай өвчтөнүүдэд хавдрын тэжээгч судсыг бөглөх эмчилгээ  эсвэл системийн хими эмчилгээ хийдэг. Элэгний эсийн карцином нь ихэвчлэн элэгний суурь өвчтэй хүмүүст тохиолддог тул тавилан нь ерөнхийдөө муу байдаг.

    • Дэлхий дахинд түгээмэл тохиолддог хорт хавдруудын тавдугаарт ордог
    • Насанд хүрэгчдэд тохиолдох элэгний хамгийн түгээмэл анхдагч хорт .
    • Зүүн өмнөд Ази, Африкт өвчлөл хамгийн өндөр байдаг
    • АНУ-д өвчний оргил үе: 70-75 нас
    • Африк, Азид өвчний оргил үе: 30-40 нас
    • Хүйсийн хувьд: >
    • Хорт хавдрын өвчлөл, нас баралт дэлхий дахинд төдийгүй Монгол оронд сүүлийн жилүүдэд өсөж байгаа бай -ийн судалгаагаар 2025 он гэхэд 19.3 сая өвчлөлийн шинэ тохиолдол, хорт хавдрын шалтгаант нас баралтын 11.4 сая тохиолдол бүртгэгдэх тооцоололтой байна.
    • Монгол улсад элэгний хорт хамгийн өндөр тархалттай бөгөөд нийт хавдрын өвчлөлийн 38%, хавдрын нас баралтын 40%-ийг эзэлж байна.
    • Монгол орны 100000 эрэгтэйчүүдэд 108 элэгний хорт хавдрын шинэ тохиолдол, 87 нас баралт, 100000 эмэгтэйчүүдэд 78.6 элэгний хорт хавдрын шинэ тохиолдол, 54 нас баралтын тохиолдол тус тус оногдож байна.
    • -ын судалгаагаар 2025 он гэхэд элэгний хорт хавдрын 2451 шинэ тохиолдол, 2179 нас баралт бүртгэгдэх тооцоололтой байна.

    Зураг 1. 2019 оны байдлаар 100,000 хүн амд ногдох архины хамааралтай элэгний хорт хавдрын нас баралтын стандартчилсан түвшин

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Шалтгаан

    Эмнэлзүй

    Оношилгоо

    Үе шат

    Ялган оношилгоо

    Эмчилгээ

    Хүндрэл

    Тавилан

    Эрт илрүүлэг

    Урьдчилан сэргийлэлт

    Өвчний код (ICD-10)

    Эх сурвалж

    Мэдлэг шалгах сорил