Эрдэс минералууд ба хүнд металлын хордлого (Minerals & Heavy metal poisoning)

Цогбадрах Одгэрэл

Сүүлийн шинэчлэл:
i

Ашиглах заавар:

  1. Үндсэн агуулгыг аль болох бүгдийг товч багтаахыг хичээсэн ба түлхүүр үгсээр бичсэн болно.
  2.    симбол дээр хулганаа аваачихад нэмэлт тайлбар харагдана.
  3.    симбол дээр хулганаа аваачихад тухайн эмийн нэмэлт мэдээллүүд харагдана. 1-0-0 гэсэн товчлол нь өглөө нэг ширхэгээр ууна. Өдөр, орой уухгүй гэсэн утгатай. Товчлол p.o = per os буюу амаар уух, i.v = судсаар хийх, s.c = арьсан доор
  4. Доогуур зураастай эсвэл Bold-р бичсэн хэсэг дээр хулганаа аваачихад тухайн хэсгийн тодорхойлолт гарч ирэх ба цааш унших хэсгийн холбоос гарч ирнэ.

Ашиглах заавар:

  1. Үндсэн агуулгыг аль болох бүгдийг товч багтаахыг хичээсэн ба түлхүүр үгсээр бичсэн болно.
  2.    симбол дээр хулганаа аваачихад нэмэлт тайлбар харагдана.
  3.    симбол дээр хулганаа аваачихад тухайн эмийн нэмэлт мэдээллүүд харагдана.
  4. Доогуур зураастай эсвэл Bold-р бичсэн хэсэг дээр хулганаа аваачихад тухайн хэсгийн тодорхойлолт гарч ирэх ба цааш унших хэсгийн холбоос гарч ирнэ.

Чухал микроэлементүүд гэж хүний физиологийн хэвийн үйл ажиллагаа, бие махбодын хөгжлийг хангахад шаардлагатай төмөр, зэс, цайр, иод, селен, хүхэр зэрэг элементүүдийг хэлнэ. Микроэлементүүд нь янз бүрийн урвалд кофакторын үүрэг гүйцэтгэдэг бол зарим нь бие махбодын чухал молекулуудын (жишээлбэл, гемоглобин дахь төмөр ба миоглобин), транскрипцийн хүчин зүйл (жишээ нь, цайрын хуруу) болон амин хүчлүүдийн бүтцэд оролцдог.

Мөн бие махбодид илүүдэх эсвэл дутсан үед эмгэг үүсгэдэг. Эдгээр элементүүдээс гадна мөнгөн ус, хар тугалга, төмөр, хүнцэл зэрэг хүнд металлын хордлого нь хүний биед хортой. Эдгээр металлын хордлогын үед хэсэг газар цочрох, хоол боловсруулах зам үрэвсэх, уушгины хатгалгаа зэрэг шинж тэмдэг илэрдэг. Мөн урт хугацаанд өртсөн үед хавдар үүсгэх, үхэлд хүргэх аюултай байдаг. Эдгээр элементүүдийн эмнэлзүйд хамгийн их ач холбогдолтойг дор дэлгэрүүлэн бичлээ.

Чухал эрдэс минералуудын хураангуй хүснэгт 
Эрдэс, минералууд Биед гүйцэтгэх үүрэг Дутагдал Илүүдэл
Төмөр 
  • Кофактор болно. Үүнд:
    • Цитохром P450
    • Цитохром С
    • Металлопротеаза
  • Бүтцийн хэсэг болно.
    • Гемоглобин
    • Миоглобин
  • Төмөр дутагдлын цус багадалт 
  • Гемахроматоз 
  • Төмрийн хордлого
Зэс
  • Церулоплазмин, супероксид дисмутазийн хэсэг болно 
  • Кофактор болно:
    • Цитохром С оксидаза  (электрон тээвэрлэх гинжин хэлхээ)
    • Тирозиназа (меланины нийлэгжилт)
    • Лизил оксидаза  (коллагены нийлэгжилтийн үед хөндлөн холбоос үүсгэдэг)
    • V хүчин зүйл (цус бүлэгнэлтийн хүчин зүйл)
  • Менкесийн өвчин
  • Сидеробластик цус багадалт
  • Хэвийн бус үсний ургалт
  • Арьс нөсөөгүйжих
  • Булчингаар өвдөх
  • Элэг, дэлүү томрох
  • Остеопороз
  • Мэдрэлийн эрхтэн тогтолцооны зүгээс илрэх шинж тэмдэг: атакси, невропати
  • Шархны эдгэрэлт удаашрах
  • Вилсоны өвчин
Цайр
  • Уургийн бүтэц 
    • Цистеин ба гистидины хооронд холбоо үүсгэнэ 
    • Цайрын хурууны транскрипцийн хүчин зүйлсийг үүсгэнэ. 
  • Кофактор болно. Үүнд:
    • ACE
    • ДНХ полимераза
    • Карбоник ангидраза
    • Шүлтлэг фосфатаза
    • Металлотионеин
    • Супероксид дисмутаза
    • Коллагеназа
  • Шархны эдгэрэлт удаашрах 
  • Дархлааны тогтолцооны үйл ажиллагаа алдагдах
  • Дерматит
  • Дисгеузи
  • Аносмиа
  • Эрэгтэйчүүдэд гипогонадизм
  • Алопеци
  • Суулгалт
  • Өсөлт, хөгжил удаашрах
  • Хэвлийгээр өвдөх
  • Дотор муухайрах, бөөлжих, суулгалт
Иод
  • Трийодтиронин (T3), тироксин (T4)-ийн интегралийн хэсэг болно. 
  • Гипотироидизм 
  • Төрөлхийн иод дутлын хам шинж
  • Бахлуур
  • Нярайн эндэгдэл нэмэгдэх
  • Урьдчилсан гипотиреодизм, далд буюу илэрхий гипертиреоидизм→  гипертиреоидизм шинж тэмдэг илрэх
Селен
  • Кофактор болно. Үүнд: 
    • глутатион пероксидаза 
    • йодтиронин дейодиназа 2 
  • Кардиомиопати
  • Араг ясны хөндлөн судалт булчингийн үйл ажиллагаа алдагдана 
  • Дархлаа тогтолцооны үйл ажиллагаа алдагдана
  • Макроцитоз 
  • Хумс өөрчлөгдөнө
  • Дотор муухайрах, бөөлжих, суулгах 
  • Захын мэдрэлийн эмгэг 
  • Ядрах, сульдах
Хүхэр
  • Амин хүчлийн бүтцэнд оролцоно
    • Метионин
    • Цистеин
  • Үс, хумс хэврэгших 
  • Артрит
  • Дотор муухайрах, бөөлжих, суулгах
  • Арьсны тууралт
  • Танин мэдэхүйн чадвар буурах (ж.нь., мартамхай болох)
  • Биеийн жин нэмэгдэх (таргалах), зүрхний өвчин, альцгеймер өвчин
  • Дотор муухайрах, суулгах, бөөлжих 
  • Толгой өвдөх
Хром
  • Хром нь глюкоз тэвчилийн хүчин зүйлийн бүтцийн хэсэг болно
  • Инсулины мэдрэг чанар буурч глюкоз тэвчилийн хүчин зүйлд хром дутагдсанаас  глюкозын тэвчил алдагдана 
  • Цочмог: хавьтлын дерматит, харшлын гаралтай астма, цусархаг гастроэнтерит 
  • Архаг: уушгины хавдар, хамрын таславч шархлах
Фтор
  • Остеобластийг идэвхжүүлэх замаар ясны үүсэлтийг нэмэгдүүлнэ.
  • Шүдний паалангийн эрдэсгүйжилтийг дарангуйлах
  • Шүд цоорох
  • Яс сийрэгжих
  • Шүдний флюороз
  • Ясны флюороз

Металлын хордлогын хураангуй хүснэгт
Металл Эмнэлзүйн шинж тэмдэг Эмгэг үүсгэх механизм Оношилгоо Эмчилгээ
Хүнцэл
  • Цочмог
    • Дотор муухайрах, бөөлжих
    • Хэвлийгээр өвдөх
    • QT шүд уртсах
  • Архаг
    • Гиперкератоз
    • Mees зураас: хумсан дээр цагаан зураас үүсэх
    • Невропати
  • Гүн хордлогын үед амьсгалаас сармистай төстэй үнэр үнэртэж болно
  • Эндотелийн эсүүдэд исэлдэлтийн стресс үүсгэж, АТФ-ийн нийлэгжилтийг дарангуйлдаг
  • Шээсний шинжилгээгээр илрүүлнэ
  • Dimercaprol
  • Succimer: more commonly used in children
Хар тугалга 
  • Буйлан дээр хөх зураас бий болох (lead line эсвэл Burton line)
  • Булчинг мэдрэлээр хангагч мэдрэлүүд гэмтсэнээс болж булчин саажина (парализ) 
  • Анемийн шинж тэмдгүүд илэрнэ 
  • Нефропати
  • Энцефалопати
  • Захын цусны түрхэцэд эритроцит залгисан базофил илэрнэ
  • Аминолевулинат дегидратаза, феррохелатазаг дарангуйлна → гемийн нийлэгжилт алдагдана 
  • Цусны шинжилгээ хийж илрүүлнэ.
  • Succimer
  • Dimercaprol
  • Calcium disodium edetate (CaNa2EDTA)
Төмөр
  • Цусархаг гастроэнтерит, шокын шинж тэмдгүүд
  • Мэдрэлийн эрхтэн тогтолцоо мөн бөөр хордоно; амьсгалын үйл ажиллагаа хямрана
  • Чөлөөт радикалууд, липидийн хэт исэлдэлт → исэлдэн фосфоржих урвал, митохондрийн үйл ажиллагааг дарангуйлах → эс үхнэ
  • Эмнэлзүйд илэрч буй шинж тэмдэгийг үндэслэн оношийг тогтооно
  • Deferoxamine
Мөнгөн ус 
  • Буйл хөх өнгөтэй болж өнгөө алдана/амны хөндий үрэвсэнэ 
  • Төв мэдрэлийн эрхтэн тогтолцооны эмгэгүүд: атакси; тайван бус цочимтгой болох, чичрэх 
  • Гүн хордлогын үед
    • Минаматагийн өвчин
  • Селеноэнзимийг эргэлтгүйгээр дарангуйлна (антиоксидант молекулыг нөхөн сэргээдэг) →↑ исэлдэлтийн гэмтэл
  • Органик бус мөнгөн усыг шээсэнд илрүүлнэ
  • Органик мөнгөн усыг цусны шинжилгээгээр илрүүлнэ
  • Dimercaprol
  • Succimer
  • 2,3 dimercaptopropane-1-sulfonate
Хром
  • Хавьтлын дерматит
  • Харшлын гаралтай астма
  • Цусархаг гастроэнтерит
  • Ulcerations
    of the nasal septum
  • Welder’s lung
  • Уушгины хавдар
  • зургаан валентат хромын нэгдлүүд → эсийн мембран дээр хөндлөн холбоо үүсэх → гурван валентат хромын нэгдэл болгон задлах → эс дотор хуримтлагдах
  • Шээс болон цусны шинжилгээгээр тодорхойлно
  • Бодисын эх үүсвэрийг зайлуулна. 
  • Бохирдсон арьсыг урсгал усаар угааж цэвэрлэнэ
Алт
  • Хэт мэдрэгшлийн урвал
    • Загатнаа
    • Дерматит
  • Метал амтагдах
  • Бөөр хордох
  • Алтны нано партикалууд хүчилтөрөгчийг реактив хэлбэрт оруулна  → исэлдэлтийн гэмтэл
  • Эмнэлзүйд илэрч буй шинж тэмдгийг үндэслэнэ
  • Алт ашиглан хийж буй эмчилгээг зогсоох
Зэс
  • Хоол боловсруулах замын зүгээс илрэх шинж тэмдэгүүд:
    • Хэвлийгээр өвдөх
    • Суулгах
    • Бөөлжих
  • Танин мэдэхүйн чадвар өөрчлөгдөх
    • Толгой өвдөх
    • Кома
  • Хүндрэл
    • Элэгний дутагдал
    • Бөөрний дутагдал
    • Судсан дотор цус хайлах
    • Нас барах
  • Хүчилтөрөгчийн реактив хэлбэр үүсгэдэг катализатор → исэлдэлтийн гэмтэл (исэлдэлтийн урвалаар дамжуулна)
  • Шээс болон цусны шинжилгээгээр тодорхойлно
  • D-penicillamine

Гол агуулгыг (ангилал, оношилгоо, эмчилгээ, тавилан г.м) цааш уншихын тулд та гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та хүчинтэй гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

Ойролцоо сэдвүүд:

Мэдээлэл тогтмол авахыг хүсвэл өөрийн мэдээллээ оруулаад илгээхийг дарна уу !
Play Video

Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно ! Дур мэдэн хийсэн үйлдлээс гарах үр дагаврыг бид хариуцахгүй.

Бид күүки буюу үйлдлийг бүртгэх технологи ашиглан тодорхой төрлийн мэдээллийг хадгалах ба энэ нь үйлчилгээг сайжруулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилготой юм. Таны мэдээлэл бусдад дамжуулагдахгүй.