Ашиглах заавар:
Ашиглах заавар:
Нянгийн хор, малын эм, бэлдмэл, хүнд металл, пестицид, хортой ургамал, амьтан органик болон органик бус нэгдэл, ионжуулагч туяа, цацрагаар бохирдсон хоол хүнс, бүтээгдэхүүн, усыг хэрэглэснээс үүсэх цочмог шинж тэмдгийг хэлнэ. Хоолны хордлого нь өөрөөсөө энтеротоксин ялгаруулдаг Staphylococcus aureus ховор тохиолдолд Bacillus cereus, Clostridum perfingens-ээр (сүү, өндөг, мах,төмсний салат) үүсгэгддэг.
Ихэнх тохиолдолд 2 ба түүнээс дээш хүмүүс өртөх бөгөөд (ихэвчлэн бүртгэгдээд байдаггүй), 1-16 цагийн дотор тодорхой нэг хоолыг хамтдаа идсэн гэх өгүүлэмжтэй. Нууц хугацааы хувьд 1-6 цаг: энтеротоксин ялгаруулдаг S.aureus, B.cereus 8-16 цаг: Cl.perfingens, B.cereus
Эмнэлзүйнд хооллосноос хэдхэн цагийн (нууц богино хугацааны) дараа дотор муухайрах, бөөлжих, суулгах, тэр ч байтугай хэвлийгээр базалж өвдөх шинж илэрнэ. Ихэвчлэн халуурахгүй. Богино хугацаанд 1-2 хоног үргэлжилдэг. Зарим тохиолдолд электролит, шингэн дутагдал, ортостатик цусны эргэлтийн алдагдал, коллапсаар хүндрэх болно.
Эмнэлзүйн илрэл болон асуумж дээр үндэслэн оношилох ба хоолны үлдэгдлээс токсиныг батлах шинжилгээ авч болно. Халдварын гаралтай суулгалт эмгэгүүд Жишээ нь: Сальмонелла, Норовирүс, Гастроэнтерит болон мэдрэлийн зовиурын хосолж (ялангуяа нүд хоёрчлох, дисфаги) илэрч байвал Cl.Botulinum токсин гэж сэжиглэх Мөөг, хүнд металын хордлого зэргээс ялган оношилно.
Шинж тэмдгийн эмчилгээ (ус, электролит нөхөх) хийх ба антибиотик эмчилгээ шаардлаггүй. Хоол хүнсний аюулгүй байдал, шинэхэн бэлтгэсэн хоолыг шууд хэрэглэж урьдчилан сэргийлэх боломжтой.
Гадаад орчинд үүссэн токсин хүний биед орсоны улмаас хордлого үүсгэнэ. Гол онцлог нь эхний шинж тэмдэг богино хугацаанд ихэвчлэн хоол боловсруулах замын зовиураар илэрдэг.
Staphylococcus aureus-н хордлого
Bacillus cereus
Ботулизм
Ботулизм нь хордлогын нэг хэлбэр бөгөөд нейротоксин ялгаруулдаг Clostridum botulinum бактериар үүсгэгддэг. Энэхүү нейротоксин нь мэдрэлийн төгсгөлийн синапс дахь неиротрансмиттер болох ацетилхолины ялгаралтыг эргэлт буцалтгүй дарангуйлж захын саа саажилт эмгэгийн шалтгаан болдог. Юуны өмнө араг ясны булчингийн саажлын хамт амьсгалын замын саажилт үүсгэж үхэлд хүргэх аюултай байдаг.
Гол агуулгыг (ангилал, оношилгоо, эмчилгээ, тавилан г.м) цааш уншихын тулд та гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та хүчинтэй гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !
Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно ! Дур мэдэн хийсэн үйлдлээс гарах үр дагаврыг бид хариуцахгүй.
Бид күүки буюу үйлдлийг бүртгэх технологи ашиглан тодорхой төрлийн мэдээллийг хадгалах ба энэ нь үйлчилгээг сайжруулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилготой юм. Таны мэдээлэл бусдад дамжуулагдахгүй.