Ашиглах заавар:
Ашиглах заавар:
Анатомийн хувьд авч үзвэл нүдний гадаад хэсэг нь гурван давхаргад хуваагдах бөгөөд үүнд фиброзон давхарга (эвэрлэг, хатуу бүрхүүл), судаслаг давхарга (жинхэнэ судсан бүрхүүл, хүүхэн хараа, сормослог бие) болон мэдрэлийн давхарга (торлог) багтана. Түүнчлэн нүдийг урд хэсэг (болор болон өмнө талд байрлах бусад бүтцүүд) ба хойд хэсэг (шилэнцэр биеийн шингэн болон торлог) гэж авч үзэж болно.
Нүд нь хос эрхтэн бөгөөд харааны үүрэгтэй мэдрэхүйн эрхтэн юм.
Хэмжээ
Болор нь хүүхэн хараа болон шилэнцэр хооронд, сормослог биетэй холбоотой шандаснаас зүүгдэж байрладаг. Нүдний урд хэсгийг мөн урд хорго (эвэрлэгээс хүүхэн хараа хүртэл) болон хойд хорго (хүүхэн хараанаас болор хүртэл) хэмээн хуваах ба эдгээр хоргууд нь нүдний дотоод шингэнээр дүүрсэн байна.
Үйл ажиллагааны хувьд нүдийг гэрэл ойлгодог болон гэрэл хугалдаг
гэж ангилж болно. Харааны зам нь 1-р нейрон болох торлог давхаргын савханцар, лонхонцор эсүүдээр эхлэх ба эдгээр эсүүд нь харагдах дүрсийг мэдрэлийн дохио болгон хувиргаж энэ нь цааш тархи руу дамжина. Гэрэл хугалагч бүтцүүдэд эвэрлэг, болор, нүдний дотоод шингэн болон шилэнцэр багтах бөгөөд эдгээр нь гэрлийг торлогийн хойд хэсэг рүү чиглүүлэн хугална.
Нүд нь артерийн цусан хангамжаа нүдний артерийн салаанаас авах бөгөөд нүдний вен рүү цутгана. Мэдрэлжүүлэлтийн тухайд, гавал тархины хос мэдрэлээс харааны (гавал тархины 2-р хос мэдрэл) болон нүд хөдөлгөгч мэдрэл (гавал тархины 3, 4, 6-р хос мэдрэл) мэдрэлжүүлдэг бол аккомодацийг ургал мэдрэлийн тогтолцооны ширхгүүд мэдрэлжүүлэлтээр хангана. Нүдний алим нь гавлын ухархайн яс дотор байрлах бөгөөд энд хэд хэдэн мэдрэл болон судас нээгддэг.
Харааны нэмэлт бүтцүүдэд нулимсны булчирхай болон зовхи хамаарна. Нулимсны булчирхай нь нулимс ялгаруулах ба энэхүү шингэн нь үрэлтийг багасгаж, нүдийг цэвэрлэх үүрэгтэй байдаг бол зовхи нь хэт их гэрэл, хуурайшилт болон бусад гадны биетээс нүдийг хамгаалж байдаг. Ургийн хөгжлийн 3-10-р долоо хоногийн хооронд нүд болон харааны нэмэлт бүтцүүдийн хөгжил эхэлдэг. Нүдний гадна булчингууд нь нүдний алимыг ухархайн ястай холбох бөгөөд зовхины хөдөлгөөнийг ч мөн хянах үүрэгтэй байдаг.
Давхаргууд
1. Фиброзон давхарга (Гадна бүрхүүл, Tunica fibrosa bulbi)
Бүтэц | Онцлог | Үүрэг, үйл ажиллагаа |
Эвэрлэг (Cornea) |
|
|
Склер буюу хатуу бүрхүүл (Sclera) |
|
|
Эписклер |
|
|
Эвэрлэгийн давхарга (урдаас хойд руу нь нэрлэв)
Хатуу бүрхүүл буюу склер нь дөрвөн давхаргаас тогтоно (гаднаас дотогш чиглэв)
2. Судаслаг давхарга (Дунд бүрхүүл, Tunica vasculosa bulbi):
Бүтэц | Онцлог | Үүрэг, үйл ажиллагаа |
Солонгон бүрхүүл (Iris) |
|
|
Сормослог бие (Corpus ciliare) |
|
|
Жинхэнэ судсан бүрхүүл (Choroidea) |
|
|
Солонгон бүрхүүлийн давхарга
Солонгон бүрхүүлийн урд хэсэгт хамгийн ихээр нягтран орших меланоцит эс нь нүдний өнгийг анхдагчаар тодорхойлж байдаг. Харин солонгон бүрхүүлийн строма хэсэгт хамгийн бага тоогоор байрлана.
3. Мэдрэлийн давхарга (Дотор бүрхүүл, Tunica interna bulbi): Торлог (Retina)
Бүтэц | Онцлог | Үүрэг, үйл ажиллагаа |
Харааны диск |
|
|
Шар толбо (macula/lutea) |
|
|
Гол агуулгыг (ангилал, оношилгоо, эмчилгээ, тавилан г.м) цааш уншихын тулд та гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та хүчинтэй гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !
Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно ! Дур мэдэн хийсэн үйлдлээс гарах үр дагаврыг бид хариуцахгүй.
Бид күүки буюу үйлдлийг бүртгэх технологи ашиглан тодорхой төрлийн мэдээллийг хадгалах ба энэ нь үйлчилгээг сайжруулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилготой юм. Таны мэдээлэл бусдад дамжуулагдахгүй.