Антибиотикууд (Antibiotics)
Товч тойм
Түүх
- Германы эрдэмтэн Паул Эрлих (1854-1915) алсыг харж хими эмчилгээ гэсэн нэр томъёог шинжлэх ухаанд оруулсан. Хүний биед нөлөөлөхгүй эсвэл маш бага нөлөөлөх боловч эмгэг төрүүлэгч бичил биетнийг сонгомлоор устгах үйлчилгээтэй химийн бодисыг олж тогтоох саналыг гаргасан. Тэрбээр рецептор молекул байхгүй эсүүдэд нөлөөлөлгүй нянгийн гадаргуу дээр байх рецепторуудтай холбогдож үхүүлдэг “шидэт сумны тухай” бичсэн.
- 1928 онд Британийн эрдэмтэн Александр Флеминг (1881-1955) Penicillium (pen-i- sil ́ē-ŭm)-с ялгасан Penicillium chrysogenum мөөг нь Staphylococcus aureus буюу бактерийн өсөлтийг дарангуйлан тодорхой бүс үүсгэсэн болохыг олж тогтоогоод пенициллин нэртэй хөгц мөөг бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг болохыг олон нийтэд мэдэгдсэн.
- Хүнцэлийн нэгдлүүд болон пенициллинийг бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлж буй болохыг олж нээсэн боловч эдгээр нь тухайн үедээ өргөн тархсан бичил биетний эсрэг эм болж чадаагүй; Паул Эрлихийн олж нээсэн хүнцлийн нэгдлүүд нь хүний биед хортой байсан бол пенициллиныг 1940-оод оны сүүл хүртэл их хэмжээгээр цэврээр нь ялган авч чадаагүй буюу олдохгүй ховор байсан юм. Харин 1932 онд Германы химич Герхард Домагк (1895-1964)-ийн олж нээсэн сульфаналамид нь маш олон төрлийн бактерийн халдварыг эмчлэх үр дүнтэй анхны бичил биетний эсрэг эм гэж үнэлэгдэж байсан.
Ангилал
- Бичил биетний эсрэг эмүүд нь эмгэгтөрүүлэгч бичил биетнүүдэд янз бүрийн нөлөө үзүүлдэг боловч үйлчилж буй механизмынх нь дагуу бичил биетний эсрэг хэрэглэж буй эмүүдийг хэд хэдэн ерөнхий бүлгүүдэд ангилж болдог. Үүнд:
- Үйлчлэх механизмаар нь:
- Эсийн ханын нийлэгжилтэнд нөлөөлөгчид. Эдгээр эмүүд нь бактер болон мөөгнүүдийг сонгомлоор хордуулдаг бөгөөд хүн болон амьтны эсийн хананд нөлөөлдөггүй.
- Уургийн нийлэгжилтийг саатуулагчид (трансляци) прокариот болон эукариотын рибосомд нөлөөлнө.
- Цитоплазмын мембраны өвөрмөц бүрэлдэхүүн хэсгүүдийн нийлэгжилтийг тасалдуулдаг эмнүүд
- Хүнд байдаггүй буюу ашигладаггүй бодисын солилцооны ерөнхий замыг дарангуйлдаг эмүүд.
- Нуклейн хүчлийн нийлэгжилтийг дарангуйлагчид
- Эмгэгтөрүүлэгчийг эзэн эсэд холбогдох болон нэвтрэх замыг саатуулагчид
- Химийн бүтцээр нь:
- β лактамууд:
- Пенициллин
- Цефалоспорин
- Карбапенем
- Монобактам
- β лактамууд:
-
- Аминогликозид
- Тетрациклин
- Макролид
- Линкозамид
- Гликопептид
- Оксазолидинон
- Полимиксин
- Хинолин|фторхинолин
- Нитрофуран
- Нитроимидазол
- Сульфаниламид
- Сүрьеэгийн эсрэг бэлдмэл
- Антибиотикуудыг бактерийн эсрэг үйлчлэх механизмаар нь
- Бактериостатик
- Бактерцид гэж ангилдаг.
- Үйлдлийн хүрээгээр нь:
- Зарим бактерид үйлчилдэг
- Олон төрлийн бактерид үйлчилдэг гэж ангилна.
Үйлчлэх механизм
- Эсийн ханын нийлэгжилтийг саатуулагчид
- ß-лактамууд нь бактерийн эсийн ханын транспептидаза ферментийн үйл ажиллагааг саатуулж урвалыг нь дарангуйлах замаар,
- Бацитрацин бактерийн цитоплазмд үүссэн пептидогликаны усанд уусдаг дэд нэгжүүдийг зөөвөрлөх үүрэг бүхий липидээс тогтох зөөвөрлөгчүүдийн идэвхийг дарангуйлах замаар,
- Ванкомицин, тейкопланин нь пептидогликаны дэд нэгжүүдийн хооронд холбоо үүсэхийг саатуулах замаар тус тус бактерийн эсийн ханын гол бүтэц болох пептидогликаны нийлэгжилтэнд нөлөөлж эсийн ханыг бүтцийг алдагдуулах болон нийлэгжилтийг саатуулах замаар хүрээлэн буй орчны осмос даралтын зөрүүг тэсвэрлэх боломжгүй болгодог. Үүний үр дүнд бактерийн эс задран үхдэг.
- Уургийн нийлэгжилтийг саатуулагчид
- Бактерийн уургийн нийлэгжилт нь хэвийн үед рибосомын 30S дэд нэгжтэй мРНХ холбогдсоны дараа 30S нь 50S-тэй нэгдэж 70S гэсэн бүтцийг үүсгэн уураг нийлэгждэг.
- Аминогликозид рибосомын 30S дэд нэгжтэй эргэшгүйгээр холбогдож бактерийн трансляцыг саатуулах замаар уургийн нийлэгжилтийг тасалдуулна;
- Тетрациклины бүлгийн эмүүд 30S дэд нэгжийн аминоацилийн хэсэгт холбогдож аминоацил зРНХ-г мРНХ-ийн бүрдэлтэй холбогдохыг саатуулах замаар өргөн хүрээний үйлчилгээ үзүүлдэг энэ холбоо эргэх боломжтой.
- Макролидийн бүлгийн антибиотикууд 50S дэд нэгжийн идэвхитэй төвтэй эргэх холбоо үүсгэх замаар пептидэн гинжний шилжилтийг зогсоож уургийн молекулуудын холбоосыг үгүй болгон уургийн нийлэгжилтийг дарангуйлж бактерийг үхүүлдэг. *клиндамицин, хлорамфеникол зэрэг антибиотикууд мөн макролидийн бүлгийн антибиотиктэй төстэй үйлдлийн механизмаар бактерцид нөлөө үзүүлдэг.
- Бодисын солилцооны ерөнхий замыг дарангуйлагчид
- Энэ бүлгийн антибиотикуудын үйлдлийн механизм өрсөлдөөнт саатлын механизмаар тайлбарлагддаг. Сульфаниламид нь парааминбензойны хүчилтэй бүтцийн хувьд төстэй бол триметилтоприм нь птеридинтэй төстэй байдаг.
- Фолийн хүчил нь парааминбензойны хүчил, птеридин, глутамины хүчил гэсэн 3 дэд нэгжээс тогтсон бодисын солилцоонд нэг нүүрстөрөгчтэй нэгдлүүдийг зөөвөрлөх үүрэг гүйцэтгэдэг учир уг хүчлийн нийлэгжилтийг дарангуйлсан тохиолдолд бактерийн өсөлт, үржилт зогсох зарим тохиолдолд бактерцид нөлөө үзүүлдэг.
- Фолийн хүчлийн нийлэгжилтийн эхний шатанд дигидроптероатсинтаза ферментийн оролцоотойгоор птеридинтэй PABA нэгддэг бөгөөд энэ үед сульфаниламид өрсөж ферментийн идэвхитэй төвд үйлчилдэг; триметоприм нь дигидрофолатредуктаза ферментийн идэвхитэй төвтэй үйлчлэн нийлэгжилтийг дарангуйлах байдлаар бактерийн бодисын солилцоонд нөлөөлдөг.
- Нуклейн хүчлийн нийлэгжилтийг дарангуйлагчид
- Дезоксирибонуклейны хүчлийн нийлэгжилтийг дарангуйлагчид
- Энэ бүлгийн антибиотикт хинолин ба фторхинолины бүлгийн антибиотикууд мөн новобиоцин, метронидазол ордог. Бактерийн ДНХ-ийн хоймсон мушгианы эрчийг хариулах замаар репликацийн нөхцөлийг хангаж байдаг топоизомераза-II ферментийн бүлэгт багтах ДНХ-гираза ферментийн gyrA нэгжийн идэвхийг хинолин ба фторхинолины бүлгийн антибиотикууд дарангуйлдаг бол новобиоцин нь gyrB нэгжийн идэвхийг тус тус дарангуйлдаг бөгөөд үүний үр дүнд бактерцид нөлөө үзүүлнэ.
- Метронидазолын хувьд эгэл биетэн ба агааргүйтэн бактерид нэвтрэн орж электрон зөөвөрлөх 5-нитрогрупп метронидазол гэсэн тогтвор муутай идэвхит нэгдэл болон ангижрах бөгөөд эсийн ДНХ-тэй харилцан үйлчлэлцэж нийлэгжилтийг нь саатуулдаг.
- Рибонуклейн хүчилийн нийлэгжилтийг саатуулагчид
- Энэ бүлэгт ДНХ хамааралт РНХ-полимераза ферменттэй холбогдож идэвхийг нь дарангуйлах замаар РНХ-ийн нийлэгжилтийг саатуулан бичил биетнийг үхэлд хүргэдэг рифампицин болон сүрьеэгийн савханцрын хананд агуулагдах миколийн хүчлийн нийлэгжилтийг дарангуйлах замаар идэвхитэй хуваагдлын үед нь үхэлд хүргэх, тайван үед нь өсөлт, үржилтийг нь зогсоох үйлчилгээ үзүүлдэг изоникотины хүчлийн гидрозидын уламжлал изониазид орно.
- Дезоксирибонуклейны хүчлийн нийлэгжилтийг дарангуйлагчид
Антибиотикуудын хураангуй хүснэгт | |||||
Антибиотикийн ангилал | Жишээ | Үйлдлийн механизм | Бактериостатик/Бактерцид | Тэсвэржилтийн механизм | |
Эсийн ханын нийлэгжилтийг саатуулагчид | |||||
|
Пенициллинүүд |
|
|
|
|
Цефалоспоринууд |
|
||||
Карбапенем |
|
||||
Монобактамууд |
|
||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Цитоплазмын мембраны бүтцийг гэмтээгчид | |||||
|
|
|
|
|
|
|
|
•Липополисахаридтай холбогдож дарангуйлна → бактерийн эндотоксины нөлөө ↓ |
|
|
|
Уургийн нийлэгжилтэнд нөлөөлөгчид- рибосомын 30S хэсэгт үйлчлэгчид | |||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|||
Уургийн нийлэгжилтэнд нөлөөлөгчид- рибосомын 50S хэсэгт үйлчлэгчид | |||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
ДНХ гираза ферментийг дарангуйлагчид | |||||
|
|
|
|
|
|
ДНХ-ийн бүтцийг гэмтээгчид | |||||
|
|
|
|
|
|
Фолийн хүчлийн нийлэгжилтийг саатуулагчид болон дарангуйлагчид | |||||
|
|
|
|
|
|
Микобактерийн эсрэг эмүүд | |||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Бусад | |||||
|
|
|
|
|
Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !