Нэвтрэх
  • Мөөг судлал (General mycology)

    Микробиологи, Суурь ойлголтууд

    Сүүлийн шинэчлэл: 2025/07/23
    Бүгдийг нээхБүгдийг хаах

    Мөөг (Fungi) нь эукариот бүтэцтэй, гетеротроф амьдралтай, органик бодисыг экзофермент ялгаруулж задалсны дараа шим тэжээлийг гаднаас шимэгдүүлдэг амьд биетүүд юм. Тэд хүрээлэн буй орчинд өргөн тархсан бөгөөд ихэнх нь сапрофит буюу үхэжсэн органик бодисоос хоол тэжээлээ авдаг. Хүний биед төрөл бүрийн мөөг оршин байдаг ч ерөнхийдөө өвчин үүсгэдэггүй. Харин дархлааны тогтолцоо дарангуйлагдсан үед оппортунист халдвар үүсгэх боломжтой. Оппортунист халдвар гэдэг нь эрүүл хүнтэй харьцуулахад дархлаа суларсан нөхцөлд л илэрдэг, ердийн үед өвчин үүсгэдэггүй бичил биетнүүдийн халдварыг хэлнэ.

    Мөөгийг морфологийн хувьд гурван үндсэн төрөлд хуваадаг. Эхнийх нь нэг эст исгэгч хэлбэрийн мөөг бөгөөд соёолж үүсгэн үржинэ. Үүний жишээнд: Candida төрлийн мөөгнүүд багтана. Хоёр дахь нь утаслаг хэлбэрийн мөөг бөгөөд гипа, мицели үүсгэх чадвартай. Үүнд Aspergillus төрлийн мөөгнүүд хамаарна. Гурав дахь нь диморф мөөг бөгөөд орчны нөхцөл, тухайлбал температурын ялгаанаас шалтгаалан хоёр өөр морфологи хэлбэрт шилждэг. Жишээлбэл, 25 хэм орчимд утаслаг хэлбэртэй байхад 37 хэмд хөрөнгөр хэлбэрт оршино. Histoplasma capsulatum бол диморф мөөгийн сонгодог жишээ юм.

    Клиник ач холбогдолтой мөөгөнцрийн халдваруудыг гол төлөв арьс, үс, хумсыг хамарсан гадаргуугийн микозууд, амны хөндий болон үтрээний салст бүрхэвчийг гэмтээдэг мукузал халдварууд, мөн уушги, төв мэдрэлийн тогтолцоо, цус болон бусад эрхтнийг хамарсан гүн буюу системчилсэн микозууд гэж ангилна. Арьс, хумс, үсийг гэмтээдэг дерматофит төрлийн мөөгнүүд гадаргуугийн микоз үүсгэдэг бол, Candida төрлийн мөөгнүүд салстын халдваруудыг голлон үүсгэдэг. Харин Aspergillus, Cryptococcus зэрэг мөөгнүүд нь дархлаа дарангуйлагдсан хүмүүст гүн, эрхтэн тогтолцоог хамарсан хүнд хэлбэрийн халдвар үүсгэх нь элбэг.

    Мөөгөнцрийн эсийн ханын бүтэц, тухайлбал хитин, β-глюкан, маннопротеин, мөн эсийн мембран дахь эргостерол зэрэг нь эмчилгээний бай болж ашиглагддаг. Эдгээр бүтцүүд нь хүний эсийн бүтцээс ялгаатай тул эмийн үйлдлийг өвөрмөц болгодог. Оношлогоо нь хэд хэдэн түвшинд хийгдэнэ. Үүнд шууд микроскопийн шинжилгээ (жишээ нь KOH бэлдмэл), микробиологийн лабораторид тусгай тэжээлт орчинд (жишээ нь Sabouraud агар) өсгөвөрлөх, серологийн аргаар эсрэгбие болон антиген илрүүлэх, мөн молекул-биологийн арга (жишээ нь PCR, MALDI-TOF, нуклеотид дараалал тогтоох) зэрэг орно.

    Эмчилгээ нь мөөгөнд өвөрмөц үйлдэлтэй эмүүдээр хийгддэг бөгөөд эмийн бүлгүүдэд азол, полиен, эхинокандин зэрэг ордог. Азол бүлгийн эмүүд нь эргостеролын нийлэгжилтийг хориглож мембраны бүтцийг алдагдуулдаг. Харин полиен бүлгийн эмүүд, тухайлбал амфотерицин B нь мембраны эргостеролтой холбогдож нүх үүсгэснээр эсийн агуулга гадагш алдагдах нөхцөл бүрдүүлдэг. Эхинокандинууд β-глюкан синтазыг дарангуйлж, мөөгөнцрийн эсийн ханыг үүсгэх боломжгүй болгодог. Эдгээр үйлдлүүд нь хүний эсийн бүтэцтэй харьцуулахад харьцангуй өвөрмөц бай болох тул эмийн эмгэг төрүүлэгчид чиглэсэн сонгомол үйлдлийг хангаж, эмчилгээний үр дүнг нэмэгдүүлдэг.

    • Гиф: мөөгний эсүүдээс бүрдэх гуурсан хэлбэрийн, салаалсан утаслаг бүтэц; хөндлөн хана (септа) бүхий эсвэл септагүй байж болно .
    • Септа: гипийн эсийн ханыг хуваасан хөндлөн хананууд; ихэвчлэн нүх сүвтэй .
    • Псевдогиф :
      • Бодит гиптэй төстэй боловч бүрэн тусгаарлагдаагүй, үржиж буй хөрөнгийн эсүүдийн гинжин хэлхээ.
      • Үүссэн хэсэгт нарийсал (агшилт) ажиглагддаг нь ялгах шинж юм.
    • Мицель: гипийн олон эсээс тогтсон, нэгэн утаслаг бүтэцтэй, гаплоид, олон эст сүлжээ; мөөгний утаслаг биет .
    • Псевдомицелий: псевдогипээс тогтсон, мицилийн төст масс .
    • Таллус: мөөгний ургамал маягийн биет .
    • Спорангий: спорыг үүсгэгч бүтэц .
    • Спор:
      • Гаплоид, үржих зориулалттай жижиг биетүүд; нөхөн үржих гип, мицилийн дээр үүсч болно.
      • Хүйсгүй (жишээ нь, спорангиоспор) эсвэл хүйсийн замаар үүсч болно .
    • Спорангиофор: спорангийг агуулдаг хувирсан гип .
    • Конидиа:
      • Мөөгний бэлгийн бус  спор.
      • Групп болон гинжин байдлаар ургаж болно.
      • Халдвар үүсгэдэг мөөгний ихэнх нь үйлдвэрлэдэг .
    • Конидиофор: кониди үүсгэх энгийн эсвэл салаалсан гип.
    • Үржлийн тюб:
      • Спор идэвхжих үед гарч ирдэг ургалт.
      • Үүссэн хэсэгт нарийсалгүй .
    • Анаморф: мөөгний бэлгийн бус үржлийн үе шат. Энэ үед кониди  үүсдэг.
    • Телеморф: мөөгний бэлгийн үржлийн үе шат. Энэ үед бэлгийн спорууд үүсдэг.

    Зураг анаморф (зүүн талд) ба телеоморф (баруун талд) гэж хоёр хэсэгт хуваагдсан байна.
Анаморф — Бэлгийн бус үржил
Телеоморф — Бэлгийн үржил
Анаморф (Бэлгийн бус үржил)
1. Vegetative mycelium (Тэжээлийн мицели)
Мөөгний үндсэн утаслаг бүтэц болох мицели нь орчны тэжээл авч ургана.
2. Conidiophore
Мицелээс салаалсан тусгай бүтэц; кондины үүсэлт явагдана.
3. Conidia (Конди)
Бэлгийн бус спорууд бөгөөд кондиофороос тасарч гараад орчинд тархана.
4. Conidia дахин мицели үүсгэнэ
Конди газарт унаж, тэжээлийн мицели үүсгэж мөөг дахин үржинэ.

Телеоморф (Бэлгийн үржил)
1. Initial (Анхны бэлгийн бүтэц)
Хоёр нийцтэй мицелийн утаслагууд нийлж эхэлнэ.
2. Ascoma
Бэлгийн үржлийн үр дүнд үүсэх тусгай үржлийн бие буюу аском (аскома).
3. Asci
Аскома доторхи бэлгийн уут хэлбэртэй бүтэц; энд meiosis явагдана.
4. Ascospores
Аскуудын дотор үүссэн бэлгийн спорууд.
5. Ascospores орчинд тархах
Аско спор унаж, шинэ мицели үүсгэж мөөгний амьдралын мөчлөг дахин эхэлнэ.

    • Конидии: мөөгний бэлгийн бус спор; хөрөнгө, гипийн эс эсвэл тусгай кониди үүсгэгч эсээс үүснэ.
      • Микроконидии: бэлгийн бус спор.
      • Макроконидии: бэлгийн бус спор.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Мөөгний бүтэц ба морфологи

    Мөөгний физиологи

    Хөрөнгө мөөг (Yeasts)

    Хөгц мөөг (Molds)

    Эх сурвалж

    Хэрэглэгчийн мэдээлэл

    FAQ - Тогтмол асуугддаг асуултууд

    Анагаах ухааны нотолгоо баримтад суурилан батлагдсан болон шинэ, судлагдаж буй мэдлэг, мэдээллийг цахимаар хүргэдэг Анагаах ухааны мэдлэгийн лавлах платформ юм.

    Хэдийд ч, хаанаас ч өөрийн гар утас, таблет, компьютерыг ашиглан анагаахын мэдлэгийг хурдан хугацаанд лавлан харах боломжтой. Эрдэмед анагаах ухааны мэдлэгийн платформд хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны удирдамж зөвлөмжүүдээс гадна анатоми, физиологи зэрэг суурь мэдлэгийн контентуудыг унших боломжтой. 

    • Мэргэжлийн ном худалдан авах гэж шуудан хүлээх эсвэл дэлгүүр явах шаардлагагүй
    • Орчин үеийн E-Learning платформ нь байгальд ээлтэй суралцах аргуудын нэг
    • Олон мэргэжлийн ном худалдан авахаас зайлсхийж таны мөнгө, санхүүг хэмнэнэ

    Тийм, таны зөв. Анагаах ухаан өөрөө маш өргөн хүрээг хамарсан асар их мэдээллийн урсгал байдаг. Одоогоор та 150 гаруй контент, 600 гаруй эмийн мэдээлэл, ICD-10 өвчний олон улсын ангиллын цахим лавлах үзэх боломжтой байгаа ба сэдвийн тоо, цар хүрээ цаашид тогтмол нэмэгдэх юм. Ингэхдээ бид хамгийн түрүүнд зонхилон тохиолдох суурь мэдлэгийн сэдэв, өвчин, эмгэгийг сонгон оруулж байна. Шинээр нэмэгдсэн сэдвийн мэдээллийг бид бүхэн танд тогтмол илгээж байх болно.

    Дэлгэцийн баруун доор байрлах чатаар, info@erdemed.com цахим хаягаар болон сошиал сувгуудаар холбогдож хэрэгцээт мэдээллээ авах боломжтой.

    Манай платформ нь төлбөртэй үндсэн багцын үйлчилгээ болон үнэгүй үзэж болох контентүүдийг санал болгодог. Мөн та мэдээ уншихад ямар ч төлбөр төлөхгүй.

    Тийм. Одоогоор зөвхөн интернеттэй орчинд ашиглах боломжтой байгаа ба удахгүй Апп ашиглалтад орох үед offline горим буюу интернетгүй орчин ашиглах боломж бүрдэх юм.

    Бидэнтэй хамтран ажиллахад бидний үүд хаалга ямагт нээлттэй ба info@erdemed.com хаяг болон Fb-чат уруу холбоо барина уу !

    Бүх Web-browser дээр ашиглах боломжтой ба бид Google Chrome-г санал болгодог. Таны утас Android 5.0 болон iOS 10.01 хувилбараас дээш үйлдлийн системтэй бол ашиглаж болно.