Вирусийн эсрэг эмүүд (Antiviral drugs)
Тойм
Энэ бүлгийн эмүүдэд вирусийн халдварыг эмчлэх зорилгоор хэрэглэдэг эмүүд ордог. Ихэнх вирусийн халдвар харьцангуй эрүүл хүмүүст дархлааны хариу урвалын үр дүнд аяндаа эдгэрдэг. Вирусийн эсрэг эмүүдийн гол зорилго нь эмнэлзүйд илрэх шинж тэмдгийг багасгах, зовуурийг хөнгөвчлөх, халдварын үргэлжлэх хугацааг богиносгоход чиглэдэг.
Энэ бүлгийн эмүүд вирусийн бүтцэд бус репликацийн циклд нөлөөлдөг. Мөн хэрэглэх хүрээ хязгаарлагдмал буюу цөөн хэдэн вирусийн халдварын үед эмчилгээний зорилгоор ашиглахыг зөвшөөрдөг. Өнөөдөр дэлхий дээр хэрэглэж буй нийт вирусийн эсрэг эмүүдийн дийлэнхийг ХДХВ, херпес вирус, гепатит В, С мөн томуугийн А, В хүрээний вирусийн халдварт хэрэглэж байна. Учир нь вирус бол эсийн доторх туйлбартай шимэгч тул хэрэглэж буй эмүүд нь эзэн эсэд нөлөөлөхгүйгээр вируст нөлөөлөх боломжгүй юм.
Вирусийн эсрэг эмүүд нь бичил биетний эсрэг үйлдэлтэй бусад эм шиг тухайн эмгэг төрүүлэгчийн бүтэц эсвэл үйл ажиллагаанд нь бус эзэн эсийн репликацийн циклийг дарангуйлдаг. Ингэснээр вирусийн ачааллыг бууруулж эзэн биеийн төрөлхийн мөн өвөрмөц дархлааны хариу урвалын нөлөөг сайжруулах замаар буюу вирусийг саармагжуулж бие махбодоос зайлуулах боломжийг олгож халдварыг эмчилдэг.
Тодорхойлолт
Вирус бол облигат эмгэг төрүүлэгч, тэрбээр өөрийн нэгж хэсгийг хуулбарлахын тулд эзэн эсийн репликацийн машиныг ашигладаг. Ихэнх вирусийн эсрэг эм вирусийн репликацийн циклд чухал „түлхүүр“ энзимүүдийг дарангуйлдаг.
Вирусийн репликацийн цикл, вирусийн эсрэг эмүүдийн хураангуй | ||
Вирусийн репликацийн цикл |
Бай |
|
Эзэн эсэд нэвтрэх |
|
|
|
|
|
Вирион тайлрах |
|
|
Вирусийн геномийн репликаци |
|
|
|
|
|
|
|
|
Уургийн нийлэгжилт, вирус эвлэх явц,бүтцэд нөлөөлөх |
|
|
|
|
|
Вирус эзэн эсээс чөлөөлөгдөх |
|
|
Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !