Хүний Дархлал Хомсдолын Вирус (Human Immunodeficiency Virus)
Тойм
Хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ)-ийн халдвар нь маш нарийн төвөгтэй иж бүрдэл эмгэгүүдийг нөхцөлдүүлэн эцэст нь дархлааны архаг хомсдолд хүргэдэг. ХДХВ-ийн халдвар нь бэлгийн замаар, парентераль, босоо чиглэлд (ХДХВ-ийн халдвартай эхээс хүүхэд төрөх үед хүүхдэд халдвар дамжих) гэсэн замуудаар дамждаг. Уг вирусын халдвар ихэвчлэн 20-30 насны залуучуудад тохиолддог. Вирус макрофаг болон CD4+ эсүүдийг сонгомлоор гэмтээж, эсийн дархлааны гол механизмад оролцдог цөм эс болох CD4+T эс устахад хүргэдэг. ХДХВ-ийн халдвар нь үндсэн 3 үе шатыг дамжиж явдаг. Үүнд:
- ХДХВ-ийн халдварын цочмог үе
- Эмнэлзүйн хувьд далд үе
- Дархлалын олдмол хомдсол (ДОХ).
Эмнэлзүйн үе шатуудыг АНУ-ийн өвчний хяналт сэргийлэлтийн төв (CDC), Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) нарийвчлан тогтоосон. Халдварын цочмог үед вирус бие махбодид маш хурдацтайгаар өсөж үржих бөгөөд эмнэлзүйд өвөрмөц бус (ж.нь., томуу төст) шинж тэмдэг болон цочмог ретровирусын хам шинж гэж нэрлэгддэг шинж тэмдгүүд илэрдэг. Гэсэн хэдий ч ХДХВ-ийн халдвар авсан хүмүүсийн тал хувьд эмнэлзүйд халдварын ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байна. Цочмог халдварын үе шат дуусч эмнэлзүйн далд үе рүү шилжинэ. Цочмог халдвартай ижил энэ шатанд олон хүний хувьд эмнэлзүйд шинж тэмдэг илэрдэггүй. Заримд нь ДОХ-ын бус шинж тэмдэг (ж.нь., амны хөндийн үсэрхэг лейкоплаки) үүсдэг. Халдварын эцсийн шат болох ДОХ-ын шатанд Капоши сарком эсвэл CD4 эсийн тоо 200 эс/мм3-с бага байх зэрэг ДОХ-ыг илтгэх эмгэгүүд тодорхойлогддог.
ХДХВ-ийн халдварыг эсрэг төрөгч/эсрэг бие дээр суурилсан шинжилгээг ашиглан найдвартай илрүүлдэг. ХДХВ-ийн халдвар батлагдсан хүмүүст ретровирусийн эсрэг эмүүдийг хослуулан эмчилгээг байж болох хамгийн богино хугацаанд эхлүүлэх хэрэгтэй. Эмчилгээний үр дүнг CD4 эсийн тоо болон вирусын ачааллыг шалгах замаар тодорхойлдог. ХДХВ-ийн халдвар цочмог үе шатандаа байгаа хүмүүст ХДХВ-ийн халдвартай холбоотойгоор үүссэн халдварыг эмчлэх, оппортунист халдвараас урьдчилан сэргийлэх шаардлага тулгарч болно. Мөн ХДХВ-ийн халдвар авах эрсдэл өндөр болон халдварт өртсөн тохиолдолд урьдчилан сэргийлэх эмнүүд ч байдаг.
ДОХ гэсэн нэр томьёогоор ХДХВирусын халдварын үе шатыг тодорхойлдог бөгөөд уг өвчнийг оношлохтой холбоотой ашигладаг ба захын цусан дахь Т helper эсийн тоо буурч <200/мкл болохыг Дархлалын Олдмол Хомсдол [ДОХ] хэмээн тодорхойлдог.
Тархвар зүй
- Өвчлөл (Монгол улсад)
- ХДХВ-ийн халдварын тохиолдол: нийт хүн амын дунд бага, эрсдэлт бүлгийн хүн амын дунд төвлөрсөн тархалттай
- Тархалт
- Дэлхий даяар: ∼ 37 сая
- Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллэснээр
Мэдээллийн эх сурвалж:[1][2][3]
Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !