Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Сүүлийн шинэчлэл: 2024/01/31
    Бүгдийг нээхБүгдийг хаах

    Микробиологийн шинжлэх ухаан нь хүний нүдэнд үл үзэгдэх бичил биетнүүдийг судалдаг бөгөөд дотроо олон салбар болон салдгийн нэг нь анагаах ухааны бичил амь судлал юм. Анагаах ухааны микробиологи бусад микробиологийн салбараас ялгагдах гол онцлог нь дэлхий дээр буй нийт бичил биетнийг 100 хувь гэж үзвэл эдгээрээс зөвхөн дөнгөж 1 хувь орчим нь хүний биед халдварлаж өвчин эмгэг үүсгэдэг бөгөөд эдгээр эмгэг төрүүлэгч бичил биетнүүдийг судалдагт оршдог. Анагаах ухааны бичил амь судлал буюу микробиологийн энэхүү хураангуй контентод бид эмнэлзүйд түгээмэл тохиолдох эмгэг төрүүлэгчдийг микробиологийн судлагдахуун болох бактерлоги, микологи, паразитлоги, вируслоги гэсэн үндсэн 4 хүрээнд хувааж хураангуйлсан. 

    Аливаа өвчин эмгэгийн эцсийн оношийг хүний их эмч баталгаажуулж, эмчилгээг эхлүүлэх эрхтэй байдаг гэдгийг санах, бактерлогийн хувьд антибиотикийн сонголтыг зөвлөмж болгосон хэдий ч антибиотик тэсвэржилтээс урьдчилан сэргийлэх зорилгоор антибиотик эмчилгээг эхлүүлэхийн тулд үүсгэгч тодорхойлох, антибиотик мэдрэг чанар үзэх. Халдварыг сэжиглэж эмпирик эмчилгээг аль хэдийн эхлүүлсэн бол антибиотик эмчилгээ эхэлснээс хойш 6 цагийн дотор шинжлэгдэхүүнийг цуглуулж лаборатори уруу илгээх, микробиологийн лабораторийн хариу дээр үндэслэж эмчилгээ хийх шаардлагатай гэдгийг та бүхэнд дахин сануулахад буруутахгүй байх.

    Эмгэг төрүүлэгчдийг граммын будагт будагдах байдлаар нь ангилах нь: 

    • Кокк 
      • Грам эерэг кокк 
        • Усан үзмийн хонхорцог шиг харагддаг
        • Гинж шиг харагддаг
      • Грам сөрөг кокк: диплококк (e.g., Neisseria, Moraxella)
    • Бацилл (rod-shaped)
      • Грам эерэг бацилл
      • Грам сөрөг бацилл 
        • ж.нь., Legionella pneumophila, Helicobacter pylori, Pseudomonas, Bartonella henselae
        • Enterobacteriaceae 
    • Кокобацилл : ж.нь., Haemophilus, Brucella, Bordetella
    • Branching filamentous (мөөг төст)
      • Actinomyces
      • Nocardia

    Граммын будгаар будагддаггүй хэв шинжит бус эмгэг төрүүлэгчид 

    • Mycobacterium, Mycoplasma
    • Спирохетүүд ж.нь., Borrelia, Leptospira, Treponema
    • Туйлбартай эсийн доторх эмгэг төрүүлэгчид ж.нь., Rickettsia, Chlamydia, Coxiella

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Грам эерэг кокк Gram-positive cocci

    Streptococcus

    Бусад грам эерэг кокк

    Грам эерэг бацилл

    Грам сөрөг коккууд

    Грам сөрөг кокобацилл

    Грам-сөрөг савханцар Enterobacteriaceae 

    Бусад грам сөрөг бацилл

    Actinomyces, Nocardiae

    Mycobacteria, Mycoplasma, Gardnerella

    Спирохетүүд

    Облигат эсийн доторх бактериуд

    Вирус судлал

    Мөөг судлал

    Шимэгч судлал

    Ном зүй

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 2915