Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Сүүлийн шинэчлэл:
    Бүгдийг нээхБүгдийг хаах

    Бүслүүр үлд (herpes zoster, shingles, ихэвчлэн товчоор зостер хэмээн нэрлэгддэг) нь герпес зостер дахин идэвхжснээр үүсэх өвчин юм. Үүний шалтгаан нь өмнө нь, жишээлбэл хүүхэд насандаа герпес зостер вирусын анхдагч халдвар (салхин цэцэг хэлбэрээр) аваад тухайн нь тархи болон нугасны зангилаанд (Ganglion spinale буюу Ganglion sensorium nervi spinalis, Eng.: Spinal ganglion) насан туршид хадгалагдан үлдэх бөгөөд энэ нь дархлаа сулрах үед дахин идэвхжиж, тухайн идэвхжсэн хэсгийн мэдрэлийн зангилааг үрэвсүүлдэгтэй холбоотой байдаг.

    Стресс болон дархлаа сулрах үед дахин идэвхжих боломжтой. Унилатерал (Unilateral, lat.: latus – тал) буюу биеийн аль нэг талд дерматомын дагуу улайсан суурин дээр өвдөлт эмзэглэлтэй цэврүүнцэр (vesicle) үүссэн байдлаар тохиолддог.

    Вирусын эсрэг эмчилгээний тусламжтай (ялангуяа Ацикловер) гол төлөв цаашдын урхаг дагаваргүйгээр өвчин эдгэрнэ. Энцефалит эсхүл ялангуяа өндөр настнуудад өвдөлт бүхий зостерын дараах нейралги (Postherpetic neuralgia; neuralgia – мэдрэлийн гаралтай өвдөлт)

    Хэрвээ гавал тархины мэдрэлийг хамарсан үед нүдний герпес зостер (ophthalmic zoster) буюу нүдний мэдрэлийг гэмтээж харах чавдар алдагдуулдаг өвөрмөц хэлбэр ба чихний герпес зостер (herpes zoster oticus) буюу гавал тархины VII болон/эсхүл VIII мэдрэлийг гэмтээж нүүрэнд саа болон сонсгол алдагдахад хүргэх хэлбэр гэсэн байдлаар өвчин тохиолдож болно. Иймэрхүү тохиолдолд вирусын эсрэг эмчилгээг зайлшгүй нэн яаралтай эхлэх хэрэгтэй.

    • Дэлхий даяар өргөн тархсан
    • ДЭМБ: Жилд 1сая орчим хүн өвчилдөг.
    • Залуу хүмүүсийн дундах тархалт 1000 хүн тутамд 1.2-с 3.4
    • 65-с дээш насны хүмүүсийн дундах тархалт 1000 хүн тутамд 3.9-с 11.8.
    • Вирусын идэвхжил улиралтай хамааралгүй.
    • Вирусын идэвхжилийн тохиолдол дархлаа дарангуйлагдсан хүмүүст түлхүү тохиолддог

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Шалтгаан

    Эмгэг жам

    Эмнэлзүй

    Явц болон өвөрмөц хэлбэрүүд

    → Нүдний герпес зостер (Zoster ophthalmicus)

    → Чихний герпес зостер (Zoster oticus)

    Оношлогоо

    Эмчилгээ

    Хүндрэл

    → Зостерын дараах нейралги

    Тавилан

    Урьдчилан сэргийлэлт

    Хяналт

    Өвчний код (ICD-10)

    Эх сурвалж

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7374