Нэвтрэх
  • Элэг (Hepar)

    Бүгдийг нээхБүгдийг хаах
    Тойм

    Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж , ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.  

    Анатомийн ангилалаар 4 дэлбэнд хуваагддаг бол үйл ажиллагааны ангилалаар 8 үелэлдд авч үздэг нь клиникт илүү ач холбогдолтой байдаг. Гистологийн хувьд бүтэц үйл ажиллагааны нэгж нь 1,5-2мм дундажтай элэгний хэлтрэнцэр-ээс бүрдэнэ. Элэгний гурван хэлтэнцрийн хооронд тус бүр перипортал талбай  (periportal field) үүсэх ба үүгээр нь перипорталын гурвалын судсууд (Glisson´s Triad) явна.

    Гэдэснээс шимэгдэн цусны урсгалд орж ирсэн шим тэжээл(Eng.: nutrient) үүдэн венээр дамжин элгэнд очдог. Үүний томоохон хэсэг нь элгэнд биед шаардлагатай энерги үүсгэх нөхцлөөр задрах буюу мөн шаардлагатай уургийн нийлэгжил/синтезд ашиглагддаг. Цаашилбал элгэнд олон төрлийн шим тэжээлүүд, жишээлбэл глюкоз глюкоген хэлбэрээр, тосонд уусдаг витамин болон төмөр, зэс зэрэг минералууд хадгалагддаг. Бас нэг онцлог нь элэг олон төрлийн механизмаар глюкозын бодисын солилцоонд оролцож цусан дахь сахарын хэмжээг хэвийн түвшинд тогтвортой хадгалах боломжийг бүрдүүлдэг. 

    Элэгний чухал үйл ажиллагааны нэг нь хоргүйжүүлэх: Метаболизмын явцад аполар,  липофиль бодис/субстанцууд гидрофиль субстанцуудтай холбогдож усанд уусах боломжтой болдог. Ингэснээр илүү хялбар ялгарах боломжтой.  Гаднаас орж ирсэн болон биеийн доторх бодисын солилцооны задралын бүтээгдэхүүний зарим хэсэг нь цөсний тогтолцооны хамт 12 хуруу гэдсээр гадагшилдаг.

    Элэг жирэмсний 2 дахь долоо хоногын төгсгөлөөс эхлэн үүсч хөгждөг бөгөөд үүсэл хөгжлийг нь 2 үе шатанд хуваана: Паренхимын хөгжил болон интрагепатик судасны системын хөгжил. Ургийн элэгний онцлог нь гематопоезын чавдартай байх ба төрснөөр энэхүү чадвараа алддаг.

    Макроскопийн Анатоми

    Товч

    • Үйл ажиллагаа : бодисын солилцооны төвийн эрхтэн
    • Хэлбэр: шаантаг маягийн гурвалжин хэлбэртэй
    • Хэмжээ: (ойролцоогоор) 20 см урт, 15 см өндөр, 10 см өргөн
    • Жин: (ойролцоогоор) 1.800 гр(♂) / 1.600 гр (♀)

    Элэгний бүтэц

    Элэгний гадаргуунууд

    Элэг өрц дор хэвлийн баруун дээд проекцэд байрлах ба өрц болон хэвлийн эрхтэнүүдийн хооронд оршино . Элэг нь гурван талаараа гялтан хальсаар хучигдсан байдаг. Харин элэгний хэвлийн гялтан хальсаар хучигдахгүйгээр өрцтэй наалдаж тогтсон хэсгийг аrea nuda (lat. нүцгэн) гэж нэрлэдэг.  Элэг хурц доод ирмэг болох Margo inferior болон дугариг дээд гадаргуу Margo superior-оор дээд, доод гэсэн 2 гадаргууд хуваагддаг.

    • Facies visceralis: хүнхэр хэлбэртэй, хэвлийн дотор эрхтэн рүү харж байрласан. Үүнд арван хоёр хуруу гэдэс, хүрээ гэдэс, баруун бөөр, улаан хоолой, ходоод орно. Мөн ходоодны нарийн гэдэстэй нийлж буй хэсэг pyloricum-тай маш ойрхон байрладаг. Ходоодны дээд хэсэг нь элэгний дээд хэсэгтэй ойрхон оршино.
    • Facies diaphragmatica: төвгөр хэлбэртэй, өрцний хүнхэр талд тохирсон
    • Area nuda
      • V. cava inferior орчим Peritoneum-р хучигдаагүй хэсэг
      • Lig. coronarium hepatis -р зааглагдана

    Зураг: Элэг Facies diaphragmatica болон Facies visceralis (Pars Superior et Inferior)-с харагдах байдал

    Зураг: Элэгний харагдах байдал (A superior, B posterior, C anterior, D inferior)

    Морфологийн ангилал

    Холбогч эдийн таславчууд нь элгийг бүхэлд нь бүрхэх  Tunica fibrosa (Glisson capsule)-г дотогш татсанаар элэг 4 дэлбэнд хуваагддаг. Lobus caudatus болон Lobus quadratus хооронд элэгний үүд (Porta hepatis) оршино.
    Элэгний доод гадаргуу facies visceralis талаас түүний 4 дэлбэн бүгд харагддаг.
    • Lobus
      • Lobus hepatis sinister  (зүүн дэлбэн)
      • Lobus hepatis dexter (баруун дэлбэн)
      • Lobus caudatus (дөрвөлжин дэлбэн)
      • Lobus quadratus (сүүлт дэлбэн буюу өнчин элэг)
    • Элэгний үүд (Porta hepatis): Lobus caudatus und Lobus quadratus хооронд ташуу байрласан ховил. (Өөрөөр хэлбэл элэгний доод гадаргуу дээр H үсэг хэлбэрийн 3 ховил байгаагийн хөндлөн ховил нь)  Энд элэгний үүдний гурвал (Portal Triad)-ын судсууд орж гарна.
      • Порталын гурвал (элэгний үүдний гурвал, Eng.: Portal Triad): Цөсний зам (Ductus hepaticus communis), V. portae hepatis болон A. hepatica propria (Элэгний гурвал гэх нэршил нь дутагдалтай)

    Н үсгийн 2 босоо шилбийг баруун, зүүн дагуу ховил sulcus saggitalis dexter et sinister гэнэ.

    Элгийг 4 дэлбэнд хуваах морфологийн ангилал нь түүний үйл ажиллагаа ямар ч холбоо хамааралгүй!

    Үйл ажиллагааны ангилал

    Элэгний цусан хангамжаас нь шалтгаалан үйл ажиллагааны ангилал гэх нэршил гарч ирсэн ба үүнээс шалтгаалан 8 үелэлд (lat.: segmentum; Eng.: segment; цаашид сегмент) хуваана.

    • Элэгний сегмент: элэгний үйл ажиллагааны нэгж, тус бүрийнх нь цусан хангамж порталын гурвалын салаанаас ирдэг.
      • Дугаарлалт: Хойд талд байрлах сүүлт дэлбэн Lobus caudatus нь I сегмент. Сегмент бүрийг I сегментээс эхлэн цагийн зүүний дагуу дугаарлана. Харин IV сегментийг A болон B гэж хуваана.
    Үйл ажиллагааны ангилал нь анатомийн ангилалтай яг цав таардаггүй. Элэгний зүүн хэсэг нь сегмент I–IV -өөс, харин баруун хэсэг нь сегмент V–VIII -аас бүрдэнэ. Ингэхдээ сегмент I (= Lobus caudatus) нь ихэвчлэн тусдаа хэмээн ажиглагддаг бол сегмент  IV нь Lobus quadratus-тай тохирч байдаг.

    Зураг: 1. Сегмент өнгөөр тодотгоход, 2. Элэгний харагдах байдлаас (A superior, B posterior, C anterior, D inferior) 3. Сегмент үүдэн вентэй харьцахад 4. Сегмент элэгний вентэй харьцахад

        

    Зураг: СТ-Abdomen хөндлөн проекцд дээрээс доош гүйлгэх байдлаар

       

    Холбоос

    Элэг нь олон төрлийн холбоосуудаар хэвлийн хана болон хөндийд бэхлэгдсэн байх ба түүний зарим холбоосууд нь ургийн үеийн судаснуудын хатингаршин үлдсэн үлдэгдэл нь байдаг.

    Холбоосууд Бэхлэгдэх хэсэг
    Lig. triangularium dextrum et sinistrum (Ligg. triangularia) Өрц
    Lig. coronarium Өрц
    Lig. falciforme hepatis Хэвлийн өмнөд хана
    Lig. teres hepatis Хүйс
    Lig. venosum
    • V. umbilicalis
    • V. cava inferior
    Lig. hуpatogastricum Ходоод
    Lig. hepatoduodenale 12 хуруу гэдэс

    Элгийг урд талаас нь харвал дунд хэсэгт нь өвөрмөц холбоос харагдана. Үүнийг хадуур хэлбэрийн холбоос falciform ligament гэнэ. Энэ нь үр хөврөлийн үед байдаг хүйн венийн үлдэгдэл юм. Энэ холбоос нь элгийг баруун зүүн 2 дэлбэнд хуваахаас гадна элгийг хэвлийн урд ханатай холбож байдаг. Элэгний хадуур хэлбэрийн холбоос нь элэгний ар дээд талд 2 салаалан титмэн холбоос lig.coronarium гэх ба элгийг өрцтэй холбож байдаг. Энэ холбоос нь цааш баруун зүүн гурвалжин холбоос lig. triangulare dextrum et sinistrum болно.

    Sulcus saggitalis dexter et sinister: Үүний баруун ховил нь өмнө хэсэгтээ бага зэрэг өргөсөж цөсний хүүдийн хонхор fossa vesicae biliaris, зүүн нь өмнө хэсэгтээ элэгний дугуй холбоос lig.teres hepatis, түүний завсраар fissura ligamentum teretis тус тус бүрэлдэнэ. Баруун дагуу ховилын ар хэсэгт доод хөндийн венийн ховил sulcus venae cavae inferioris оршино.

    Элгийг бусад дотор эрхтэнтэй холбодог холбоосууд нь элэгний үүдээс эхлэнэ. Эхний холбоос lig.hepatogastricum нь элгийн ходоодтой холбодог. Дараагийн хобоос lig.hepatoduodenale нь арван хоёр хуруу гэдэстэй, мөн элэгний үүдээр орж гарч буй цөсний цорго, артери, вен, мэдрэлтэй холбогдоно. Lig.hepatorenale нь элэг ба баруун бөөрийг холбоно.

    Цусан хангамж:

    Элэгний цусан хангамж нь бусад эрхтэнүүдийнхээс эрс ялгаатай. Элгэнд артери венийн бүтэцтэй нийтлэг цусны эргэлтээс (Vasa privata, өөрийгөө хангах хэрэгцээнд зориулагдсан судсууд) гадна нэмэлтээр үүдэн венийн цусны эргэлт (Vasa publica, бүх биеийг тэжээлээр хангах хэрэгцээнд зориулагдсан судсууд) байдаг. Элгэнд орж буй цусны 75% нь үүдэн венээр ,25% нь артераар дамжина.

    • Vasa privata
      • A. hepatica propria→ A. hepatica dextra/sinistra → Aa. interlobulares → Sinusoide
      • Венийн урсгал:  Синусойд дахь цус (liver sinusoid) → Төвийн вен (Vv. centrales) → Vv. sublobulares → V. hepatica dextra/sinistra/intermedia → V. cava inferior
    • Vasa publica
      • V. portae hepatis(“Үүдэн вен”)
        • А. hepatica propria болон цөсний замын хамт синусойд хүртэл үргэлжилнэ
        • Хэвлийн хөндийн хос биш эрхтэнүүдээс шим тэжээлээр баялаг, хүчилтөрөгчөөр бага цус цуглуулагддаг
      • Венийн урсгал: Vasa privata-тай нийцнэ.

    Элэгний үүдээр элэгний өөрийн артери a.hepatica propria  (A. hepatica communis-ын үргэлжлэл) орж түүний гүнд салаалан тарж элэгний эс эдийг тэжээхээс гадна ба үүдэн вен v.portae hepatica нь хэвлийн хөндийн ихэнх эрхтнүүдээс цусыг хурааж элэгний үүдээр ордог. Тэдгээрийн жижиг хэсгүүд эс эдийн дундуур маш нарийн салаалан (vv. interlobulares,  Aa. interlobulares нэрээр) Ductus biliferi interlobulares нийлэн перипорталын гурвал (Glisson´s Triad) үүсгэнэ. (Portal Triad-ын үргэлжлэлийн эцсийн төгсгөл хэмээн ойлгож болно)

    Зураг: Элэгний артери А. Схем сегментийн хамт В. Цөсний сувагтай харилцсан байдлаар

       

    Зураг: Элэгний вен, үүдэн вен, дэргэхэд эрхтэнүүд дүрслэгдэв.

    Зураг: Үүдэн вен 1. Үүдэн венийн систем 2. Үүдэн венд цутгах судсууд дүрслэгдэв 3. Үүдэн вен ойрын шүргэлцэх эрхтнүүд болон үүдэн венд цутгах судсуудыг бодитоор дүрслэхэд 4. Үүдэн венд цутгах захын судсууд дүрслэгдэв 5. Үүдэн вен эхлэх буюу V. mesenterica superior et V. splenica нийлэх цэг бүсэлхийн 1-р нугаламтай цэрэгцэж байрлана.

          

    Зураг: Үүдэн вен СТ-Abdomen-д тодосгогч бодистойгоор дүрслэгдсэн нь

    Байршил зүй

    Элэг нь хэвлийн дээд проекцд байрладаг ба үүнээс шалтгаалж хэвлийн хөндийн олон эрхтэнүүдтэй байршил зүйн хамааралтай. Түүний цуллаг зөөлөн эдээс хамаарч зэргэлдээх эрхтэнүүд нь элэгний гадуур дээр хэв/дэвсгэр/(impressio)-г үүсгэнэ.

    Элэгний дэлбэн Байршил зүйн холбоо Элэгний гадаргуугын талбай нь хэв (Impressio)
    Lobus hepatis dexter Бүдүүн гэдэс (Flexura colica dextra) Impressio colica
    Duodenum (Pars superior) Impressio duodenalis
    Баруун бөөр (oberer Pol) Impressio renalis
    Баруун талын бөөрний дээд булчирхай Impressio suprarenalis
    Lobus hepatis sinister Ходоод (голчлон Аntrum) Impressio gastrica
    Улаан хоолой (Vestibulum cardiacum) Impressio oesophageale

    Зураг: Бусад эрхтнүүдтэй харилцах хэсгүүдийг харуулав (Impressio үл дүрслэгдэв).

     

     

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Микроскопийн Анатоми
    Элэгний үйл ажиллагааны тойм
    Метаболисаци (Биотрансформаци)
    Үр хөврөлийн хөгжил
    Глюкозын гемостаз (Glucose Homeostasis)
    Эх сурвалж

    FAQ - Тогтмол асуугддаг асуултууд

    Эрдэмед платформ гэж юу вэ ?

    Анагаах ухааны нотолгоо баримтад суурилан батлагдсан болон шинэ, судлагдаж буй мэдлэг, мэдээллийг цахимаар хүргэдэг Анагаах ухааны мэдлэгийн лавлах платформ юм.

    Яагаад эрх авах хэрэгтэй вэ ?

    Хэдийд ч, хаанаас ч өөрийн гар утас, таблет, компьютерыг ашиглан анагаахын мэдлэгийг хурдан хугацаанд лавлан харах боломжтой. Эрдэмед анагаах ухааны мэдлэгийн платформд хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны удирдамж зөвлөмжүүдээс гадна анатоми, физиологи зэрэг суурь мэдлэгийн контентуудыг унших боломжтой. 

    • Мэргэжлийн ном худалдан авах гэж шуудан хүлээх эсвэл дэлгүүр явах шаардлагагүй
    • Орчин үеийн E-Learning платформ нь байгальд ээлтэй суралцах аргуудын нэг
    • Олон мэргэжлийн ном худалдан авахаас зайлсхийж таны мөнгө, санхүүг хэмнэнэ
    Хайсан зарим сэдэв байхгүй байна ?

    Тийм, таны зөв. Анагаах ухаан өөрөө маш өргөн хүрээг хамарсан асар их мэдээллийн урсгал байдаг. Одоогоор та 150 гаруй контент, 600 гаруй эмийн мэдээлэл, ICD-10 өвчний олон улсын ангиллын цахим лавлах үзэх боломжтой байгаа ба сэдвийн тоо, цар хүрээ цаашид тогтмол нэмэгдэх юм. Ингэхдээ бид хамгийн түрүүнд зонхилон тохиолдох суурь мэдлэгийн сэдэв, өвчин, эмгэгийг сонгон оруулж байна. Шинээр нэмэгдсэн сэдвийн мэдээллийг бид бүхэн танд тогтмол илгээж байх болно.

    Асуулт байна. Яаж холбогдох вэ ?

    Дэлгэцийн баруун доор байрлах чатаар, info@erdemed.com цахим хаягаар болон сошиал сувгуудаар холбогдож хэрэгцээт мэдээллээ авах боломжтой.

    ErdeMed-г ашиглахад төлбөр төлөх үү?

    Манай платформ нь төлбөртэй үндсэн багцын үйлчилгээ болон үнэгүй үзэж болох контентүүдийг санал болгодог. Мөн та мэдээ уншихад ямар ч төлбөр төлөхгүй.

    Би зөвхөн интернеттэй газар татаж унших уу?

    Тийм. Одоогоор зөвхөн интернеттэй орчинд ашиглах боломжтой байгаа ба удахгүй Апп ашиглалтад орох үед offline горим буюу интернетгүй орчин ашиглах боломж бүрдэх юм.

    Хамтарч ажиллахад яаж холбогдох вэ?

    Бидэнтэй хамтран ажиллахад бидний үүд хаалга ямагт нээлттэй ба info@erdemed.com хаяг болон Fb-чат уруу холбоо барина уу !

    Ашиглахад ямар Web-browser, гар утас, таблет тохиромжтой вэ?

    Бүх Web-browser дээр ашиглах боломжтой ба бид Google Chrome-г санал болгодог. Таны утас Android 5.0 болон iOS 10.01 хувилбараас дээш үйлдлийн системтэй бол ашиглаж болно.

    Хэрэглэгчийн мэдээлэл