Цочмог холангит (Acute cholangitis)
Хуанбай Ерханат

Хуанбай Ерханат

Сүүлийн шинэчлэл:

Цочмог холангит гэдэг нь ихэвчлэн цөсний замын бөглөрөл, зогсонгишилын улмаас үүсдэг цөсний замын нянгийн халдвар юм.

Шаркогийн гурвал шинж нь цочмог холангитын сонгодог эмнэлзүйн илрэл боловч бүх өвчтөнд гурвал шинж тэмдэг илэрдэггүй. Цочмог холангитыг эмнэлзүйн шинж тэмдгүүд, системийн үрэвслийн шинж , холестазын шинжүүд дээр суурилан оношилдог.

Багажийн шинжилгээг ихэвчлэн цөсний замын бөглөрлийн үндсэн шалтгааныг илрүүлэхэд ашигладаг. Эмпирик антибиотик эмчилгээ ба яаралтай уян дурангаар цөсний ерөнхий сувгийн хуниасыг сэтэлж гуурс тавих нь эмчилгээний үндсэн арга юм. Хөнгөн зэргийн холангиттай тогтвортой өвчтөнд суурь шалтгааныг  эмчлэхдээ цөсний сувгийг яаралтай сэтлэхтэй зэрэгцүүлэн хийж болно, эсвэл хүнд хэлбэрийн холангиттай өвчтөнд эмнэлзүйн шинж тэмдэг сайжрах хүртэл хойшлуулж болно.

Мөн Цөс чулуужих өвчин, Холедохолитиаз, Цочмог холецистит-ийг харна уу.

  • Холангит нь харьцангуй ховор тохиолддог. 
  • Монгол улсад жилд дунджаар ??? орчим хүн цочмог холангитаар өвчилдөг. 
  • Өвчилсөг хүмүүсийн дундаж нас 50-60 байдаг. 
  • Эрэгтэй, эмэгтэй хүмүүст адилхан тохиолддог. ♀ = ♂ 
  • Цөс чулуужих өвчтэй эмнэлэгт хэвтсэн өвчтөнүүдийн 6-9%-д нь цочмог холангит оношлогддог.

Гол агуулгыг (ангилал, оношилгоо, эмчилгээ, тавилан г.м) цааш уншихын тулд та гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та хүчинтэй гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

Ойролцоо сэдвүүд:

Мэдээлэл тогтмол авахыг хүсвэл өөрийн мэдээллээ оруулаад илгээхийг дарна уу !
Мэдээлэл тогтмол авахыг хүсвэл өөрийн мэдээллээ оруулаад илгээхийг дарна уу !
Play Video

Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно ! Дур мэдэн хийсэн үйлдлээс гарах үр дагаврыг бид хариуцахгүй.

Бид күүки буюу үйлдлийг бүртгэх технологи ашиглан тодорхой төрлийн мэдээллийг хадгалах ба энэ нь үйлчилгээг сайжруулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилготой юм. Таны мэдээлэл бусдад дамжуулагдахгүй.