Ашиглах заавар:
Ашиглах заавар:
Цочмог холецистит гэдэг нь цөсний хүүдийн цочмог үрэвсэл бөгөөд энэ нь ихэвчлэн цөсний хүүдийн цорго чулуугаар бөглөрсний улмаас үүсдэг.
Чулуугүй холецистит нь бага тохиолддог бөгөөд ихэвчлэн хүнд өвчтэй өвчтөнүүдэд үүсдэг. Хэвлийн баруун дээд хэсгийн өвдөлт, Мерфийн шинж эерэг байх, халуурах зэрэг нь цочмог холециститын эмнэлзүйн онцлог шинжүүд юм.
Хэвлийн баруун дээд хэсгийн хэт авиан шинжилгээ нь цөсний хүүдийн суналт, хаван, цөсний хүүдийн эргэн тойронд хурсан шингэнийг тодорхойлоход ач холбогдолтой эхэн үед хийгддэг дүрс оношилгооны шинжилгээ юм.
Эмчилгээний гол арга нь эмпирик антибиотик эмчилгээ болон дурангийн аргаар цөсний хүүдийг авах мэс засал юм. Жилд ойролцоогоор 500,000 гаруй цөсний хүүдийг авах мэс засал хийгддэг. Мэс заслын болон мэдээ алдуулалтын эрсдэл нь яаралтай мэс заслын үр ашигаас давж гарахаас бусад тохиолдолд дурангийн холецистэктоми хагалгааг аль болох хурдан, эмнэлэгт хэвтсэнээс хойш 72 цагийн дотор хийх нь зүйтэй гэж үздэг.
Хүнд хэлбэрийн холецистит бүхий өндөр эрсдэлтэй өвчтөнүүдэд цөсний хүүдийд урсгуур тавих түр зуурын ажилбарууд хийх ба цочмог шинж тэмдгүүд арилсны дараа сонгомол завсарлагатай холецистэктоми хийх шаардлагатай.
Цочмог холециститын хүндрэлүүд нь үхжилт холецистит, эмфизематоз холецистит, цөсний хүүдийн цооролт, цөсний хүүдий гэдэсний цорго үүсэх, цөсний чулуугаар гэдэс түгжрэх, элэгний буглаа зэрэг юм. Архаг холецистит нь цочмог холециститийн давтан өвчлөл эсвэл архаг цөсний чулуу өвчний улмаас үүсч болно. Цөсний хүүдийн архаг үрэвсэл нь цөсний хүүдийн хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Мөн
Цочмог холециститын 90 орчим хувь нь цөсний чулуу өвчний улмаас үүсдэг. Үлдсэн 10% -ийг чулуугүй холецистит эзэлдэг.
Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно ! Дур мэдэн хийсэн үйлдлээс гарах үр дагаврыг бид хариуцахгүй.
Бид күүки буюу үйлдлийг бүртгэх технологи ашиглан тодорхой төрлийн мэдээллийг хадгалах ба энэ нь үйлчилгээг сайжруулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилготой юм. Таны мэдээлэл бусдад дамжуулагдахгүй.
Бид үнэ цэнтэй мэдээллийг та бүхэндээ үнэгүй хүргээд даруй 3 жилийн нүүрийг үзжээ. Энэхүү хугацаанд биднээс оюуны болон санхүүгийн зардал ихээр шаардагдаж байлаа.
Өдөрт дунджаар 400-500 орчим эмч, эрүүл мэндийг салбарын мэргэжилтнүүд манай платформоор үйлчлүүлж байна. Эрүүл мэндийн салбарт бидний мэргэжлийн өндөр түвшний мэдлэг мэдээллийг тогтмол хүргэж, улам өргөжин тэлэх үйлсэд таны тусламж, хандив бидэнд хэрэгтэй байна.
Таны өгч буй хандив бидний цаашдын үйл ажиллагаанд үнэ цэнтэй ба ирээдүйнхээ төлөө хөрөнгө оруулж буй танд маш их баярлалаа !