Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Цөс чулуужих өвчин (Cholelithiasis)

    Гастроэнтерологи, Хэвлийн хөндийн мэс засал

    Сүүлийн шинэчлэл: 2023-09-14
    Бүгдийг нээхБүгдийг хаах

    Цөс чулуужих өвчин (Холелитиаз) нь цөсний хүүдий болон цөсний замд тохиолддог хамгийн түгээмэл өвчин бөгөөд нийт хүн амын 10-20% нь цөсний чулуутай байдаг. Үндэсний эрүүл мэнд, хоол тэжээлийн үзлэгийн судалгаагаар АНУ-д 20-74 насны 6.3 сая эрэгтэйчүүд, 14.2 сая эмэгтэйтэйчүүд цөсний хүүдийн эмгэгтэй нь тогтоогджээ. Цөсний чулуу нь ихэвчлэн холестеринээс бүрддэг боловч нөсөөт   эсвэл холимог байж болно. Цөсний чулуу нь цөсний колик хэлбэрээр илэрдэг боловч шинж тэмдэггүй хүмүүст тохиолдлын байдлаар оношлогддог. Хэт авиан шинжилгээ нь оношилгоонд гол үүрэг гүйцэтгэдэг бөгөөд оношийг хэт авиан шинжилгээгээр баталгаажуулдаг. Шинж тэмдэгтэй бүхий цөс чулуужих өвчнийг дурангийн аргаар цөсний хүүдийг авах мэс заслаар эмчилдэг.

    Мөн

    Цөсний чулуужилтаас үүдэлтэй үүсэх эмгэгүүд
    Цөс чулуужих өвчин
    Тодорхойлолт Цөсний хүүдийд цөсний чулуу байх Цөсний ерөнхий сувагт цөсний чулуу байх Цөсний хүүдийн цочмог үрэвсэл Цөсний замын бактерийн халдвар
    Механизм Цөс холестеринээр хэт ханах, цөсний зогсонгишил, цөсний хүчлийн эргэлт муудах → цөсний хүүдийд чулуу үүсэх Холелитиазцөсний чулуу цөсний ерөнхий суваг руу шилжин байрлах Цөс чулуужих өвчин эсвэл цөсний хүүдийн элсэнцэр → цөсний хүүдийн хананы үрэвсэл Холедохолитиаз → цөсний замын бөглөрөл, зогсонгишил → бактерийн халдвар
    Эмнэлзүйн онцлог
    • Ихэвчлэн шинж тэмдэггүй байдаг
    • Шинж тэмдэг : Хэвлийн баруун дээд хэсгийн өвдөлт < 6 цаг
    • Хэвлийн баруун дээд хэсгийн өвдөлт > 6 цаг
    • Шарлалт илэрч  болно
    • Хэвлийн баруун дээд хэсгийн өвдөлт
    • Халууралт
    • Мерфийн шинж
    • Шаркогийн гурвал шинж: Хэвлийн баруун дээд хэсгийн өвдөлт,Халууралт, шарлалт
    • Рейнольдын тавт шинж: Шаркогийн гурвал шинж НЭМЭХ нь гипотензи ба сэтгэцийн байдлын өөрчлөлт
    Лабораторийн шинжилгээ
    • Хэвийн
    • ↑ Нийт билирубин
    • ↑ ГГТ
    • ↑ ШФ
    • ↑ АСАТ, АЛАТ
    • ↑ Лейкоцит
    • ↑ С урвалжит уураг
    • ↑ Лейкоцит
    • ↑ С урвалжит уураг
    • ↑ ШФ
    • ↑ АСАТ, АЛАТ
    • ↑ Нийт билирубин
    Багажийн шинжилгээ
    • Чанд авиан шинжилгээ: арын акустик сүүдэртэй цөсний чулуу харагдана
    • Чанд авиан шинжилгээ: цөсний ерөнхий суваг өргөсөл, элгэн доторх цөсний замын тэлэгдэл
    • MRCP эсвэл ERCP: тодосгогч бодис бүхий цөсний ерөнхий сувгийн дүүргэлтийн дефект
    • Чанд авиан шинжилгээ: цөсний хүүдийн хана зузаарах,хавагнах
    • Холесцинтографи: цөсний хүүдийн зураглал цацраг идэвхт бодис нэвтрүүлсний дараа 4 цагийн дотор харагдахгүй
    • Чанд авиан шинжилгээ: цөсний замын тэлэгдэл эсвэл бөглөрлийн шинж тэмдэг , цөсний хүүдийн эргэн тойрны үрэвсэл
    • Хэрэв онош тодорхойгүй бол MRCP хийнэ
    Эмчилгээ

    ‘Цөсний коликийн цочмог үеийн менежиентийн хяналтын хуудсыг’ харна уу.

    • Дэмжих эмчилгээ, өвдөлт намдаах
    • Дурангийн аргаар чулуу авах
    • Дахилтаас сэргийлэхийн тулд холецистэктоми хийх

    ‘Холедохолитиазын цочмог үеийн менежиентийн хяналтын хуудсыг’ харна уу.

    • Дэмжих эмчилгээ, өвдөлт намдаах
    • Судсаар антибиотик эмчилгээ хийх
    • Холецистэктоми хийх

    ‘Цочмог холециститийн цочмог үеийн менежиентийн хяналтын хуудсыг’ харна уу.

    • Дэмжих эмчилгээ, өвдөлт намдаах
    • Судсаар антибиотик эмчилгээ хийх
    • Цөсний замын даралтыг яаралтай бууруулах
    • Хэрэв цөсний чулуу байвал завсарлагатай холецистэктоми хийх

    ‘Цочмог холангитын цочмог үеийн менежиентийн хяналтын хуудсыг’ харна уу.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Тархвар зүй

    Эрсдэлт хүчин зүйлс

    Шалтгаан

    Эмнэлзүй

    Оношилгоо

    Ялган оношилгоо

    Эмчилгээ

    Цочмог үеийн менежментийн хяналтын хуудас

    Хүндрэл

    Өвчний код (ICD-10)

    Эх сурвалж

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7380