Дэд гарчиг
Ходоод (Gaster)
Ходоод (Gaster) нь хоол боловсруулах замын хамгийн өргөн хэсэг ба улаан хоолойгоор дамжин ирсэн хоолонд анхан шатны боловсруулалт хийн, цааш шилжих хүртэл хадгална. Ингэхдээ ходоодны булчирхайнаас ялгарсан хүчлийн тусламжтай бүхэл хатуу зүйл нь шингэрэн зутан холимог болдог. Ходоод нь pars anterior, pars posterior гэсэн хоёр ханатай ба амсар (Pars cardiaca), ёроол (Fundus gastricus), их бие (Corpus gastricum), Нугалуур (Pars pylorica) гэсэн хэсгээс тогтоно. Ходоод нь хүний биеийн хоол тэжээлийг боловсруулах, хадгалах, холих үүрэг гүйцэтгэдэг. Гистологи бүтэц нь зарим онцлог шинжүүдийг эс тооцвол бусад хоол боловсруулах замын эрхтнүүдтэй адил бүтэцтэй.
Ходоод (ventriculus seu gaster) нь хоол боловсруулах замын хамгийн өргөн хэсэг бөгөөд англи цагаан толгойн “J” үсэг шиг хэлбэртэй, 1.500 мл орчим багтаамжтай, 25-30 см урттай.
Ходоод нь хэвлийн дээд хэсгийн зүүн талд, зүүн сүврэг , аюулхай дор улаан хоолой, нарийн гэдэсний хооронд орших булчинлаг эрхтэн юм.
Ходоодны 4 хэсэг
- Pars cardiaca - амсар хэсэг. ThX-ThXI нугалмын харалдаа зүүн талд дээрээсээ доош, зүүнээсээ баруун тийш дугуйран байрлана. Улаан хоолойноос ходоод руу орж байгаа нүхийг ostium pyloricum гэнэ.
- Fundus gastricus - ёроол. Ходоодны зүүн дээд бүдүүн өргөн хэсэг
- Corpus gastricum - их бие. Ходоодны ёроол, нугалуур хэсгийн хооронд байрлана
- Pars pylorica - нугалуурын хэсэг. ThXII-LI нугалмын чиглэлд баруун талдаа байрладаг бөгөөд 3 хэсэгт ангилна.
- Antrum pyloricum
- Canalis pyloricus
- Pylorus
- Ostium pyloricum - ходоодноос нарийн гэдэс рүү орж байгаа нүх
Ходоодны хана
- Paries anterior - урд хана
- Paries posterior - хойд хана
Ходоодны махиа
- Curvatura gastrica major - их махиа
- Curvatura gastrica minor - бага махиа
- Incisura angularis - ходоодны их бие, нугалуур хоёрын хоорондох хэсэг
- Incisura cardiaca -ходоодны ёроол, улаан хоолой хоёрын хоорондох сэтэрхий
Ходоод нь J үсэг шиг хэлбэртэй
Байрлал зүйн анатоми
Чиглэл | Ходоодны хэсэг | Зэргэлдээ эрхтэн |
|---|---|---|
Cranial |
|
|
Ventral |
|
|
Баруун |
|
|
Зүүн |
|
|
Dorsal |
|
|
Caudal |
|
|
Ходоодны холбоосууд
- Ходоодны амсар хэсгийн гялтан хальсаар бүрхэгдээгүй хэсэгт холбоос үүсдэг
- Элэг ба хоёрын хооронд гялтан хальс давхралдан буюу үүсгэнэ.
- -аас гялтан хальс уруудаж бүдүүн гэдэсний хөндлөн хэсэгтэй нийлж түүнийг холбосон холбоос lig.gastrocolicum буюу мөн -г үүсгэнэ.
Микроскопийн анатоми
Цусан хангамж, мэдрэлжүүлэлт
Ходоодны шүүрлийн ялгарал
Ходоодны үйл ажиллагаа
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Улаан хоолой (Esophagus)
Улаан хоолой нь CVI-CVII нугалмын түвшинд төвөнхийн бөлзгөн мөгөөрсний доод ирмэгээс эхэлж ThXI нугалмын харалдаа төгсдөг, 25 см урт, нарийвтар, хөндийт эрхтэн ба амны хөндийгөөс ходоод руу хоолыг дамжуулах үйл ажиллагаатай хоол боловсруулах тогтолцооны нэг хэсэг юм.
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …
Нойр булчирхай (Pancreas)
Нойр булчирхай (НБ) (Eng.: Рancreas, хуучин грек: pánkreas, πᾶν ("pán") - "бүгд", κρέας ("kréas") - "мах") нь уртаашаа хэвлийн дээд хэсэгт хөндлөн байрлалтай эрхтэн юм.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
regio hypochondriaca sinistra
regio epigastrica
Ходоодны их бие талдаа ойр хэсэг.
Нугалуурын суваг
Нугалуурын хэсгийн хамгийн төгсгөлийн хэсэг
Ostium pyloricum-н эргэн тойронд ходоодны цагариг булчин зузаарч хунигч хуниасыг m.sphincter pyloricus үүсгэсэн байна.
Ходоодны урд хана нь өрц, элэг, хэвлийн урд ханатай ойр байрлана
Ходоодны хойд хана нь зүүн бөөр, дэлүү, нойр булчирхай, хөндлөн хүрээ гэдэстэй ойр байрлана.
Доод талын дугуйрсан хэсэг ба зүүн доошоо чиглэлд дугуйрсан байна.
Ходоодны дээд, доод зах нь тахиралдсан байдалтайгаар баруун тийшээ чиглэн тогтсон, дээд талын хотгор
Ходоодны бага махиа
Элэг ходоодны холбоос
Бага сэмж
Ходоодны их махиа
Их сэмж
Ходоод дэлүүний хоорондох холбоос