Дэд гарчиг
Нойр булчирхай (Pancreas)
Нойр булчирхай () (Eng.: Pancreas, хуучин грек: pánkreas, πᾶν ("pán") - "бүгд", κρέας ("kréas") - "мах") нь уртаашаа хэвлийн дээд хэсэгт хөндлөн байрлалтай эртхэн юм. НБ нь нэг талаасаа гэдсэнд хүнсний нэгжүүдийг задлах хоол боловсруулалтын энземүүдийг 12 хуруу гэдсэнд ялгаруулдаг. Нөгөөтэйгүүр олон төрлийн гормонуудыг (юун түрүүнд цусан дахь сахарын түвшинг зохицуулдаг гормон - инсулин) үүсгэн шууд цусанд оруулдаг. Иймд НБ-г бид гадаад болон дотоод шүүрлийн үйл ажиллагааг явуулдаг холимог бүтэцтэй эрхтэн хэмээн үздэг байна.
НБ-н эсүүд үрэвссэн тохиолдолд (жишээлбэл их хэмжээний архи хэрэглэсэн үед) хоол боловсруулалтын энземүүд чөлөөлөгдөн нэг хэсэг нь өөрийгөө боловсруулах (НБ-н энзем НБ-г задлах) боломжтой. НБ-н хоол боловсруулалтын энземүүдийн үйлдвэрлэл буурсан тохиолдолд (НБ-н гадаад шүүрлийн дутагдал - exocrine pancreatic insufficiency, жишээлбэл НБ-н үрэвслийн улмаас) гэдсэнд буй хүнсний нэгжүүд биед шингэх чадамжаа алдаж болдог. Харин гормон ялгаруулдаг эсүүд аутоиммун механизмаар сонгомлоор гэмтэж инсулины туйлын дутагдалд хүрч болох ба энэхүү өвчинг нь бид чихрийн шижин хэвшинж-1 хэмээн нэрлэдэг болно.
Товч
- Үйл ажиллагаа: Хоол боловсруулалтын шүүрэл болон гормонуудыг үйлдвэрлэх
- Байрлал:
- Хоёрдогч ретроперитониумд,
- Хөндлөн,
- L1/2-н харалдаа байрлана
- Хэлбэр: зууван
- Урт: 12-15 см урттай
- Жин: ойролцоогоор 70 гр
Бүтэц
- гурван хэсгээс бүрддэг:
- Толгой (caput pancreatis)
- Их бие(corpus pancreatis)
- Сүүл (Cauda pancreatis)
НБ-н паренхим
Байрлал | Онцлог бүтэц | |
|---|---|---|
Толгой (Caput pancreatis) |
|
|
Их бие (Corpus pancreatis) |
|
|
Сүүл (Cauda pancreatis) |
|
|
Нойр булчирхайн цорго (Ductus pancreaticus): НБ-н дотуур түүний гадаад шүүрлийг дамжуулах ойролцоогоор 2 мм өргөнтэй нарийн цорго байдаг. Энэ нь цааш цөсний цорготой нийлж Papilla duodeni major-оор 12 хуруу гэдсэнд гадагшилдаг.
- Явц: НБ-н бүх хэсгийн дундуур хөндлөн явна.
- Ampulla hepatopancreatica
- Ductus choledochusболон Ductus pancreaticus нийлсний дараа 12 хуруу гэдсэнд нээгдэхээс бага зэрэг нааш байрлах цоргоны өргөслийг нэрлэнэ
- M. sphincter ampullae hepatopancreaticae (M. sphincter Oddi) нь үүнийг тойрч байршина.
- Нээгдэлт: Ductus choledochus-ын хамт 12 хуруу гэдэсний уруудах хэсэгт (= Pars descendens) Papilla duodeni major(= Papilla vateri)-д нээгддэг.
- Вариантууд
- Ductus choledochus болон Ductus pancreaticus салангид нээгдэлттэй байх
- НБ-н нэмэлт цорго: Ductus pancreaticus accessorius(= Ductus Santorini): Pars descendens duodeni хэсэгт Papilla vateri-с краниал байрлах Papilla duodeni minor-т нээгдддэг.
Зураг 1. Цөсний цоргыг нойр булчирхайн цорготой харьцуулахад 2. Percutaneous transhepatic cholangiogram
demonstrating the bile duct system - Элгэн дэх цөсний сувгийг хатган тодосгогчоор гэрэлтүүлэн харж байна 3. Хэвлийн эхо шинжилгээнд хэрхэн дүрслэгдснийг 4. Endoscopic cholangiopancreatography () шинжилгээнд дүрслэгдэх байдал 5. 6. CT 7. CT Цочмог панкреатитын үед
Байршилзүй (topographic anatomy)
- Байрлал
- Хоёрдогч ретроперитониал
- Bursa omentalis-н суурин дээр
- 12 хуруу гэдэсний нум болон дэлүүний үүд (Hilum splenicum) хоёрын хооронд
- Байршилзүйн проекц: L 1/2-н харалдаа
- Байршилзүйн бусад хэсгүүдтэй холбогдох харьцаа
- Вентрал /өмнөд/хэвлийн тал/: Bursa omentalis
- Дорсал /нуруу тал/
- Нуруу талын их биеийн хана
- Нурууны нугалам
- Аорт
- НБ-н толгой хэсгээр явдаг, portae-тэй нэгддэг хэсгүүд:
- splenicaV. mesenterica inferior-д цутгах хэсэг
- mesenterica superior
- Краниал
- Баруун тал руугаа: hepatica communis
- Зүүн тал руугаа: splenica
- Каудал: 12 хуруу гэдэсний Pars horizontalis
- Латерал
- Зүүн: Дэлүү
- Баруун: 12 хуруу гэдэс
Нойр булчирхайн гадаргуу болон ирмэг: 3 гадаргуу, 3 ирмэгтэй.
- Гадаргуу:
- Урд гадаргуу хүнхэр бүтэцтэй ходоодонд тулж байрлана.
- Хойд гадаргуу хэвлийн хөндийн ар хананд наалдан тогтдог.
- Доод гадаргуу нь баруун талдаа flexura duodenojejunalis, зүүн талдаа flexura coli sinistra-д тулж байрлана
- Энэхүү 3 гадаргууг margo superior, inferior, anterior хязгаарлана.
Судас, мэдрэлжүүлэлт:
НБ нь Truncus coeliacus (A. hepatica communis ба A.splenica) болон A. mesenterica superior-ын салаануудаар тэжээгддэг. Нойр булчирхайн хураагуур судсууд (венийн олон жижиг салаанууд) нь V. splenica-р дамжин үүдэн венд цутгадаг. Энэхүү эрхтэн нь симпатик болон парасимпатик мэдрэлжүүлэлттэй.
Цусны эргэлт | |
|---|---|
Артери | Толгой
|
Их бие болон сүүл хэсэг
Дээрх бүгд ← A. splenica ← Truncus coeliacus | |
Вен |
|
Мэдрэлжүүлэлт | |
Симпатик |
|
Парасимпатик |
|
Лимфийн урсгал | |
Лимфийн үечлэлүүд |
|
Зураг 1. Артери А. вентрал В. дорсал 2. Артери дорсал хэсгээс 3. Вен 4. Тунгалгийн зангилаа
Микроскопийн анатоми
Үйл ажиллагаа
Үүсэл хөгжил
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Чихрийн шижин - Диабет (Diabet mellitus)
Чихрийн шижин нь инсулиний шүүрэл багасах болон инсулин дааврын үйлдэл алдагдсанаас цусны глюкозын хэмжээ ихэсдэг бодисын солилцооны эмгэг юм.
Шар усны уут
Шар усаар дүүрсэн уут (Bursa synovialis); даралтыг жигд хуваарилах, үрэлтийг бууруулах үүрэгтэй. Товчоор бурса ч гэж нэрлэдэг.
Ретроград
Буцах буюу буцан эргэх чиглэл (цаг хугацаа болон байршлын хувьд эргэн эхэлсэн байрандаа очих); эсрэг утга нь антеград/ортоград.
ERCP
Endoscopic retrograde cholangiopancreatography - Уян дурангаар цөсний замд тодосгогч бодис хийж зураг авах арга.
CT
Computed tomography – Компьютер томографи
Цочмог панкреатит (Acute Pancreatitis)
Нойр булчирхайн цочмог үрэвсэл нь ихэвчлэн цөсний хүүдийн чулуу болон архины шалтгаанаар үүсгэгддэг, хэвлийн өвдөлт ба сийвэн дэх нойр булчирхайн ферментүүдийн ихсэлтээр илэрдэг үрэвсэлт өвчин юм.
Ходоод (Gaster)
Ходоод (Gaster) нь хоол боловсруулах замын хамгийн өргөн хэсэг ба улаан хоолойгоор дамжин ирсэн хоолонд анхан шатны боловсруулалт хийн, цааш шилжих хүртэл хадгална. Ингэхдээ ходоодны булчирхайнаас ялгарсан хүчлийн тусламжтай бүхэл хатуу зүйл нь шингэрэн зутан холимог болдог. Ходоод нь pars anterior, pars posterior гэсэн хоёр ханатай ба амсар (Pars cardiaca), ёроол (Fundus gastricus), их бие …
Англи хэлэнд НБ-н хүзүү (column pancreatis) гэж толгой болон их биеийг хооронд нь зааглах, үүдэн венээс антериор буюу биеийн өмнөд хэсэгт байрласан 2 см орчим өргөнтэй НБ-н хэсгийг тусад нь нэг хэсэг хэмээн тэмдэглэсэн байдаг. Үүний шалтгаан нь энэ хэсэгт үүссэн хавдар нь ар хэсгийнхээ судсуудтай нягт холбоотой байдгаас эрт нэвчилт юм уу, метастаз өгч улмаар мэс ажилбар хийх боломжгүй болно гэдгийг тодотгох гэсэн клиник ач холбогдол байдаг юм.
Нойр булчирхайн толгойн толгойн ар талын баруун хэсэг нь баруун доош чиглэлтэй сунаж processus uncinatus гэх дэгээ хэлбэрт сэртэнг үүсгэнэ.
Толгой хүзүү хоёрын хооронд ард талд нь дотогш хонхойсон сэтэрхий байх бөгөөд түүнийг incisura pancreatis гэж нэрлэнэ. Энэ хэсэгт a.mesenterica superior, v. mesenterica байрлана.
НБ болон цөсний шүүрлийг гадагшлахыг зохицуулдаг гөлгөр булчингаас бүрдэнэ
Нойр булчирхайн толгойн хэсгээс ирэх шүүрэл нь ductus pancreaticus accessorius гэдэг цоргоор тусдаа хураагдан papilla duondeni minor-т нээгдэнэ.