Дэд гарчиг
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм. Үрэвслийн голомт хэсэг газрын байршилтай байх ч эрхтэн тогтолцооны түвшинд шинж тэмдэг илэрч болдог.
Үрэвслийг үргэлжилж буй хугацаанаас нь хамааруулан цочмог болон архаг гэж ангилна. Хэсэг газрын цочмог үрэвслийн хариу урвал нь эдийн гэмтлийг үүсгэж буй хүчин зүйлийг арилгаснаар намжих хандлагатай бөгөөд хэдэн минут, цагаар үргэлжилдэг. Энэ үед төрөлхийн дархлаа тогтолцоо голлон оролцдог. Аливаа үрэвслийн үед илрэх сонгодог таван шинж бол улайлт, хавдар, өвдөлт, халалт, үйл ажиллагааны алдагдал юм. Цочмог үрэвслийн үед цусны урсгал (гемодинамик) өөрчлөгдөж, цусны судасны нэвчимхий чанар нэмэгддэг. Үүний үр дүнд лейкоцитууд болон эндотель эсүүд, завсрын эдүүдийн хооронд идэвхтэй харилцан үйлчлэл өрнөж, лейкоцитууд гэмтлийн голомт руу шилжиж очих боломж бүрдэнэ. Энэ процесс нь үрэвсэл үүсгэж буй хүчин зүйлийг саармагжуулах ба устгах зорилготой.
Үрэвслийн голомт руу дархлааны эсүүдийг татахын тулд интерлейкин, хемокин зэрэг үрэвслийн медиаторууд ойролцоох эдүүдээс ялгарна. Лейкоцитууд үрэвслийг өдөөж буй хүчин зүйлийг зайлуулсны дараа эд нь нөхөн төлжих буюу сорвижих замаар бүтцийн болон үйл ажиллагааны бүрэн бүтэн байдлаа сэргээнэ. Хэрэв өдөөгч хүчин зүйл арилж чадахгүй, эсвэл удаан хугацаанд үргэлжилбэл энэ нь архаг үрэвсэлд шилжихүндэс болно. Архаг үрэвслийн үед үрэвслийн голомт цочмог хэлбэрийн үед үүссэн бүтэцтэй төстэй ч, үйл явц нь удаан үргэлжилдэг. Энэ нь нэг сараас хэдэн жилийн турш үргэлжилж болдог бөгөөд голлон өвөрмөц дархлааны хариу урвал оролцдог.
- Тодорхойлолт: үрэвслийн хариу урвалыг өдөөх гадаад хүчин зүйлс ж.нь., гэмтэл, үхжил, халдвар, гадны биет
- Онцлог шинж
- Хурц үрэвслийн үед доорх үйл явц өрнөдөг:
- Үрэвсэл өдөөсөн хүчин зүйл/эмгэг төрүүлэгчийг зайлуулах
- Гэмтэлийн үед үүссэн үхэжсэн эсүүдийг зайлуулах
- Эдийн нөхөн төлжөлтийг өдөөх
- Богино хугацаанд эхэлнэ .
- Түргэн буюу богино хугацаанд үргэлжилдэг;
- Төрөлхийн дархлаа тогтолцоогоор эхэлнэ .
- Үрэвслийн медиаторууд үрэвслийн сонгодог таван шинжийг үүсгэдэг
- Үрэвслийн хариу урвал доорх нөхцөл үүссэн үед эзэн бие буюу өөртөө аюул учруулж болно:
- Хэт хүчтэй хариу урвал
- Удаан хугацаанд үргэлжлэх
- Хэт хүчтэй эмгэг хариу урвал
Бүрэлдэхүүн хэсгүүд
- Дархлаа тогтолцооны эсүүд
- Нейтрофиль, эозинофил, базофиль
- Шигүү мөхлөгт эс
- Макрофаг
- Үрэвсэл өдөөгдсөнөөс хойш 2-3 өдрийн дараа ихэснэ
- Хурц үрэвслийн хожуу шатанд давамгайлна (цитокины шүүрлийн үр дүнд макрофагууд ялгаран хөгждөг)
- Toll-like рецепторууд
- Инфламмасома нь эсийн цитозолд бүрэлддэг олон төрлийн олигомер уургаас тогтсон бүтэц бөгөөд төрөлхийн дархлааны хариу урвалыг өдөөх замаар үрэвслийн хариу урвалыг нөхцөлдүүлж, пироптоз хэмээх үрэвсэл дагуулсан программчлагдсан эсийн үхлийг үүсгэдэг.
- Бичил биетний бүрдэл хэсгүүд, кристалууд ба үхсэн эсийн хэсгүүдийг таних
- Идэвхжил → хуваагдах, бие гүйцэх, үрэвсэл өдөөгч цитокинууд болох IL-1β, IL-18 ялгарах → үрэвсэл ба пироптоз
- Уургууд
- Хавсаргын тогтолцоо
- Эсрэг бие
- Хагеманы хүчин зүйл
- Бодисын солилцооны үр дүнд үүссэн арахидоны хүчил зам Арахидоны хүчил нь -1, COX-2 ферментийн үйлчлэлээр эхлээд простагландин G2 (PGG2), дараа нь простагландин H2 (PGH2) болж хувирна. PGH2 нь дараах медиаторуудыг үүсгэх эх үүсвэр болдог:
- PGI₂ (Простациклин): Судас өргөсгөх, тромбоцитийн бөөгнөрлийг дарангуйлна.
- TXA₂ (Тромбоксан A₂): Судас агшаах, тромбоцитийн бөөгнөрлийг дэмжинэ.
- PGE₂ ба PGD₂: Судас өргөсгөх, судасны нэвчимхий чанарыг ихэсгэх, халууралт болон өвдөлтийн үед оролцоно.
- 2. Липооксигеназа зам Арахидоны хүчил нь LOX ферментийн үйлчлэлээр задарч гидропероксиэйкозатетраеноик хүчил (HPETE) үүсгэнэ.
- Тромбоцитод: HPETE нь 12-LOX (12-lipoxygenase)-ийн нөлөөгөөр задарч Lipoxin A4 (LXA₄), Lipoxin B4 (LXB₄)-г үүсгэнэ. → Эдгээр нь нейтрофилийн наалдалт, хемотаксисийг дарангуйлж, үрэвслийг намдаах нөлөө үзүүлдэг.
Үрэвслийн хариу урвал
Үрэвслийн сонгодог шинжүүд
Лейкоцит эсүүд захын байрлалд шилжих, хемотаксис
Сийвэнгийн хавсаргын тогтолцоо ба фагоцитоз
Хэсэг газрын архаг үрэвсэл
Мөхлөгт үрэвсэл
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Төрөлхийн дархлаа тогтолцоо
Эмгэг төрүүлэгч бичил биетний эсрэг тэмцэж тэдний халдвараас бие махбодыг хамгаалж буй дархлаа тогтолцоо, тэдгээрт ашиглаж буй химийн бодис, хариу урвал, хариу урвалд оролцож буй эдүүдийг хамгаалалтын гурван шугаманд хувааж үздэг.
Ерөнхий хавдар судлал (General oncology)
Хавдар судлал (онкологи) нь хавдрын үүсэл, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг судалдаг анагаах ухааны салбар юм.
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
Өвөрмөц дархлаа (Adaptive immune system)
Бие махбодид нэвтэрсэн эмгэг төрүүлэгчид тохирсон өвөрмөц хариу урвал явуулж эмгэг төрүүлэгчийг бие махбодиос зайлуулах, халдвар авсан эсүүдийн апоптозыг өдөөх үйлийг хариуцдаг.
Үхэл (Death)
Үхэл бол амьдралын төгсгөл. Гэвч үхэлд хүргэсэн шалтгаан, үйл явц үргэлж тодорхой байдаггүй. Анагаах ухаанд тархины (багана тархи, тархины бусад хэсгийн бүтэц, үйл ажиллагаа эргэшгүйгээр зогсох), зүрх-уушгины (амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа эргэшгүйгээр бүрэн зогсох) үхлийг ялган оношлох шаардлага гардаг. Үхлийг зарлах нь хүний их эмчийн үүрэг байдаг тул эмч хүн эмнэлзүйн үхэл, биологийн үхлийн …
COX
Cyclooxygenase – Циклооксигеназа
Үрэвслийг өдөөгч хүчин зүйл үйлчилснээс хойш хэдэн секундээс хэдэн минутын дотор эхэлнэ.
анхаар., дархлааны шалтгаантай буюу дархлааны эмгэгээс болоогүй бол хэдэн минутаас хэдэн өдөр үргэлжилнэ
үүнд., хурц үрэвслийн хариу урвалд өвөрмөц дархлааны хариу урвал оролцохгүй бөгөөд архаг үрэвслийн үед оролцдог
ж.нь., септикийн шок
ж.нь., сүрьеэгийн халдвар
ж.нь., тархмал хатуурал, ревматоид артрит
Пироптозын явцад:
- Үрэвсэл өдөөгч цитокинууд (жишээлбэл IL-1β, IL-18),
- Нүх үүсгэгч уургууд (жишээлбэл, caspase-1-ийн үйлчлэлээр идэвхжиж, эсийн мембраныг цоолдог gasdermin D)
нийлэгжиж, боловсорч, идэвхтэй хэлбэрт шилжин, ялгардаг. Эдгээр уургуудын хамтрал нь цитокинуудыг гадагшлуулах нөхцөлийг бүрдүүлж, хүчтэй үрэвслийн урвалыг өдөөдөг.
Gasdermin зэрэг мембраныг цоологч уургуудыг нийтэд нь "нүх үүсгэгч уураг" гэж нэрлэдэг.
ж.нь., шээсний хүчлийн кристалууд
proinflammatory cytokines
урьдал хүчин зүйл
XII хүчин зүйл
Арахидоны хүчил ба түүний метаболизм 20-н нүүрстөрөгч агуулсан поликарбон ханаагүй өөхний хүчил болох арахидоны хүчил нь хоол хүнсээр орж ирдэг линолийн хүчлээс анхдагчаар үүсдэг. Энэ нь эсийн мембраны фосфолипидийн бүрэлдэхүүнд эстержсэн хэлбэрээр хадгалагддаг. C5a, химийн өдөөгч хүчин зүйлс, механик гэмтлийн үед эсийн фосфолипаза ферментүүд (Фосфолипаза A2, зарим тохиолдолд фосфолипаза C) идэвхжиж, мембраны фосфолипидээс арахидоны хүчил чөлөөлөгдөнө. Чөлөөлөгдсөн арахидоны хүчил нь үрэвслийн медиаторуудын нийлэгжилд оролцдог бөгөөд дараах хоёр үндсэн замаар задардаг:
- 1. Циклооксигеназа [simple_tooltip content='Cyclooxygenase, COX
Lipoxygenase, LOX
Лейкоцитод: HPETE нь лейкотриенүүд болох LTC₄, LTD₄, LTE₄-д хувирна. → Эдгээр нь судасны нэвчимхий чанарыг ихэсгэж, бронхын гөлгөр булчинг удаан хугацаанд хүчтэй агшаадаг.