Дэд гарчиг
Цочмог панкреатит (Acute Pancreatitis)
Нойр булчирхайн цочмог үрэвсэл нь ихэвчлэн цөсний хүүдийн чулуу болон архины шалтгаанаар үүсгэгддэг, хэвлийн өвдөлт ба сийвэн дэх нойр булчирхайн ферментүүдийн ихсэлтээр илэрдэг үрэвсэлт өвчин юм. Нойр булчирхайн шүүрэлд агуулагдах хоол боловсруулах протеолитик ферментүүд нь нойр булчирхайн гэмтлийн гол шалтгаан болдог.
Нойр булчирхайн үрэвслийг аль болох хурдан таньж, оновчтой эмчилгээнд эрт оруулах нь өвчний явц, тавиланд нөлөөлдөг. Эмнэлзүйд хэвлийгээр өвдөх, дотор муухайрах, бөөлжих зэрэг мэс заслын хурц өвчний шинжээр илрэх ба НБЦҮ-ийг илтгэх биохимийн өөрчлөлт (амилаза ба липаза >3 ), үрэвслийн үзүүлэлтүүд (>16.000x103 , нэмэгдэх) илэрнэ. Энэ үед хэвлийн хэт авиан шинжилгээг хийж болох ба оношийг батлах үндсэн арга нь хэвлийн тодосгогчтой -ийн шинжилгээ байна.
Шингэн сэлбэх, өвдөлт намдаах болон бусад шинж тэмдгийн эмчилгээг хийж, өвчтөний гемодинамикийг тогтмол хянана. Өвдөлт, үрэвслийн үзүүлэлтүүд буурч эхэлвэл амаар хооллолтыг эхлүүлнэ. Цөсний хүүдийн чулууны шалтгаант үрэвслийн үед цөс нойр булчирхайн сувгийг сэтгүүрдэх (ЦНСС, ) эсвэл холецистэктоми хийх зэрэг шалтгааны эсрэг дурангийн болон мэс заслын эмчилгээ хийнэ.
Нойр булчирхайн цочмог үрэвслийн үед нойр булчирхайн үхжил, псевдоцист, буглаа зэрэг хэсэг газрын хүндрэл үүснэ. Үжил, амьсгалын цочмог дистресс хам шинж, эрхтэн тогтолцооны дутагдал, шок зэрэг системийн хүндрэл үүсэх нь нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.
Хүн амын дунд таргалалт, цөсний хүүдийн чулуу нэмэгдэж буйтай холбоотойгоор өвчлөл тасралтгүй нэмэгдэж байна.
- Дэлхий дахинд жил бүр 50-80/100,000 орчим тохиолдол
- АНУ-д 40-50
- Финландад 73.4
- Монгол
- 1997 онд нойр булчирхайн өвчлөлийг улсын статистикийн бүртгэлд 5 жилд өвчлөл 1.5 дахин өссөн
- НБЦҮ-ийн тархвар зүйгээр судалгааны ажил хийгдээгүй, шинжлэх ухааны үндэслэлтэй суурь тоон үзүүлэлт одоог хүртэл байхгүй байна.
- Нас баралт дунджаар 5%
- K85Цочмог панкреатитAcute pancreatitis
Шалтгаан
Ангилал
Эмгэг жам
Эмнэлзүй
Оношилгоо
Ялган оношилгоо
Өвчний хүндийн зэргийн үнэлгээ
Эмчилгээ
Хяналт
Хүндрэл
Тавилан
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Хэвлийн цочмог өвдөлт (Acute abdomen)
Хэвлийн цочмог өвдөлт гэдэг нь хэдэн цагаас хэдэн өдөр хүртэл үргэлжлэх хэвлий орчмын хүчтэй өвдөлтийг хэлнэ. Хэвлийн өвдөлтийн суурь шалтгаан нь хэвлийн хөндий, цээж эсвэл эрхтэн тогтолцооны гаралтай байж болох ба зарим тохиолдолд яаралтай мэс заслын эмчилгээ хийх шаардлагатай болдог.
Нойр булчирхай (Pancreas)
Нойр булчирхай (НБ) (Eng.: Рancreas, хуучин грек: pánkreas, πᾶν ("pán") - "бүгд", κρέας ("kréas") - "мах") нь уртаашаа хэвлийн дээд хэсэгт хөндлөн байрлалтай эрхтэн юм.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
ULN
Upper limit of normal – Хэвийн хэмжээний дээд хязгаар
WBC
White blood cells – Цагаан эс
CRP
C-reactive protein – С-урвалж уураг
КТ
Компьютер томографи – Computed tomography
ERCP
Endoscopic retrograde cholangiopancreatography - Уян дурангаар цөсний замд тодосгогч бодис хийж зураг авах арга.
Шок (Shock)
Шок нь амь насанд аюултай цусны эргэлтийн хүнд хэлбэрийн дутагдал бөгөөд эд, эсийн гипокси, микроциркуляцийн (хэсэг газрын бичил эргэлт) алдагдалд хүргэдэг.
Үхэл (Death)
Үхэл бол амьдралын төгсгөл. Гэвч үхэлд хүргэсэн шалтгаан, үйл явц үргэлж тодорхой байдаггүй. Анагаах ухаанд тархины (багана тархи, тархины бусад хэсгийн бүтэц, үйл ажиллагаа эргэшгүйгээр зогсох), зүрх-уушгины (амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа эргэшгүйгээр бүрэн зогсох) үхлийг ялган оношлох шаардлага гардаг. Үхлийг зарлах нь хүний их эмчийн үүрэг байдаг тул эмч хүн эмнэлзүйн үхэл, биологийн үхлийн …
Хавант хэлбэрийн үед 3%, үхжилт хэлбэрийн үед 17%