Дэд гарчиг
Хэвлийн цочмог өвдөлт (Acute abdomen)
Хэвлийн цочмог өвдөлт гэдэг нь хэдэн цагаас хэдэн өдөр хүртэл үргэлжлэх хэвлий орчмын хүчтэй өвдөлтийг хэлнэ. Хэвлийн өвдөлтийн суурь шалтгаан нь хэвлийн хөндий, цээж эсвэл эрхтэн тогтолцооны гаралтай байж болох ба зарим тохиолдолд эмчилгээ хийх шаардлагатай болдог. Хэвлийн цочмог өвдөлтийн үед авах эхний арга хэмжээ бол амин үзүүлэлтүүдийг үзэж, түргэн шуурхай бодит үзлэг хийж, зохих тохирсон оношилгоо шинжилгээнүүдийг (ж.нь, хэвлийн хөндийн хэт авиа, рентген) цаг алдалгүй хийх замаар амь насанд аюултай шалтгаануудыг нэн даруй үнэлэх явдал юм.
Яаралтай авах арга хэмжээ нь өвчтөний хурц байдал, хэвлийн хөндийн зарим цочмог эмгэгийн өндөр эрсдэлтэй хүн ам зүйн байдал зэргээс хамаарна. Хүнд өвчтэй өвчтөнүүдийг тогтворжуулж байгаад зэрэгцүүлэн үнэлэх шаардлагатай.
Эхэн үеийн менежмент
- ABCDE үнэлгээ
- Гемодинамикийг тогтворжуулах
- Захын судсанд хүрц (уян зүү) тавих
- Судсаар шингэн сэлбэх
- Хэвлийн өвдөлттэй тогтворгүй өвчтөнд цус алдалтын шок сэжиглэгдсэн тохиолдолд ижил бүлгийн цусыг нэн даруй захиалах.
- Амьсгалын тогтолцоог дэмжих: шаардлагатай тохиолдолд хүчилтөрөгч эмчилгээ хийх
- Амаар хооллохыг хязгаарлах ()
- Дэлгэрэнгүй асуумж авч, бодит үзлэг хийх
- Шаардлагатай оношилгоо, шинжилгээ хийх
- Шаардлагатай тохиолдолд яаралтай нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө авах
- Хэвлийн аортын цүлхэнгийн урагдлын үед судасны мэс засал
- Гемодинамикийн хувьд тогтворгүй хэвлийн өвдөлтийн үед ерөнхий мэс засал
- Төмсөгний мушгирал бол урологийн
- Умайн гаднах бол эх барих эмэгтэйчүүдийн г.м
- Дэмжих эмчилгээ хийх
- Парентерал өвдөлт намдаах
- Хэвлийн доторх халдварын үед эмпирик антибиотикууд
- Бөөлжилтийн эсрэг эм
- Хамар ходоодны гуурс байрлуулах
- Давсганд катетер тавих (ж/нь, Фолей катетер)
- Үндсэн суурь шалтгааныг тодорхойлж, эмчлэх
Хэвлийн өвдөлтийн ноцтой шинжүүд
Дараах ноцтой бүхий шинжүүд нь хэвлийн өвдөлттэй өвчтөнүүдийн амь насанд аюул учруулах эсвэл буруу оношлогдох зэрэг үр дагаварт хүргэж болзошгүй юм.
- Эрсдэлт хүчин зүйлүүд
- Нас > 50
- Дархлаа дутмагшил
- Өмнө нь хэвлийн хөндийн мэс засал хийлгэж байсан өгүүлэмжтэй
- Титэм судасны эмгэг эсвэл тосгуурын фибрилляцийн өгүүлэмжтэй
- Тогтворгүй амин үзүүлэлтүүд: гипотензи, тахикарди
- Өвдөлтийн шинж чанар
- Гэнэт хүчтэй өвдөлт илрэх
- Өдөлтөөс болж нойргүй болох
- Хэвлийн хөндийн шинж тэмдгүүдтэй хамааралгүй өвдөлт
- Дагалдах шинж тэмдгүүд
- Цөсөөр бөөлжих
- Цустай бөөлжих, цустай баах
- Шарлах
- Бодит үзлэгт илрэх шинжүүд
- Хэвлийн гялтангийн шинжүүд
- Хэвлийн булчингийн чангарал
- Блюмбергийн шинж
- Гэдэсний чимээ алга болох эсвэл хэнгэргэн чимээ сонсогдох
- Хэвлийгээр дүүрч томрох
- Хэвлий эсвэл цавины хэсэгт зөөлөн овойсон зүйл тодорхойлогдох
Түргэн хугацаанд амь насанд халтай өвчнүүд
- Хэвлийн аортын цүлхэн урагдах
- Гол судасны хуулрал
- Зүрхний шигдээс
- Гэдэсний цооролт
- Гэдэсний механик түгжрэл (бөглөрлийн ба боомилсон түгжрэл орно)
- Чацархайн цочмог ишеми
- Нойр булчирхайн цочмог үрэвсэл
- Цочмог холангит
- Умайн гадуурх жирэмслэлт хагарах
Өвчтөнийг яаралтай үнэлсний дараа авах арга хэмжээ
- Гемодинамикийн хувьд тогтворгүй өвчтөнүүд: Яаралтай хагалгаанд орох эсвэл эрчимт эмчилгээний тасагт хэвтэх шаардлагатай өвчтөнүүдийг шууд хагалгааны өрөөнд шилжүүлэх.
- Мэс заслын эмгэг, дотор муухайрах, бөөлжих эсвэл өвдөлт намжихгүй байвал: хэвтүүлэн эмчлэх
- Шинжилгээний үр дүн нь тодорхойгүй эсвэл сөрөг гарсан, тогтвортой өвчтөнүүд:
- Хэвлийн үзлэгийг давтан хийж яаралтай тусламжийн тасагт ажиглах
- ЭСВЭЛ дараах шалгууруудыг хангасан тохиолдолд заавар зөвлөгөө өгч эмнэлгээс гаргах:
- Өвдөлт, дотор муухайрах шинжүүд арилах
- Амаар хооллох чадвартай болох
- Биеийн ерөнхий байдал, бодит үзлэгийг нягтална
- Эмчийн заавар, зөвөлгөөг дагаж мөрдөх чадвартай байх
- R10.0Хэвлийн цочмог үрэвсэлAcute abdomen
- R10.1Хэвлийн дээд хэсгийн өвдөлтPain localized to upper abdomen
- R10.2Аарцаг ба хярзан орчмын өвдөлтPelvic and perineal pain
- R10.3Хэвлийн доод хэсгийн бусад байршлын өвдөлтPain localized to other parts of lower abdomen
- R10.4Хэвлийн бусад ба тодорхойгүй өвдөлтOther and unspecified abdominal pain
Оношилгоо
Зүрх судасны гаралтай шалтгаанууд
Ходоод гэдэсний гаралтай шалтгаанууд
Цөс ба нойр булчирхайн гаралтай шалтгаанууд
Шээс бэлгийн замын гаралтай шалтгаанууд
Хэвлийн доторх халдварын эмпирик антибиотик эмчилгээ
Ялган оношилгоо
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Яаралтай мэс засал
Шууд буюу хэдэн минутын дотор эхлэх шаардлагатай хагалгаа (emergency surgery); дэлгэрэнгүй шинжилгээ шаардахгүйгээр эхэлдэг. Хагалгааг хийгдэх хугацаагаар нь яаралтай, хойшлуулашгүй, эрт сонгомол, сонгомол гэж 4 ангилдаг.
Рентген (X-ray)
Plain film x-ray – Рентген зураг нь эмнэл зүйн практикт хамгийн өргөн хэрэглэгддэг дүрс оношилгооны арга юм. Анх эрдэмтэн Вильгельм Конрад Рентген олж нээсэн бөгөөд 1895 оны 11-р сарын 8-нд эхнэрийнхээ гарын зургийг авснаар дүрс оношилгоонд хэрэглэж эхэлжээ. Рентген туяа нь хэт ягаан туяа, гамма цацрагийн хоорондох долгионы уртаар ангилагддаг цахилгаан соронзон долгион бөгөөд эмнэлгийн оношилгоонд тогтмол хэрэглэгдэж байна.
Шок (Shock)
Шок нь амь насанд аюултай цусны эргэлтийн хүнд хэлбэрийн дутагдал бөгөөд эд, эсийн гипокси, микроциркуляцийн (хэсэг газрын бичил эргэлт) алдагдалд хүргэдэг.
NPO
Nil per os – Амаар юу ч хэрэглэхгүй
Жирэмслэлт
Үр тогтсон өндгөн эс эхийн хэвлийд хүүхэд болон боловсорч бойжих дунджаар 267 хоног үргэлжлэх хугацааг жирэмслэлт хэмээн тодорхойлдог.
Антибиотикууд (Antibiotics)
Антибиотикийг бактерийн болон зарим паразит халдварын эсрэг хэрэглэдэг эмийн бэлдмэл. Антибиотик нь бактерицид эсвэл бактериостатик нөлөө үзүүлдэг.
Ходоод (Gaster)
Ходоод (Gaster) нь хоол боловсруулах замын хамгийн өргөн хэсэг ба улаан хоолойгоор дамжин ирсэн хоолонд анхан шатны боловсруулалт хийн, цааш шилжих хүртэл хадгална. Ингэхдээ ходоодны булчирхайнаас ялгарсан хүчлийн тусламжтай бүхэл хатуу зүйл нь шингэрэн зутан холимог болдог. Ходоод нь pars anterior, pars posterior гэсэн хоёр ханатай ба амсар (Pars cardiaca), ёроол (Fundus gastricus), их бие …
Давсаг (Bladder)
Давсаг (Bladder) нь хос биш, хөндийт булчинлаг эрхтэн бөгөөд ялгаруулах эрхтэн тогтолцооны шээс гадагшлуулах замд ордог.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Тосгуурын фибрилляци (Atrial fibrillation)
Тодорхойлолт Тосгуурын фибрилляци Тосгуурт сэрэл эмх замбараагүй үүссэний улмаас тосгуурын жигд бус дутуу агшилтууд үүсдэг суправентрикуляр тахи-аритм. Өөр нэршил “Тосгуурын жирвэгэнэх хэм алдалт”, “Тосгуурын жирвэгнээ”, “Тосгуурын мерцани”
Зүрхний шигдээс (Myocardial infarction)
Зүрхний булчингийн нэг хэсэгт цусан хангамж бүхэлдээ тасалдсан эсвэл буурсны улмаас миокардийн эд гэмтэж, некроз үүсэхийг "миокардийн инфаркт" буюу зүрхний шигдээс (ЗШ) хэмээн нэрлэдэг. Зүрхний титэм судасны өвчин нь зүрхний шигдээс үүсэх гол шалтгаан болдог.
Хоол боловсруулах замын цооролт (Gastrointestinal perforation)
Хоол боловсруулах замын цооролт гэдэг нь гэдэсний хананы бүрэн бүтэн байдал алдагдаж улмаар перитонит үүсэхийг хэлдэг. Арван хоёр хуруу гэдэсний шархлаа цоорох нь цооролтын улмаас үүсэх перитонитийн хамгийн түгээмэл шалтгаан болдог.
Цочмог панкреатит (Acute Pancreatitis)
Нойр булчирхайн цочмог үрэвсэл нь ихэвчлэн цөсний хүүдийн чулуу болон архины шалтгаанаар үүсгэгддэг, хэвлийн өвдөлт ба сийвэн дэх нойр булчирхайн ферментүүдийн ихсэлтээр илэрдэг үрэвсэлт өвчин юм.
Цочмог холангит (Acute cholangitis)
Цочмог холангит гэдэг нь ихэвчлэн цөсний замын бөглөрөл, зогсонгшилын (жишээлбэл, холедохолитиаз, цөсний замын нарийсал) улмаас үүсдэг цөсний замын нянгийн халдвар юм.
Умайн гадуурх жирэмслэлт (Ectopic pregnancy)
Умайн гадуурх жирэмслэлт (УГЖ) нь физиологийн бус байршилд үр тогтсон эс бэхлэгдсэн жирэмслэлт юм. Умайн гадуурх жирэмслэлт нийт тохиолдлын ойролцоогоор 95%-д умайн гуурст үүсдэг... (Ectopic (Грек: ektos - гадна; topos - байршил, Eng.: ectopic) - физиологийн бус байршилд тодорхойлогдох гэсэн утгатай.)
Үхэл (Death)
Үхэл бол амьдралын төгсгөл. Гэвч үхэлд хүргэсэн шалтгаан, үйл явц үргэлж тодорхой байдаггүй. Анагаах ухаанд тархины (багана тархи, тархины бусад хэсгийн бүтэц, үйл ажиллагаа эргэшгүйгээр зогсох), зүрх-уушгины (амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа эргэшгүйгээр бүрэн зогсох) үхлийг ялган оношлох шаардлага гардаг. Үхлийг зарлах нь хүний их эмчийн үүрэг байдаг тул эмч хүн эмнэлзүйн үхэл, биологийн үхлийн …
Зүрх зогсох, зүрх-уушгины сэхээн амьдруулалт (Cardiac arrest and cardiopulmonary resuscitation)
Зүрх зогсох гэдэг нь зүрхний хэм алдагдах, цусны эргэлт зогсох, амьсгал тасалдах, судасны пульс тэмтрэгдэхгүй болох, ухаан алдах шинжээр илэрдэг амь насанд аюултай нөхцөл байдал юм.
ж/нь, хэвлийн аортын цүлхэнгийн урагдал, гэдэсний цооролт
Airway, Breathing, Circulation, Disability, Exposure
Red flags
Хэвлий орчимд ялангуяа хэвлийн баруун доор гараар дарж гэнэт авахад эмзэглэх
Боомилсон ивэрхийг бүрхсэн арьс улайсан, дулаан тэмтрэгдэнэ
цусны цагаан эсийн нийт тоо ихсэх, насанд хүрэгчдэд > 11,000/μL
Dispostion
Ж/нь, перитонитийн шинж тэмдэг илрээгүй эсвэл мухар олгойн үрэвсэл гэх мэт ноцтой эмгэгийн бусад шинж тэмдэггүй байна