Нэвтрэх
  • Тосгуурын фибрилляци (Atrial fibrillation)

    Кардиологи
    Сүүлийн шинэчлэл: 2023/12/30
    Бүгдийг нээхБүгдийг хаах

    Тосгуурын фибрилляци (ТФ) нь ихэвчлэн хамгийн түгээмэл тохиолдох суправентрикуляр зүрхний хэм алдалтын хэлбэр. Энэ нь зүрхний болон зүрхний бус олон эрсдэлт хүчин зүйлүүдийн улмаас тосгуурт эмх замбараагүй байдлаар сэрэл үүсдэг. Тосгуурын фибрилляцийн ихэнх үед эмнэл зүйн зовуурьгүй ч, зарим тохиолдолд зүрх дэлсэх, зүрхний хэм хурдсах (Тахикарди), толгой эргэх, амьсгал давхцах, тархины шигдээсний шинж тэмдэг илэрч болно.Брадикарди, тахикардийн үед ховдол, тосгуурын жигд бус агшилтын улмаас муужрах буюу синкопи (eng. Syncope), зүрхний дутагдал (eng. Heartinsufficiency) болох, урьтал зүрхний дутагдал доройтож болзошгүй. Зүүн тосгуурын бүрэн бус агшилтын улмаас цусны урсгал хуйлран (eng. Turbulent flow), бүлэн үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг. Энэ нь эмболи тархины шигдээс, бусад тромбоэмболийн эмгэгүүдийн өндөр эрсдэлийг дагуулдаг.

    Тосгуурын фибрилляцийг ЭКГ жигд бус хэмтэй, нарийн QRS бүрдэл, Р шүд алга болох  зэрэг ололтуудад үндэслэж оношилдог. Үе үе тохиолддог (параоксисмаль) тосгуурын фибрилляцийг урт хугацааны ЭКГ (Холтер монитор), тохиолдол-бичлэгийн аппарат (eng. Event recorder) ашиглан оношилно. Зүрхний эхосонографи шинжилгээ зүрхний бүтцийн эмгэг, тосгуурт бүлэн буй эсэхийг нягтлахад чухал.

    Цусны хөдлөл зүйн тогтворгүйн шинж тэмдэгтэй өвчтөнд үргэлж яаралтай синхрон кардиоверси (eng. synchronized cardioversion) эмчилгээ хийх хэрэгтэй. Цусны хөдлөл зүй тогтвортой өвчтөний эмчилгээнд антикоагулянт,  хэмнэл эсвэл зүрхний цохилтын тоо (ЗЦТ) зохицуулагч эмчилгээнүүдийг тосгуурын фибрилляцийн шинж тэмдэг, тромбоэмболийн хүндрэлүүдээс сэргийлэхийн тулд ашиглана. Антикоагулянт эмчилгээний хэрэгцээг CHA2DS2-VCs оноонд үндэслэн тодорхойлно. Өндөр эрсдэл бүхий өвчтөнүүдэд антикоагулянт эмчилгээг цус алдах эрсдэл, харвалтын эрсдэлийг бууруулах ач тусыг харьцуулан тооцоолж эмчилгээг хувь хүн бүрд тохируулах нь чухал. Зүрхний цохилтын тоо зохицуулагч (ЗЦТ) эмчилгээ (eng. rate control therapy) үндсэндээ бета хориглогч эсвэл кальцийн суваг хориглогчоос бүрддэг. Харин хэмнэл зохицуулагч эмчилгээ (eng. rhythm control therapy) төлөвлөгөөт синхрон кардиоверси, мөн/эсвэл зүрхний хэм алдалтын эмүүдээс бүрдэнэ. Шинж тэмдэг эмчилгээний үндсэн хувилбар нь хэмнэл болон ЗЦТ зохицуулагч юм. Хэмнэл эмчилгээ кардиоверсиг зүрхэнд бүлэн байхгүйг бататгасны дараа, эсвэл сүүлийн 4 долоо хоногт өвчтөн антикоагулянт уусны дараа хийж болно. Катетер ашиглан, эсвэл мэс заслын аргаар хэм алдалт үүсгэгч эдийг аблаци хийх зэрэг шинэ эмчилгээний аргууд эмчилгээнд тэсвэртэй, эсвэл хүнд хэлбэрийн тосгуурын фибрилляцийн үед хийгдэж байна.

    Тосгуурын савчилт (Өөрөөр тосгуурын жирвэлзэл, чичрэл, тосгуурын трептани гэж нэрлэгддэг, eng. Atrial Flutter) нь тосгуур дотор нэг макро ре-интер тойрог үүссэний улмаас үүсдэг суправентрикулар хурдан хэлбэрийн ЗХА (Тахиаритм, eng. Tachyarrhythmia). Тосгуурын фибрилляцитай эрсдэлт хүчин зүйл, эмчилгээний төлөвлөгөө төстэй боловч тосгуурын хурд арай удаан, QRS бүрдэл ихэвчлэн жигд хэмтэй, таних тэмдэг болсон “хөрөөний-ир шиг” хэлбэртэй P шүд ЭКГ дээр харагддаг.

    Тосгуурын фибрилляци (ТФ) (Atrial fibrillation/Afib)

    Тосгуурын фибрилляцийн ЗЦБ дээрх онцлог ололтууд:
    • Жигд бусын жигд бус хэмтэй QRS бүрдлүүд (Тосгуур-ховдлын дамжуулалт эмгэг өөрчлөлтгүй үед)
    • P шүд алга болох
    • Жигд бус тосгуурын агшилтууд

    Эмнэл зүйн тосгуурын фибрилляци (eng. Clinical Afib)

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Тархвар зүй
    Шалтгаан
    Эмгэг жам
    Ангилал
    Эмнэл зүй
    Оношилгоо
    Ялган оношилгоо
    Хүндрэл
    Эмчилгээ
    Өвчний код (ICD-10)
    Эх сурвалж

    FAQ - Тогтмол асуугддаг асуултууд

    Анагаах ухааны нотолгоо баримтад суурилан батлагдсан болон шинэ, судлагдаж буй мэдлэг, мэдээллийг цахимаар хүргэдэг Анагаах ухааны мэдлэгийн лавлах платформ юм.

    Хэдийд ч, хаанаас ч өөрийн гар утас, таблет, компьютерыг ашиглан анагаахын мэдлэгийг хурдан хугацаанд лавлан харах боломжтой. Эрдэмед анагаах ухааны мэдлэгийн платформд хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны удирдамж зөвлөмжүүдээс гадна анатоми, физиологи зэрэг суурь мэдлэгийн контентуудыг унших боломжтой. 

    • Мэргэжлийн ном худалдан авах гэж шуудан хүлээх эсвэл дэлгүүр явах шаардлагагүй
    • Орчин үеийн E-Learning платформ нь байгальд ээлтэй суралцах аргуудын нэг
    • Олон мэргэжлийн ном худалдан авахаас зайлсхийж таны мөнгө, санхүүг хэмнэнэ

    Тийм, таны зөв. Анагаах ухаан өөрөө маш өргөн хүрээг хамарсан асар их мэдээллийн урсгал байдаг. Одоогоор та 150 гаруй контент, 600 гаруй эмийн мэдээлэл, ICD-10 өвчний олон улсын ангиллын цахим лавлах үзэх боломжтой байгаа ба сэдвийн тоо, цар хүрээ цаашид тогтмол нэмэгдэх юм. Ингэхдээ бид хамгийн түрүүнд зонхилон тохиолдох суурь мэдлэгийн сэдэв, өвчин, эмгэгийг сонгон оруулж байна. Шинээр нэмэгдсэн сэдвийн мэдээллийг бид бүхэн танд тогтмол илгээж байх болно.

    Дэлгэцийн баруун доор байрлах чатаар, info@erdemed.com цахим хаягаар болон сошиал сувгуудаар холбогдож хэрэгцээт мэдээллээ авах боломжтой.

    Манай платформ нь төлбөртэй үндсэн багцын үйлчилгээ болон үнэгүй үзэж болох контентүүдийг санал болгодог. Мөн та мэдээ уншихад ямар ч төлбөр төлөхгүй.

    Тийм. Одоогоор зөвхөн интернеттэй орчинд ашиглах боломжтой байгаа ба удахгүй Апп ашиглалтад орох үед offline горим буюу интернетгүй орчин ашиглах боломж бүрдэх юм.

    Бидэнтэй хамтран ажиллахад бидний үүд хаалга ямагт нээлттэй ба info@erdemed.com хаяг болон Fb-чат уруу холбоо барина уу !

    Бүх Web-browser дээр ашиглах боломжтой ба бид Google Chrome-г санал болгодог. Таны утас Android 5.0 болон iOS 10.01 хувилбараас дээш үйлдлийн системтэй бол ашиглаж болно.

    Хэрэглэгчийн мэдээлэл